Танилц: Ерөнхийлөгчийн зөвлөхүүд | News.MN

Танилц: Ерөнхийлөгчийн зөвлөхүүд

Танилц: Ерөнхийлөгчийн зөвлөхүүд

Танилц: Ерөнхийлөгчийн зөвлөхүүд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн Баасан гаригт тангаргаа өргөж, Тамгын газрын бүтцийн томилгоогоо хийсэн. Түүний үргэлжлэл болгож, зөвлөхүүдээ томилж эхэлжээ.

Ерөнхийлөгчийн Тамгын  газрын дүрэмд зааснаар Ерөнхийлөгч зөвлөхүүдтэй байх бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигаар томилж, чөлөөлөгддөг.

Ерөнхийлөгч:

  • Улс төр, цэргийн бодлого
  • Хуулийн бодлого
  • Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн бодлого
  • Гадаад харилцааны бодлого
  • Үндэсний аюулгүй байдлын бодлого
  • Хүний эрх, иргэний оролцооны бодлого
  • Төсөв, мөнгө, татварын бодлого
  • Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлого
  • Хот, хөдөөгийн хөгжлийн бодлого
  • Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудал
  • Байгаль орчин, амьдрах орчны бодлого
  • Хөгжлийн эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн бодлого гэсэн зөвлөхүүдтэй байна.

Мөн Ерөнхийлөгч орон тооны бус зөвлөхүүдтэй байдаг.

  • 8.4.1. Орон тооны бус зөвлөхүүдийг Ерөнхийлөгч томилж, чөлөөлнө.
  • 8.4.2. Орон тооны бус зөвлөхүүд нь Ерөнхийлөгчийн зөвлөлийн хуралд шаардлагатай асуудлаар урилгаар оролцож болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч нь орон тооны болон орон тооны бус зөвлөхүүдтэй байдаг. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөхүүдээ томилж эхэлсэн бөгөөд Т.Мөнхсайхан Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, Хууль эрх зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргалыг, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, С.Лүндэг,  МУИС-ийн багш Ч.Лодойравсал, МУИС-ийн нийгэм соёлын анторопологийн танхимын эрхлэгч Д.Бум-Очир нар зөвлөхөөр томилжээ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХҮҮДИЙН CV

Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх буюу Хүний эх, иргэний нийгэм, залуучуудын бодлого хариуцсан зөвлөхөөр С.Лүндэгийг томилжээ. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Шадар сайд байхаас нь эхлэн Шадар зөвлөх, туслахаар нь өдийг болтол ажиллаж ирсэн юм.

С.Лүндэг нь 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 52-р дунд сургуульд 1989-1999 онд суралцаж, улмаар ШУТИС-ийн КТМС-ийн Компьютерийн инженерийн ангийг 2004 онд төгссөн. Их сургуулиа төгссөн жилээ Япон Улсын Саппоро хотын Саппорогийн Олон Улсын Япон хэлний институтад 2 жил суралцаж төгссөн. Ажлынхаа анхны гарааг 2006 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт Их Хурлын гишүүн, МАН-ын  даргын туслахаар ажиллаж эхлүүлж байсан бол 2010 оноос УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажилласан. УИХ-ын Тамгын газарт ажиллаж байгаад мэргэжлээ дээшлүүлэхээр 2012 онд Америкийн Нэгдсэн Улсын Вержиня мужийн Страйерийн Их сургуульд магистрт суралцаж байгаад 2014 онд Япон Улсын Саппоро хотын Саппорогийн Олон Улсын Их сургуульд шилжин суралцаж байгаад тодорхой шаардлагын улмаас чөлөө авсан юм.

2014 оны арванхоёрдугаар сараас Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн Шадар туслах, 2017 оноос Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Шадар туслах, 2020 оны нэгдүгээр сараас Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байна. Төрийн ажил хийхээс гадна Монгол Адын намын Бага хурлын гишүүнээр ажиллаж буй. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг.


Ерөнхийлөгчийн Хууль эрх зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нь 1991-2001 онд Д.Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар сургууль, 2002-2007 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2007-2009 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Хууль зүйн ухааны доктор.

  • 2007-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд захирлын туслах, Гадаад харилцааны мэргэжилтэн,
  • 2007-2021 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дадлагажигч багш, ахлах багш, Дэд профессор,
  • 2017-2021 онд Хууль зүйн сургуулийн дэд захирал, эрдэмтэн, нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан.

Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нь 2007 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг Банкны эдийн засгийн мэргэжлээр төгсөж, АНУ-ын Нью Йорк хотын Колумбын их сургуульд Эдийн засгийн ухааны магистрын зэрэг, 2021 онд Монгол Улсын их сургуулийн Бизнесийн сургуульд докторантын зэрэг тус тус хамгаалсан.

  • 2007-2014 онд Монгол банкны Мөнгөний бодлого, судалгааны газарт эдийн засагч,
  • 2013-2014 онд Дэлхийн банкны төв оффисын Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн багт зөвлөх,
  • 2015-2021 онд Дэлхийн банкинд эдийн засагч,
  • 2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын зөвлөхөөр тус тус ажилласан.
  • 2009 онд ХБНГУ-ын төв банкны “Улирлын зохицуулалт хийх арга зүй” сэдэвт сургалт,
  • 2010 онд Швейцарын Холбооны Улсын төв банкны сургалтын төвд “Инфляцийн таамаглал болон мөнгөний бодлого” сэдэвт сургалт,
  • 2011 онд Олон улсын валютын сангийн Санхүүгийн програмчлалын сургалт,
  • 2012 онд Олон улсын валютын сангийн Макро эдийн засгийн төсөөллийн сургалтад тус тус хамрагдсан.

Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр нь 1988-1992 онд Хосе Мартын нэрэмжит 52 дугаар дунд сургууль, 1992-1993 онд ХБНГУ-ын Дрезден хотын 37 дугаар бага сургууль, 1993-1995 онд ХБНГУ-ын Дрезден хотын 36 дугаар дунд сургууль, 1995-1998 онд ХБНГУ-ын Дрезден хотын Бертольт Брехтийн нэрэмжит гимнази, 1998-1999 онд ХБНГУ-ын Лайпциг хотын Штуудийн коллежийг төгсөж, 1999-2006 онд ХБНГУ-ын Дрезден хотын Техникийн их сургуулийг Америк судлал, философи, нийгэм, эдийн засгийн түүх чиглэлээр Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан. Итгэмжит дипломат цолтой. Англи, франц, герман, орос хэлтэй.

  • 2006-2007 онд Гадаад харилцааны яамны Европын газарт мэргэжилтэн,
  • 2007-2009 онд Гадаад харилцааны яамны Европын газарт Атташе,
  • 2007-2009 онд Гадаад харилцааны яамны Европын газарт Монгол-Европын Холбооны Хамтын ажиллагааны хамтарсан хорооны Нарийн бичгийн дарга,
  • 2009-2011 онд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны 3 дугаар Нарийн бичгийн дарга,
  • 2011-2012 онд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны 1 дүгээр Нарийн бичгийн дарга,
  • 2012 онд Гадаад харилцааны яамны Америк-Африкын газарт 1 дүгээр Нарийн бичгийн дарга,
  • 2012-2018 онд  Гадаад харилцааны яамны Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн Захирлын үүрэг гүйцэтгэгч,
  • 2016-2018 онд Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,
  • 2018-2021 онд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан.

Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал нь 1993-1995 онд Монгол Улсын их сургуулийн Төрөлжүүлсэн тусгай сургалттай сургууль, 1995-1999 онд Монгол Улсын их сургуулийг Электроникийн инженер мэргэжлээр төгсөж, 1999-2001 онд Монгол Улсын их сургуульд Физикийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Техникийн ухааны докторын зэрэгтэй, Монгол Улсын их сургуулийн дэд профессор.

  • 1998-1999 онд “М-Си-Эс Электроникс” ХХК-ийн Дохиолол, автоматжуулалтын хэлтэст инженер,
  • 1999-2000 онд “М-Си-Эс Интернэйшнл” ХХК-ийн Эрчим хүчний хэлтэст инженер,
  • 2000-2001 онд “М-Си-Эс Электроникс” ХХК-ийн Автоматжуулалтын хэлтэст ахлах инженер,
  • 2001-2002 онд МУИС-ийн Физик электроникийн сургуулийн Электроникийн тэнхимд дадлагажигч багш,
  • 2002-2006 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн Электроникийн сургуульд багш,
  • 2006-2008 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн Электроникийн тэнхимийн Эрхлэгч,
  • 2008-2014 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн захирал,
  • 2014-2019 онд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн дэд профессор,
  • 2019-2021 онд МУИС-ийн дэд захирлаар тус тус ажиллаж байсан.

Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир нь 1993-1996 онд Монгол хэл, бичгийн дээд сургуулийг Монгол-англи хэлний багш мэргэжлээр, 1996-1997 онд Монгол Улсын их сургуулийн Гадаад хэл, соёлын сургуулийн герман хэлний курс төгссөн.

1996-1998 онд ХБНГУ-ын Боннын их сургууль болон Монгол Улсын их сургуулийн Монгол хэл, соёлын сургуульд Хэлбичгийн ухааны магистрын зэрэг, 1998-2000 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд Хэлбичгийн ухааны докторын зэрэг, 2000-2001 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуульд Нийгэм-соёлын антропологийн магистрын зэрэг, 2002-2006 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуульд Антропологийн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан.

  • 1996-1998 онд Монгол хэл, бичгийн дээд сургуульд Англи хэл, монгол аман зохиол, монгол эртний уран зохиолын багш,
  • 1998-2001 онд МУИС-д Ардын билиг зүй, эртний уран зохиолын багш,
  • 2001-2002 онд МУИС-ийн Антропологи болон археологийн тэнхимийн дэд профессор,
  • 2006-2008 онд МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн профессор,
  • 2008-2009 онд МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн профессор ба Орлогч эрхлэгч,
  • 2006-2012 онд Нээлттэй нийгмийн хүрээлэнгийн эрдмийн тэтгэлгийн судлаач,
  • 2010-2015 онд МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн профессор ба Эрхлэгч,
  • 2014-2015 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуулийн Монгол ба Дотоод Ази судлалын төвийн зочин судлаач,
  • 2015-2019 онд ИБУИНВУ-ын Лондон коллеж их сургуулийн Антропологийн тэнхимийн “Шинэ эдийн засагт үүсэж буй сэдвүүд” төслийн судлаач,
  • 2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайдын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
29
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
6
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-06-28 66.181.188.162

UB hotiin unagan hiuhdiud bn. Amjilt.

Avatar

Бүргэд 2021-06-28 43.228.129.229

За та бүхэн минь Ерөнхийлөгчид өө зөв л зөвлөнө шүү. Ерөнхийлөгчийн нэр барьж танил тал, найз нөхдийнхөө явцуу эрх ашгийг гүйцэлдүүлэх гээд салбар салбарын бодлогод хувийн амбиц чихээд байх вий. Ажиглаад л байгаа шүү.

Avatar

Нийслэлийн иргэн 2021-06-28 192.82.85.20

МУЕ Хүрэлсүх ЗХ, ХЦ-ийн ангиудад Төрийн далбааг өглөө бүр мандуулж, орой бүр буулгадаг МУЕ-ч Баттулгын 2019.02.02-ны 17-р зарлигаар баталсан "Цэргийн дүрэм"-ийн заалтыг Үндсэн хууль, Төрийн бэлгэ тэмдгийн хуультай "нийцүүлж" өөрчилөөсөй дөө. Шөнө нь тухайн ангид Монгол Улсын Төр байхгүй болж, Төр нь унтаж байгаа мэт илэрхийлэгдэж байгаа бус уу?

Avatar

Зочин 2021-06-28 203.91.115.47

Лодойравсал бол мундаг залуу амжилт хүсье

Avatar

зочин 2021-06-28 66.181.185.68

өөрөөсөө ухаантай хүнээр зөвлөх хиййлгээрэй. өөрөөсөө тэнэг хүнээс зөвлөгөө авбал өөрөө шал тэнэг болно!

Avatar

Зөвлөх өө 2021-06-28 69.138.231.52

Эд нар одоо бас яаж зөвлөх вэ

Avatar

жабаа 2021-06-28 202.126.89.139

Бимбаа Баас, балин тавын шээс хулгайч. Комуураад л хоосон барээни шилнүүд. Комууны засаг сөнтүгэй

Avatar

Зочин 2021-06-28 24.17.94.42

Бямбажаргал, Лодойравсал нар лав л сайн залуучууд. Ямар ч гэсэн хувийн эрх ашгийн төлөө мөнгө харж улсаа худалдах хүмүүс бишээ. Эрдэмтэй хүний л хүүхдүүд буруудахгүй ээ. Бусад хүмүүс нь лав л энд тэнд муу юманд холбогдож байгаагүй л хүмүүс байх шиг байна.

Avatar

Зочин 2021-06-28 66.181.161.98

Нүдээ олсон томилгоо болжээ.Гараа зөв бол бариа зөв.

Avatar

Зочин 2021-06-28 66.181.188.179

tsunkh barigchidiin 2 -r eelj xoolondoo.
xurelsuhed zubluh xun bn uu

Avatar

Зочин 2021-06-28 202.126.90.54

Хааахаааахааа

Avatar

Зочин 2021-06-28 64.119.26.188

Ш.Чоймаа, С.Дулам нарын хөвүүд зөвлөх юм байна. Тэгж зөвлөх сүрхий улс бол биш шүү дээ. Эрдэмтэн хүмүүс бус эрх мэдлийн төлөө үхэн хатан зүтгэдэг нь үүгээр нотлогдов оо хөөрхий. Өөрийнхөө харьцангуй мэдэх салбарынхнаасаа харахад үнэн шалдар булдар сонголт хийжээ, өөр юу ч гэх вэ дээ._

Avatar

АРИУН 2021-06-28 124.158.70.244

САЙХАН ЗАЛУУСДАА АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

Sonin 2021-06-28 202.179.27.59

Амьдралын хөрсөн дээр боловсорсон, ир нь орж хат суусан хүмүүс олох хэцүү л байх.

Avatar

М 2021-06-28 192.82.76.198

Хэ хэ, улсын ерөнхийлөгч шүү дээ. Баахан нусан буунуудаар зөвлөхөө авч ч байх шиг. Туршлага гэж юм байдаг юм даа

Avatar

Дулам гуайн найз 2021-06-28 64.119.29.142

Сайхан залуучууд зөвлөхөөрөө томилсонд Танд байр хүргэж байна. Дулам гуайн хүү аавыгаа академич болоогүйд их дургүйцэж ШУА татан буулгах хэрэгтэй гэж ярьдаг, бичдэг хүн. Ерөнхийлөгч та өөрөө бол ШУА-ыг маш их дэмждэг. Зөвлөх чинь үүнийг юу гэж бодож байгаа бол? Танд ШУА татан буулга гэж хэлээд л шударга хүн учраас энэ томилолтоосоо татгалзах байх даа. Албан тушаал тоохгүй хүн шүү. Сайхан залуу даа. Таны томилолтыг нулимна даа

Avatar

Зочин 2021-06-28 192.82.70.207

Сайхан залуучууд бна эх орныхоо төлөө ажилдым шүү, өмнөх ерөнхийлөгчийн зөвлөхүүд гэж ямар инээдтэй юмнууд байлаа

Avatar

Зочин 2021-06-28 192.82.69.236

Жонхуугийн зөвлөх нэртэй галзуу авгайчуулаас дээр юм аа.

Avatar

Зочин 2021-06-28 202.126.94.99

Дулам, Чоймаагийн эрхууд юу бэ?!!!!
Гутамшиг,!

Avatar

Иргэн 2021-06-28 202.126.88.147

Харинч боловсролтой, ажил амьдралын туршлага суусан дунд үеийнхэн байна. Яаж ажиллахыг цаг хугацаа харуулна. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2021-06-28 109.252.87.49

Махан толгойтой . Оюунэрдэнэ гахай царайтай . Хурэлсуг ах лук хоер идэж уух заль худалаа попордохоороо яасан адилхан Юм бэ.

Avatar

Зочин 2021-06-28 202.126.88.73

Гайгүй хүмүүс томилсон байна

Avatar

Иргэн 2021-06-28 66.181.161.93

Dajgui salbar burtee zovloj chadah l humuus haragdaj baina. Gehdee zaluus shudarga zarchim barimtlana shuu

Avatar

Зочин 2021-06-28 64.119.26.142

Жул ерөнхийлөгч бас жул зөвлөхүүдтэй болжээ.
Боловсролтой нэр зүүсэн хоосон гаруудыг зөвлөхөөрөө сонгожээ. Бүгд дарга нарын хүүхэд холбоотнууд байна.
За ерөнхийлөгч юу хийхэв дээ. Хоосон шоу хийнэ. Түүнд нь таарсан зөвлөхүүд л байна.

Avatar

Оноч 2021-06-28 122.201.22.58

Ер нь бол санал нэг бна. Одоо тэгээд яалтай билээ.

Avatar

Зочин 2021-06-28 64.119.25.19

Хаха боловсролгүйг нь сонгохоор боловсролгүй гэнэ. Боловсролтойг нь сонгохоор худлаа гарууд гэнэ. Одоо тэгээд яахын

Avatar

одд 2021-06-28 202.126.88.151

хоосон цаасны хэд үг цээжилсэн гарууд байна

Avatar

Zochin 2021-06-28 103.212.118.110

Э. Одбаяр Н. Энхбүлдын дүү. жул хүн жул бдгийн байна

Avatar

ЗОЧИН 2021-06-28 43.242.242.180

ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ ЯМАР Ч БАЙСАН МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУЧУУДЫГ ЗӨВЛӨХӨӨРӨӨ АВЧ АЖИЛЛУУЛЖ БАЙГАА НЬ МАШ ЗӨВ ЗҮЙЛ. НЭР ХҮНДТЭЙ МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ ХҮМҮҮСИЙГ ДЭМЖИХ ЦАГ БОЛСОН.

Avatar

irgen 2021-06-28 66.181.185.97

Хуулийн бодлогын зөвлөх нь дэндүү жул юм байна.

Avatar

Зочин 2021-06-28 202.126.89.79

Намдаа сонгуулиар далд их хэмжээний хахууль өгснийхөө шагналыг л авч байгаа юм.

Avatar

Зочин 2021-06-28 103.57.93.217

Сөрөг хүчний зарим мулгуу хүмүүсийн гашилсан толгойд хахууль, авилга, цүнх баригч, б**с долоогч гэх мэт бүдүүлэг өөрсдөд нь таарсан санаа л орж ирнэ л дээ. Ерөөсөө ийм хүмүүс гүтгэх доромжлох донтой гудамжны бүдүүлгууд байдаг. Соёлт хүн бол ийм зүйл ариа ярихгүй биз дээ.

Avatar

Зочин 2021-06-28 202.126.89.252

Цүнх баригчдын бүлгэмийн дарга туслах цүнх баригчдаа тодруулсан гэсэн үг үү тээ

Avatar

Зочин 2021-06-28 58.108.51.214

Bumochir gej oron garan hun bii dee

Avatar

Зочин 2021-06-28 61.228.212.42

Дажгүй сонголтууд байна

Avatar

12 2021-06-28 192.82.64.190

олон жил цүнк барьсаны шагнал

Avatar

Яахавд дээ л юм 2021-06-28 202.126.89.11

Итгэл төрүүлсэнгүй

Avatar

baba 2021-06-28 66.181.185.97

АН-ын угшилтай нөхрийг хуулийн зөвлөхөөрөө томилж байхыг харахад МАН, Хүрэлсүх боловсон хүчний нөөцгүй болжээ дээ зайлуул.

Avatar

күэер 2021-06-28 64.119.24.57

ердөөсөө ч ямар нэгэн намын угшилтай хүн биш л дээ, эрдэм ном хөөсөн хуульч хүн
щ

Avatar

Зочин 2021-06-28 61.228.212.42

Хэрвээ АН угшилтай бол тэр тусмаа сайн бн. Чадалтай хүнийг нам харгалзахгүй томилох ёстой.

Avatar

Зочин 2021-06-28 66.181.177.168

Э Одбаяр маш чадварлаг залуу

Avatar

Зочин 2021-06-28 172.58.190.201

Жоохон онгироо юу хаха

Avatar

Худлаа 2021-06-28 98.7.85.96

ш**. Их зан хоосон пээдгэр зан. Болоогүй хүнийг маш их ялгаварлаж, өнгө зүсээр харьцдаг амьтан. Цэвэрлэгч, жолооч нарт ямар дээрэлхүү гээч. Хэлээрэй тэр муу чацагатаа. Нусан таглаа. Цүнх барихаас өөр чадамжгүй.

Avatar

Irgen 2021-06-28 202.126.90.156

Yamarch gesen achaa daah tenheetei, id jagsaj yvaa erhemuud bainaa. amjilt husie.

Avatar

Зочин 2021-06-28 202.9.46.227

залуу цүнх баригч зөвлөх нэртэн ажил амьдралын мэдлэг туршлага хомс, бие дааж амьдрах чадваргүй, хялбар аргаар, луйвар дээрэм хийж хурдан баяжих бодолтой юмсууд байх юм. олигтой зөвлөж чадах бол уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж