Хурдан морьдыг ялгах ажилд УИХ-ын гишүүд оролцоно

Хуучирсан мэдээ: 2021.06.28-нд нийтлэгдсэн

Хурдан морьдыг ялгах ажилд УИХ-ын гишүүд оролцоно

Хурдан морьдыг ялгах ажилд УИХ-ын гишүүд оролцоно
Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадмаа элдэв маргаангүй зохион байгуулахын тулд албаны хүмүүс төрөл бүрийн арга хэмжээг авч байна. Энэ удаад УИХ-ын гишүүн Н.Ганибал баяр наадмын хамгийн их маргаан дагуулдаг хурдан морьдыг ялгах ажилд гар бие оролцохоо мэдэгдлээ.
Тэрбээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуунд хандан "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны 5 дугаар тогтоолоор “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-ыг баталсан боловч тус журмын хэрэгжилт жилийн жилд хангалтгүй байсаар ирсэн билээ. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.11-д заасны дагуу Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэргэд “Хурдан морины үүлдэр угсааг тогтоох, шүдлэх ажиллагаанд хяналт тавих ажлын хэсэг” байгуулан, тус ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажиллах саналтай байгаагаа үүгээр илэрхийлж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ширнэнбаньдын Адьшаа, Цэвэгдоржийн Туваан нарыг оруулах саналтай байгааг харгалзан үзэж холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
84
ТэнэглэлТэнэглэл
17
ХахаХаха
7
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж