
Ингэхдээ тэрбээр 180 гоол, 360 оновчтой дамжуулалт хийж, 540 оноог авчээ. 1990 оны драфтын номер 123 Конрой Монреал Канадианс, Сэнт Льюис Блус, Лос Анжелес Кингс, Калгари Флэймс зэрэг багуудад хүчин зүтгэж байсан юм. Түүнчлэн Баффало Сабрес баг мөн нэгэн довтлогчоо багтаа авч үлдсэн нь Марк Манкари байлаа. Манкари өнгөрсөн улиралд Американ хоккейн лигийн Портланд багт тоглож улмаар гэрээ нь дуусч чөлөөт агент болоод байсан учир түүнийг Баффало өөрийн багт элсүүлж байгаа юм. Тэрээр өмнө нь Сабрес багийн өмсгөлтэй 6 удаа тоглолтонд оролцож байсан бөгөөд 1 гоол 1 гоолын ашигтай дамжуулалт өгч байжээ.
Score studio.