Сэргээн босгох ажил бүрэн дуусчээ

Хуучирсан мэдээ: 2021.06.28-нд нийтлэгдсэн

Сэргээн босгох ажил бүрэн дуусчээ

2021 оны 6-р сарын 24-ний өдрийн 20:45 цагийн орчим хүчтэй аадар бороо орж, үер буусны улмаас төмөр зам угаагдаж Бэлэндалай-Орхонтуул өртөө хоорондын замын 76-р километрт аялж явсан 23 вагонтой 3202 дугаар ачааны галт тэрэгний бүрэлдэхүүний дундаас 9 вагон замаас гарсан. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн нөхцөл байдлыг арилгах сэргээн босголтын ажлыг УБТЗ ХНН, Сэлэнгэ аймгийн онцгой байдлын алба, мэргэжлийн хяналт болон байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн алба, Дархан, Орхон аймгийн “Петровис” ХХК-ны салбаруудтай хамтран шуурхай зохион байгууллаа. УБТЗ уг хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг 2021 оны 6-р сарын 26-ны 19:58 цагт нээж, улмаар сэргээн босголтын ажлыг өчигдрийн 21:55 цагт бүрэн дуусгасан байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж