Мотоцикл жолоодож явсан 13 настай хүү онхолдож, гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2021.06.28-нд нийтлэгдсэн

Мотоцикл жолоодож явсан 13 настай хүү онхолдож, гэмтжээ

Мотоцикл жолоодож явсан 13 настай хүү онхолдож, гэмтжээ

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв амралтын өдрүүдэд /2021.6.26-27/ нийт 550 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 359 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 14, орон нутагт дөрвөн хүн гэмтжээ.

Тухайлбал, хүүхэд өртсөн осол гэмтэл дөрөв бүртгэгдсэн бол орон нутагт автомашины ослоор нэг хүн амиа алдсан байна. Мөн орон нутагт хүүхдүүд мотокицлоор малд явах үедээ онхолдож бэртэх тохиолдол ихэсчээ.

Нийслэлд

  • 2021.06.26-ны өдрийн 17:00 цагийн орчим Хан-Уул дүүрэг Наадамчдын гудамжны замд суудлын автомашины жолооч унадаг дугуйтай 17 настай хүүхэд мөргөж гэмтээсэн.
  • 2021.06.27-ны өдрийн 12:00 цагийн орчим Баянгол дүүргийн нутаг Эрчим хүчний гудамжны замд суудлын автомашины жолооч нь явган зорчигч 14 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн.
  • 2021.06.27-ны өдрийн 17:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг Нисэхийн замд, бага оврын ачааны автомашины жолооч явган зорчигч зургаан настай хүүхдийг мөргөж гэмтээсэн.

Орон нутагт

  • 2021.06.26-ны 22:00 цагийн орчим Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт “Dayun” маркийн улсын дугааргүй мотоциклыг жолоодож явах үедээ онхолдож 13 настай хүүхэд гэмтсэн.
  • 2021.06.27-ны 03:00 цагийн орчим Дорноговь аймаг Сайншанд сумын нутагт  ачааны автомашин онхолдож жолооч гэмтсэн.
  • 2021.06.26-ны 06:00 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт суудлын автомашины жолооч майханд унтаж байсан хүнийг дайрч гэмтээсэн.

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 196 зөрчил илрүүлсний нийслэлд 115, орон нутагт 81 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ. Иймд жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо гарцаар гарч байгаа явган зорчигчид зам тавьж өгөх, зорчигчдын хамгаалах бүсийг зүүлгэх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган хамгаалах бүсийг зүүлгэн, харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж