ОХУ: Их Британийн “007” нар өмнөх шигээ байхаа больж

Хуучирсан мэдээ: 2021.06.28-нд нийтлэгдсэн

ОХУ: Их Британийн “007” нар өмнөх шигээ байхаа больж

ОХУ: Их Британийн “007” нар өмнөх шигээ байхаа больж

Их Британийн “HMS Defender” байлдааны хөлөг Оросын хил зөрчсөн болон бусад зарим нэг асуудалтай холбоотой батлан хамгаалах яамны нууц бичиг баримт автобусны буудлын ойролцоо овоолготой шороон дундаас олдсон гэх мэдээ BBC агентлагт нийтлэгдсэн билээ. Харин ОХУ-ын гадаад хэргийн яам үүнийг худал мэдээллээр дүүрэн жүжиг хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.

Нууц бичиг баримт “HMS Defender” хөлөг Крымийн хойгт очихоос өмнө олдсон гэх боловч энэ талаар мэдээ өчигдөр/2021.6.27/ анх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тарж эхэлсэн юм. Энэ хугацаанд BBC агентлаг засгийн газартай холбоо барьж, үндэсний ашиг сонирхлын үүднээс болсон явдлыг хэрхэн мэдээлэхээ зөвлөлдсөн гэх.

Гэвч бичиг баримт үнэхээр овоолсон шороон дундаас олдсон гэдэгт Оросын эрх баригч нар итгэхгүй байгаа бололтой. Жишээлбэл, ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мариа Захарова эл хэргийг анхаарал сарниулах гэсэн бүтэлгүй оролдлого төдий гэж дүгнээд, “Үнэн хэрэгтээ Лондон олон давтагдаж байгаа өдөөн хатгалгаа үйлдчихээд, түүнийгээ булзааруулах гэж худал мэдээлэл тарааж байна. Их Британийн алдарт “007” нар өмнөх шигээ байхаа больж дээ. Тэд худал бичиг баримтаа автобусны буудлын ард шороон дунд нууж байснаас Оросын хакеруудын гарт яаж ийгээд оруулсан бол илүү үнэмшилтэй байх байлаа. Одоо тэгээд Британийн автобусны буудлууд байхад орос хакерууд ч ажилгүй болчих юм байна”хэмээн ярьжээ.

Нэгдсэн Вант улсын батлан хамгаалах яамны өндөр албан тушаалтны албан өрөөнд гүйцэтгэсэн гэх тус нууц бичиг баримтууд дээр “HMS Defender” хөлгийг өөр аюулгүй замаар явуулж болох байсан ч Украиныг дэмждэг болохоо харуулахын тулд маргаантай хэсгээр явуулахыг хэрхэн хэлэлцэж шийдсэн тухай хурлын протокол, илтгэлийн үзүүлэн, цахим зурвас зэрэг 50 гаруй хуудас байжээ.

Холбоотой мэдээ

Автобусны буудлаас олдсон Нэгдсэн Вант улсын нууц материал

Автобусны буудлаас олдсон Нэгдсэн Вант улсын нууц материал

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж