Д.Гантулга Хөвсгөлөөс Улаанбаатар хүртэл 800 км гүйв

Хуучирсан мэдээ: 2021.06.28-нд нийтлэгдсэн

Д.Гантулга Хөвсгөлөөс Улаанбаатар хүртэл 800 км гүйв

Д.Гантулга Хөвсгөлөөс Улаанбаатар хүртэл 800 км гүйв

Д.Гантулга хэмээх залуу Хөвсгөлөөс Улаанбаатар хүртэл 800 км гүйж, өнөөдөр/2021.06.28/ бариандаа оржээ. Тэрбээр 16 дахь хоног дээрээ Сүхбаатарын талбай дээр ирсэн бөгөөд түүнийг Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны албаны хүмүүс угтсан юм.

Энэ үеэрээ Д.Гантулга ярихдаа “Ховдоос гүйж байгаа ахаас санаад аваад тэр ахыг дэмжээд Хөвсгөлөөс Улаанбаатар хот хүртэл гүйхээр шийдсэн. 16 дахь хоног дээрээ өдөрт 50 км гүйгээд Улаанбаатар хотод ирлээ. Зургадугаар сарын 13-нд Хөвсгөлөөс гарсан. Өнгөрсөн жил наймдугаар сарын 8-нд Сүхбаатарын талбайгаас Говь-Алтай хүртэл гүйж байсан. Өдөрт 40 км гүйгээд 26 дахь хоног дээрээ зорьсон газраа очиж байлаа. Өмнө нь гүйж байсан болохоор боломжийн, бэлтгэл сайтай байлаа. Майхан, мишокоо үүрээд, хоол хүнсээ замдаа болгоод гүйсэн” хэмээв.

Харин түүнд гүйх сэдлийг өгсөн  Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц өнөөдөр 27 дэх өдрөө гүйж байна. Тэрбээр нийтдээ 1137 км зам туулан Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын нутагт явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж