Дуулгаваргүй цэцэгхэн-Rihanna

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Дуулгаваргүй цэцэгхэн-Rihanna

Барбадосын R&B гүнж Rihanna-г өчигдөр “New York City” зочид буудлаас гарч явахад нь гэрэл зурагчид түүний шинэ хийлгэсэн шивээсний зургийг авчээ. 22 настай дуучин бүсгүй гурав хоногийн өмнө найз залуугийнхаа хамт East Side Ink tattoo parlor гэх шивээсний салоноор үйлчлүүлээд гарч явахдаа мөн папараццид өртсөн ч гэрэл зурагчид түүний шивээсний тодорхой зургийг авч чадаагүй байсан юм. Хүзүүнийхээ зүүн хэсэгт тэрбээр “Rebelle Fleur” гэсэн бичмэл шрифт бүхий хоёр үгийг шивүүлсэн байна. Энэ нь францаар цадиггүй, дуулгаваргүй цэцэг гэсэн утгатай үг аж. Танд түүний шинэ шивээс таалагдаж байна уу?

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж