Хятадын аж үйлдвэр цар тахлын өмнөх үеэс ашигтай байна

Хуучирсан мэдээ: 2021.06.28-нд нийтлэгдсэн

Хятадын аж үйлдвэр цар тахлын өмнөх үеэс ашигтай байна

Хятадын аж үйлдвэр цар тахлын өмнөх үеэс ашигтай байна

БНХАУ-ын үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад гол аж үйлдвэрийн компаниудын ашиг энэ оны нэгдүгээр сараас тавдугаар сарын хооронд 83.4 хувиар буюу 3.4 их наяд юаниар өссөн байна.

Энэхүү өсөлт цар тахлын өмнөх үеийнхээс ч өндөр байгааг эх сурвалжууд мэдээлжээ. Харьцуулж үзвэл, 2019 оны эхний таван сарын хугацаанд дээрх тоо 48 хувь байсан аж.

Статистик мэдээллээс харахад зөвхөн өнгөрсөн сард аж үйлдвэрийн компаниудын ашиг өнгөрсөн оны мөн үеийнхээс 36.4 хувь буюу 829.9 тэрбум юаниар нэмэгджээ. Энэ дундаас эмийн үйлдвэрлэлийн ашиг хамгийн өндөр буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 85.7 хувиар, өнгөрсөн сараас 23.6 хувиар нэмэгдсэн байна.

Ахмад статистикч Жу Хуны хэлснээр аж үйлдвэрийн  41 салбарын 70 хувь нь энэ оны тавдугаар сард өмнөх оны мөн үеэс өндөр ашиг олсон аж. Ялангуяа тэдний 80 гаруй хувь нь 2019 оны мөн үеийнхээс их ашиг олсон гэнэ.

Гэхдээ тэрбээр дээрх өндөр ашиг нь ихэвчлэн уул уурхай, түүхий эд боловсруулах салбарт төвлөрч байгааг онцолжээ. Учир нь сүүлийн үед эдгээр салбарын бүтээгдэхүүний үнэ эрс өсч байгаа билээ. Харин хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн ашгийн өсөлт дээрх том компаниудын орлогын дундаж түвшингээс доогуур байгаа нь ажиглагдсан байна.

Эх сурвалж: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж