Миний дэлгүүрийн удирдах түвшний менежер бэлтгэх хөтөлбөр | News.MN

Миний дэлгүүрийн удирдах түвшний менежер бэлтгэх хөтөлбөр

Миний дэлгүүрийн удирдах түвшний менежер бэлтгэх хөтөлбөр

Миний дэлгүүр нь 2020 онд залуу үеийн төгсөгчдөд зориулсан удирдах түвшний менежер бэлтгэх хөтөлбөрөө амжилттай зарлаж, 2000 гаруй анкет хүлээн авч, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн ажлын байрыг бий болгосоор байна. Ийнхүү 2дох жилдээ дахин “Миний ирээдүй-Миний гарт” хөтөлбөрөө зарлан, сонгон шалгаруулалт хийж байна.

Тус хөтөлбөр нь 1 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд залуу төгсөгчдийг ажлын туршлага үл харгалзан тэдгээрийн хүсэл эрмэлзэл, манлайлах чадвар, оюуны чадамж зэргийг үндэслэн сонгон шалгаруулалт хийж байгаа нь онцлог юм.

Хөтөлбөрт тэнцсэн оролцогчид нь 1 жилийн хугацаанд Миний Дэлгүүрийн бүхий л түвшний үйл ажиллагааг практик дээр цалинтай суралцах ба төгсөөд сарын 1,5-2,5 сая төгрөгийн цалинтай удирдах түвшний ажлын байранд томилогдох юм байна.

Удирдах түвшний менежер бэлтгэх хөтөлбөрт амжилт гаргахын тулд өөрийн ур чадвараа бүрэн ашиглаж, шинийг хурдацтай сурч, өөрийгөө дайчилж, үе тэнгийн чадварлаг залуусаас ялгаран манлайлах нь чухал.

Ийнхүү уншигч танд өнгөрсөн долоо хоногт хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцсон залуусын сэтгэгдлийг хүргэе.

Оролцогч 1:

  • Миний ирээдүй Миний гарт хөтөлбөр дөнгөж төгсөж буй оюутан залуусын ур чадвар, чадамж, цаашлаад энэ компанид юу хийж чадах уу? Чиний ирээдүй ямар байх вэ? Гэдгийг чиглүүлэх хөтөлбөр юм.

Оролцогч 2:

  • Юунаас ч айх хэрэггүй, Хамгийн доод албан тушаалаас эхлээд дээд албан тушаал гээд бүхий л албан тушаал бүр дээр ажиллаж, дадлагажиж, компанийн булан тохой бүрийг мэдэх нь маш чухал юм. Нэг дор олон зүйлийг сурч, цаашлаад өөрийн карьераа өсгөж, үе тэнгийнхнээ ямар түвшинд байна, би өөрөө хаана нь байна гэдгээ тодорхойлж, өөрт дутагдаж буй чадваруудаа нээн илрүүлж, өөрийгөө хөгжүүлэх боломжтой юм.

Оролцогч 3:

  • Энэхүү хөтөлбөрийн сонгон шалгаруулалт нь өвөрмөц, хөгжилтэй, оюуны чадамж сорьсон байдлаар зохион байгуулагдсан нь маш их таалагдлаа.

Энэхүү хөтөлбөрийн 2021 оны элсэлтийн 1-р шатны шалгаруулалт 8-р сарын 31-ний өдөр дуусах тул та цаг алдалгүй дараах сайтруу орон мэдээлэл авч бүртгүүлнэ үү https://recruitment.minii-suljee.mn/. Мөн 7575-6062 дугаараар холбогдон мэдээлэл авна уу.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж