Хотоос очсон сахиурууд Хөвсгөлийн эмнэлэгт халдвар тараажээ

Хуучирсан мэдээ: 2021.06.28-нд нийтлэгдсэн

Хотоос очсон сахиурууд Хөвсгөлийн эмнэлэгт халдвар тараажээ

Хотоос очсон сахиурууд Хөвсгөлийн эмнэлэгт халдвар тараажээ

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт Covid-19 халдвар голомтлон тархаж, 99 эмч ажилтан халдвар авсан байна. Тодруулбал, нүдний хоёр эмчээс голомттой 15, Дотрын тасгаас үүдэлтэй 5, Мэс заслын тасгийн 13 ажилтан, Удирдлага мэдээллийн тасгийн 17 ажилтан, эдгээр голомтоос үйлчилгээний нийт 24 ажилтан халдвар авчээ. Мөн эмнэлгийн бусад шалтгаанаар 10 тохиолдол бүртгэгдсэн байна.

Халдварын эх уурхай нь Улаанбаатар хотоос ирсэн сахиур болон нийслэлд ээлжийн амралтаа өнгөрөөсөн эмнэлгийн ажилтнаас голомтлон тархсан гэж эмнэлгийн зүгээс үзэж байгаа юм. Сахиурын тухайд, түргэвчилсэн шинжилгээгээр сөрөг гарсан ч PCR шинжилгээний хариу нь гараагүй байхад өндөр настай ээжийгээ эмнэлэгт сахижээ. Тухайн иргэний PCR шинжилгээний хариу нь эерэг гарснаар халдвар тархах шалтгаан болсон гэнэ.

Энэ талаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирал Г.Оюунжаргалаас тодруулахад “Covid-19 халдвараар эмнэлгийн 99 ажилтан өвдсөн нь үнэн. Ажилтнуудын дийлэнх нь хөнгөн өвдсөн. Долдугаар сарын 5-н гэхэд бүгд ажилдаа орно. Эмнэлэгт Covid-19 халдвар эмнэлэгт голомтлон тархахад иргэд, эмнэлгийн ажилтнуудын хариуцлагагүй байдал нөлөөлсөн гэж үзэж байгаа.

Манай эмнэлгийн дотрын тасагт өндөр настай маш хүнд хүн хэвтсэн. Охин нь хотоос ирж, эмнэлэгт ээжийгээ сахих хүсэлт гаргахад нь анх бид шаардлагыг нь хүлээж аваагүй. Гэтэл тухайн хүн бидэнд “Хэрэв ээжтэйгээ уулзаж чадахгүй нас барвал бид гомдол гаргана" гэж хэл ам хийсэн. Тиймээс эмнэлэг рүү оруулсан. Тухайн сахиурын түргэвчилсэн хоёр удаагийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан учраас PCR шинжилгээг авч эмнэлэгт сахиураар байхыг нь зөвшөөрсөн.

Хоёр хоногийн дараа шинжилгээний хариу нь эерэг гарч, ээждээ халдвар тараагаад зогсохгүй түүнээс эмчлэгч эмч, Сэхээний тасгийн эмч, сувилагч, ажилтан халдвар авсан нь энэ сарын 15-нд батлагдсан. Бас мэс заслын тасагт халдварын голомт үүссэн нь Улаанбаатараас ирсэн сахиуртай холбоотой. Хөл нь хугарсан хүүхдээ сахихаар Улаанбаатар хотоос ар гэрийнхэн нь ирсэн. Тухайн хүүхдэд асаргаа шаардлагатай болохоор сахиур авахыг зөвшөөрсөн. Ар гэрийн хүнээс PCR шинжилгээ авахаас өмнө түргэвчилсэн шинжилгээгээр эмнэлэгт оруулсан. Гэтэл зургаа дахь хоног дээр сахиураас түргэвчилсэн шинжилгээ авахад эерэг гарсан.

Улмаар өрөөнд эмчлүүлж байсан хоёр хүн, нэг сахиурын PCR сорьц батлагдсан. Тиймээс одонгийн найртай холбоотой халдвар тархаагүй. Тандалт судалгаагаар ч тогтоогдоогүй, би найр хийгээгүй. Ер нь Хөвсгөл аймаг халдварын тархалт хяналтаа алдчихсан. Энэ нь сонгуультай холбоотой” гэлээ.

Аймгийн нэгдсэн эмнэлэгт халдвар голомтлон гарсантай холбогдуулан энэ сарын 21-27-нд зарим тасгийн үйл ажиллагааг түр зогсоож ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.  Тус эмнэлэг өнөөдрөөс хэвийн горимоор ажиллаж байна. Эмнэлгийн зүгээс дээрх тайлбарыг өгч иргэдэд “бурууг чихэж” байгаа ч  бас эмч ажилчидтай холбоотой хариуцлагын асуудал ч шүүмжлэл дагуулах болов.

Учир нь, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн захирал Г.Оюунжаргал нь аймагтаа одонгийн найр хийсэн, эмнэлгийн эмч ажилчид захирлаа угтан авахдаа амны хаалтгүй нэг дор цугласан нь халдвар тархах шалтгаан болсон гэх шүүмжлэл хардлага иргэдийн дунд байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн захирал Г.Оюунжаргал нь энэ сарын 11-нд Мэс заслын анхны эмэгтэй “Хүний гавьяат эмч” цолоор шагнуулсныхаа маргааш нь 2021.06.12-нд аймагтаа иржээ. Түүнийг нутагтаа ирэхэд нь эмнэлгийн ажилчид нь угтан авахдаа  амны хаалтгүй, хөгжим тоглож буй хүмүүс ч амны хаалтгүй бичлэг цацагдсан нь ийнхүү шүүмжлэх, хардах шалтгаан болж байгаа юм.

Энэ талаар аймгийн нэгдсэн эмнэлгийг захирал Г.Оюунжаргал “Хөвсгөлийн нэгдсэн зар, Хөвсгөл аймгийн дуулиан зэрэгт гарсан шиг би найр хийж, өвдөж халдвар тараасан зүйл байхгүй. Энэ сарын 11-нд шагнал авч, 12-нд нутагтаа ирсэн. Эмнэлэгт халдвар голомтлон тархсан, халдварын нууц үеийн хугацааг тооцсон ч он цагийн хувьд огт таарахгүй. Тандалт судалгаагаар тухайн үед намайг угтан авах үед халдвар тархсан гэх зүйл илрээгүй. Ер нь салхитай орчинд халдвар тархах эрсдэл бага, агааргүй битүү орчинд халдвар тархах эрсдэл өндөр байдаг” гэх тайлбар өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж