Эцэг эхчүүд хүүхдүүдээ вакцинжуулалтад идэвхтэй хамруулж байна | News.MN

Эцэг эхчүүд хүүхдүүдээ вакцинжуулалтад идэвхтэй хамруулж байна

Эцэг эхчүүд хүүхдүүдээ вакцинжуулалтад идэвхтэй хамруулж байна

Эцэг эхчүүд хүүхдүүдээ вакцинжуулалтад идэвхтэй хамруулж байна

Улсын хэмжээнд өнөөдрөөс /2021.6.28/ 12-15 насны хүүхдийг вакцинжуулах ажил эхэллээ. Тухайн насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр Файзер вакцинаар дархлаажуулалтад хамруулж байгаа юм. Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь харъяа дүүргийнхээ дархлаажуулалтын цэгт хамт очиж зөвшөөрлийн хуудас бөглөх шаардлагатай аж.

12-15 насны хүүхдийг вакцинжуулж эхэлснээр цэгүүдийн ачаалал 2-3 дахин нэмэгджээ

12-15 насны хүүхдийг вакцинжуулж эхэлснээр цэгүүдийн ачаалал 2-3 дахин нэмэгджээТа хүүхдээ вакцинжуулахад бэлэн үү?

Posted by News.mn on Monday, June 28, 2021

Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуульд байрлах дархлаажуулалтын суурин цэгт очиход хүн хөл ихтэй байлаа.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭМЧ Ж.ХУЯГ:

-Манай дүүргийн тухайд гурван цэгт 12-15 насны хүүхдийг дархлаажуулж эхэллээ. Хүүхдүүд эхний өдөр гэхэд маш идэвхтэй хамрагдаж байна. Ачаалал өмнөх өдрийнхөөс 2-3 дахин нэмэгдсэн. Бидний зүгээс Эрүүл мэндийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу заавал асран хамгаалагч, харгалзах хүнтэй ирж тухайн хүн зөвшөөрлийн хуудастай бүрэн танилцсаны дараа вакцин хийж байгаа. Өнөөдрийн байдлаар хариу урвал, сөрөг үр дүнгийн тохиолдол гарсангүй. Харин хоёр хүүхэд өлсөж ухаан алдсан үйл явдал болсон. Тухайн хүүхдүүдийн хувьд өглөөнөөс хойш огт цай, хоол идээгүй байсан бөгөөд олон цаг гадаа дугаарлаж зогссоны улмаас ухаан алдсан гэж үзсэн. Түүнээс вакцины хариу урвалаас болсон асуудал гараагүй. Хэдийгээр дэлхийн хэмжээнд судалгааны ажлууд дээр үндэслэж вакцин үйлдвэрлэгдэж байгаа ч вакцин 100 хувь дархлаа тогтооно гэдэг нь ташаа мэдээлэл. Монгол Улсад дөрвөн төрлийн вакцин хийж байгаа. Аль улсын вакцин хийлгэх нь хувь сонголт хэдий ч хүүхдүүдийн тухайд эцэг эхчүүд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжтэй танилцах нь зүйтэй байх.

Иргэдийн дунд Хятад вакцин Оросоос муу ч гэх юм уу ташаа ойлголт их байна. Ийм дүгнэлт хийх боломжгүй гэдгийг анхааруулъя. Хүн бүрийн дархлаа, биеийн байдал харилцан адилгүй учраас үр дүн, хариу урвал ч өөр өөр байна. Тиймээс та бүхэн 12-15 насны хүүхдүүдээ вакцинд идэвхтэй хамруулахыг уриалж байна. Ингэснээр нийт иргэдийн дунд халдварын тархалт буурах боломжтой.

Вакцинжуулалтын цэгүүдийн ачаалал өнөөдрөөс нэмэгдсэн байгаа төдийгүй цэг бүрт 18-22 хүний бүрэлдэхүүнтэй эмч, ажилчдын баг ажиллаж байгаа аж.

Хүүхэд болон эцэг эхчүүдийн зүгээс халдварын тархалт өндөр байгаа энэ үед дархлаажуулалтад идэвхтэй хамрагдах нь зөв гэж үзэж байгаагаа хэлж байсан юм. Хүмүүс хамгийн багадаа 3-4 цаг дугаарлаж зогсож байж вакцинаа хийлгэж байгаа учраас наршихаас сэргийлж малгай өмсөх, бага насны хүүхдээ олон нийтийн газар авчрахгүй байх, 12 нас хүрэхэд 1-2 сар дутуу байж болохгүй зэрэг зөвлөмжүүдийг эмч нарын зүгээс өглөө. Мөн вакцин хийлгэхээс өмнө цай ундаа сайн уух хэрэгтэй бөгөөд даарахаас сэргийлэх нь чухал юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сонголт 2021-06-28 59.153.114.30

вакцин хийлгэх хийлгэхгүй гэсэн сонголт байгаад баярлах хэрэгтэй монголчууд. маш олон оронд ийм сонголт байхгүй байгаа . х****л урсгаж эргэн тойрноо муулж суухын оронд вакцинаа судлаад хийлгэ эсвэл хийлгэхгүй бол гэртээ хол хориод чимээгүй суу

Avatar

Зочин 2021-06-28 59.153.114.195

Ухамсар өндөр мундаг аав ээжүүддээ Эрүүл урт удаан аз жаргал хүсьe ээ! Ингэж зүрхэндээ нааж бүхнээ зориулсан үрсүүд нь сайн хүмүүс болж аав ээждээ ачлалтай мундаг залуучууд болноо.Ёстой огшчихлоо…

Avatar

MGL 2021-06-28 106.166.60.167

CHI BOL HUJAA

Avatar

Зочин 2021-06-28 49.230.97.46

Covid ymr ch baisan ingeed duusah baih dahiad neg jiliin dotor, Urd ni bolj baisan pandemie s harval. Ene udaagiin virus hun turulhtun teren dotoroo mongolchuud bid niiteeree bolovsroh, shinjleh uhaand suurilsan medlege ezemshih shaardlaga denduu iih baigaag tod haruullaa. Tsaashdaa bolovsrol, eruul mended baingiin tomoohon hurungu oruulalt hiij har massg eruuljuulehgui bol bargiin virus s dutahgui hor hohirol uchiruulah yum bn gedgiig harj baina bugdeeree.

Avatar

Зочин 2021-06-28 202.9.47.50

tenegt g u l u g u u , yamar dugnelt hiihee shamasr zaalgah uu,

Avatar

Зочин 2021-06-28 202.9.46.152

hohi nee

Avatar

Зочин 2021-06-28 66.181.179.83

Вакцин хийлгэж болохгүй гээд байсан нөхдүүд өөрсдөө бүгдээрээ вакцин хийлгэчихсэн байжээ!
Монголчуудыг хорлож яах нь бол оо!

Avatar

sssssssssssss 2021-06-28 66.181.184.226

hi

Avatar

Зочин 2021-06-28 202.126.88.225

Бөхчүүд хүртэл вакциндаа хамрагдсан байна. Бөхчүүдээс илүү мулгуу гарууд вакцин муулахаа болино уу.

Avatar

Зочин 2021-06-28 122.201.22.140

БУРУУ ДАА БУРУУ. ИНГЭЖ БАТЛАГДААГҮЙ НОТЛОГДООГҮЙ МЭДЭХГҮЙ ЮМАА ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДЭЭ ШАХНА ГЭДЭГ Ч БУРУУ ДАА. ВАКЦИН ТАРИУЛСАН ХҮН ХАЛДВАР АВНА, ТЭЭНЭ. ДАРАА ДАРААГИЙН ВИРУСЫН ЭСРЭГ ДАХИАД Л ӨӨР ВАКЦИН ГАРНА. ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ ҮРГЭЛЖЛЭХ ВИУРС (1,2,…, N) – ВАКЦИН (1,2,…, N) ГЭСЭН ЦИКЛД МОНГОЛ ХҮНИЙ ТӨРӨЛТ, ӨСӨЛТ, УДМЫН САН ТЭСЧ ҮЛДЭХГҮЙ. ТӨР НЬ АРЧААГҮЙ, ТОМЧУУД УХАМСАР МУУТАЙГААС ХҮҮХДҮҮДЭЭ ИНГЭЭД ЗОЛИОСОНД ГАРГАЛАА ДАА н**ш ГЭЖ.

Avatar

yu ni buruu gej 2021-06-28 79.240.103.240

chi mash erguu yarij baina

Avatar

Зочин 2021-06-28 172.58.141.84

Zuitei ergelz nyagtal

Avatar

Зочин 2021-06-28 192.82.76.233

бүх сонин хэвлэл, сайтаар корона корона. Олон нийтийн сүлжээгээр дүүрэн корона. Галзуурах нь ээ! төр засаг шийдвэртэй арга хэмжээ аваачээ!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2021-06-28 202.126.89.139

Одоо корона зүүдлэх нь дутлаа

Avatar

Read before you and your beloved will die 2021-06-28 193.32.127.230

https://www.openvaers.com/covid-data/covid-full-data

Avatar

Зочин 2021-06-28 64.119.27.176

Хоорондын зайгаа сайн аваачээ халдвар авлаа.

Avatar

Зочин 2021-06-28 59.153.113.243

Ковид тусаад гэртээ байна.Өрхөөс эмийн багц ирүүллээ Дотор нь 10 ширхэг Витамин С 10 ширхэг Витамин Д 1 ш Лидэр 1 уут аньсан үрэл байна Энэ нөгөө ЭМД улсаас өгөх 160000 төгрөгийн багц уу?Би 100000 гаруй төгрөгөөр Арбидол бас бус юмнууд авлаа Тэслээ 23000 төгрөгөөр авч үзүүлсэн. УЛСЫН багц арай юу? Эсвэл бас л 160000 төг аваад иргэдэд ийм юм өгсөн болоод ээлжит хулгайгаа хийцгээж байна уу

Avatar

Зочин 2021-06-28 202.55.188.44

2-n hoorond neriin hor yum avaad ch yahav dee. Bi 5 sard tusaad uuruu 10-d turliin em, vitamin, uushignii rentgen, tsusnii shinjilgee, bulegneliin shinjilgee, geed niitdee 250000 zarlagadsan

Avatar

Naadmaa bolio 2021-06-28 202.55.188.38

Naadam hiih mongoo eruul menddee zartsuulaajee

Avatar

Зочин 2021-06-28 66.181.185.90

Turiin ajil gej dandaa yahaaraa medeelel, zohion baiguulalt muu baidag yum be? Dugaarlaj dugaarlaj tariulah bolson chin urhiin emchiin todorhoilolt heregtei gej baina lee! Medeelel gargahdaa todorhoi, des daaraatai medeelj boldoggui yum be! Tur ni ajlaa hiij surmaar baih yumaa!

Avatar

Зочин 2021-06-28 192.82.69.236

Юун өрхийн эмчийн тодорхойлолт вэ. Манай өрхийн эмч гэж нэг малын эмч байдаг. Өрхийн эмнэлгээр яваад корона л тусна уу л гэхээс яавч олигтой юм болохгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж