Эцэг эхчүүд хүүхдүүдээ вакцинжуулалтад идэвхтэй хамруулж байна

Хуучирсан мэдээ: 2021.06.28-нд нийтлэгдсэн

Эцэг эхчүүд хүүхдүүдээ вакцинжуулалтад идэвхтэй хамруулж байна

Эцэг эхчүүд хүүхдүүдээ вакцинжуулалтад идэвхтэй хамруулж байна

Улсын хэмжээнд өнөөдрөөс /2021.6.28/ 12-15 насны хүүхдийг вакцинжуулах ажил эхэллээ. Тухайн насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр Файзер вакцинаар дархлаажуулалтад хамруулж байгаа юм. Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь харъяа дүүргийнхээ дархлаажуулалтын цэгт хамт очиж зөвшөөрлийн хуудас бөглөх шаардлагатай аж.

12-15 насны хүүхдийг вакцинжуулж эхэлснээр цэгүүдийн ачаалал 2-3 дахин нэмэгджээ

12-15 насны хүүхдийг вакцинжуулж эхэлснээр цэгүүдийн ачаалал 2-3 дахин нэмэгджээТа хүүхдээ вакцинжуулахад бэлэн үү?

Posted by News.mn on Monday, June 28, 2021

Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуульд байрлах дархлаажуулалтын суурин цэгт очиход хүн хөл ихтэй байлаа.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭМЧ Ж.ХУЯГ:

-Манай дүүргийн тухайд гурван цэгт 12-15 насны хүүхдийг дархлаажуулж эхэллээ. Хүүхдүүд эхний өдөр гэхэд маш идэвхтэй хамрагдаж байна. Ачаалал өмнөх өдрийнхөөс 2-3 дахин нэмэгдсэн. Бидний зүгээс Эрүүл мэндийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу заавал асран хамгаалагч, харгалзах хүнтэй ирж тухайн хүн зөвшөөрлийн хуудастай бүрэн танилцсаны дараа вакцин хийж байгаа. Өнөөдрийн байдлаар хариу урвал, сөрөг үр дүнгийн тохиолдол гарсангүй. Харин хоёр хүүхэд өлсөж ухаан алдсан үйл явдал болсон. Тухайн хүүхдүүдийн хувьд өглөөнөөс хойш огт цай, хоол идээгүй байсан бөгөөд олон цаг гадаа дугаарлаж зогссоны улмаас ухаан алдсан гэж үзсэн. Түүнээс вакцины хариу урвалаас болсон асуудал гараагүй. Хэдийгээр дэлхийн хэмжээнд судалгааны ажлууд дээр үндэслэж вакцин үйлдвэрлэгдэж байгаа ч вакцин 100 хувь дархлаа тогтооно гэдэг нь ташаа мэдээлэл. Монгол Улсад дөрвөн төрлийн вакцин хийж байгаа. Аль улсын вакцин хийлгэх нь хувь сонголт хэдий ч хүүхдүүдийн тухайд эцэг эхчүүд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжтэй танилцах нь зүйтэй байх.

Иргэдийн дунд Хятад вакцин Оросоос муу ч гэх юм уу ташаа ойлголт их байна. Ийм дүгнэлт хийх боломжгүй гэдгийг анхааруулъя. Хүн бүрийн дархлаа, биеийн байдал харилцан адилгүй учраас үр дүн, хариу урвал ч өөр өөр байна. Тиймээс та бүхэн 12-15 насны хүүхдүүдээ вакцинд идэвхтэй хамруулахыг уриалж байна. Ингэснээр нийт иргэдийн дунд халдварын тархалт буурах боломжтой.

Вакцинжуулалтын цэгүүдийн ачаалал өнөөдрөөс нэмэгдсэн байгаа төдийгүй цэг бүрт 18-22 хүний бүрэлдэхүүнтэй эмч, ажилчдын баг ажиллаж байгаа аж.

Хүүхэд болон эцэг эхчүүдийн зүгээс халдварын тархалт өндөр байгаа энэ үед дархлаажуулалтад идэвхтэй хамрагдах нь зөв гэж үзэж байгаагаа хэлж байсан юм. Хүмүүс хамгийн багадаа 3-4 цаг дугаарлаж зогсож байж вакцинаа хийлгэж байгаа учраас наршихаас сэргийлж малгай өмсөх, бага насны хүүхдээ олон нийтийн газар авчрахгүй байх, 12 нас хүрэхэд 1-2 сар дутуу байж болохгүй зэрэг зөвлөмжүүдийг эмч нарын зүгээс өглөө. Мөн вакцин хийлгэхээс өмнө цай ундаа сайн уух хэрэгтэй бөгөөд даарахаас сэргийлэх нь чухал юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж