“Яахаас ч буцахгүй эзэгтэй нар”-ын шинэ од

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

“Яахаас ч буцахгүй эзэгтэй нар”-ын шинэ од

Саяхан Холливуудын хамгийн дур булаам бүсгүйчүүдийн нэг Megan Foxx-той хуримласан жүжигчин Brian Austin Green “Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” телевизийн олон ангит кинонд тоглож байгаа билээ. 37 настай Brian уг кинонд Marcia Gross буюу киноны нэрээрээ бол Bree-гийн гэрийн ажилд тусладаг залуугийн дүрд хувирч байгаа аж. Тэрбээр зөвхөн гэрийн ажилд туслахаас илүү их зүйлээр эзэгтэйдээ “туслана”. Киноны продюсер Bob Daly “Bree түүнд физиологийн талаасаа ихээхэн татагддаг юм. Гэхдээ бүх зүйл байх ёстой хэмжээнээсээ хэтрэх дөхсөн үед тэд бүгдийг дуусгах хэрэгтэй болно” гэж хэвлэлд ярьсан байна. Megan Foxx-ын сонирхолтой шинэ дүрийг бид удахгүй үзэх болно.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж