"Бид нар хоолныхоо төлөө тэмцэхгүй бол өөр хэн тэмцэх юм бэ?"

Хуучирсан мэдээ: 2021.06.28-нд нийтлэгдсэн

"Бид нар хоолныхоо төлөө тэмцэхгүй бол өөр хэн тэмцэх юм бэ?"

"Бид нар хоолныхоо төлөө тэмцэхгүй бол өөр хэн тэмцэх юм бэ?"

Үйл ажиллагаа нь зогсонги байдалд ороод буй аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд өнөөдөр/2021.06.28/ Сүхбаатарын талбай дээр “Тэвчээр тасарлаа” гэх уриан дор флашмоб хийлээ. Тэдний зүгээс Монгол Улсын Засгийн газар, УОК, НОК, Нийслэлийн засаг даргад дөрвөн шаардлагыг хүргэж байна. Тухайлбал,

  • Нэг болон хоёрдугаар тунгийн вакцинд хамрагдсан иргэдэд үйлчлэх эрхийг ялгаваргүй олгох,
  • Үргэлжлүүлэн үйл ажиллагааг нь зогсоовол төрөөс нөхөн олговор олгох,
  • Үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацааг үнэ төлбөргүй, ямарваа дарамт шахалтгүйгээр сунгаж өгөх,
  • УОК, НОК-той хамран ажиллах зэрэг дөрвөн шаардлагыг тавьж байгаа аж.

Иргэн Д.Амартүвшин:

-PC-ийг яагаад хаагаад байгааг ойлгохгүй байна. 1024 бөх барилдуулах, PC-нд хоёр компьютерийн зайтай хүн суулгах ялгаатай шүү дээ. Ресторанд ч гэсэн архи, дарсаар үйлчилдэг. Бар ямар ч ялгаагүй. Гагцхүү ажиллах цаг нь л өөр. Шаардлагын хариу өгөхгүй бол дараа долоо хоногийн Даваа гаригт энэ талбай дээрээ шоронд ороод, торгуулаад ч хамаагүй жагсаал хийнэ. Бид нар хоолныхоо төлөө тэмцэхгүй бол өөр хэн тэмцэх юм бэ? Дараа долоо хоногт шаардлага биелүүлэхгүй бол бид энхийн бус яг жагсаал цуглаанаар тэмцэнэ. Ямар ч ойлгомжгүй хөл хориог чинь бид удаан тэвчлээ.

Зохион байгуулагч н.Тамираа:

-Цөөхөн газар нээхээр тэнд төвлөрөл үүсээд байна. Тиймээс бүх газраа ялгаварлан гадуурхахгүй нээх хэрэгтэй. Бид 2020 оны нэгдүгээр сараас хойш ажиллаагүй. Гэтэл Монгол банкны хар жагсаалтанд оруулчихсан. Долдугаар сарын 1-нээс өмнө өр төлбөрөө төлвөл хар жагсаалтаас гаргана гэж байна. Бид ажиллаагүй байж ямар мөнгөөрөө өр төлбөрөө төлөх юм бэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж