АН: Нас барагсдын ар гэрээс уучлал гуйж, нөхөн олговор олго!

Хуучирсан мэдээ: 2021.06.28-нд нийтлэгдсэн

АН: Нас барагсдын ар гэрээс уучлал гуйж, нөхөн олговор олго!

АН: Нас барагсдын ар гэрээс уучлал гуйж, нөхөн олговор олго!

Ардчилсан нам өнөөдөр (2021.06.28) Сovid-19 цар тахалтай холбоотой хүний эрхийн зөрчил болон тус намаас гаргасан мэдэгдлээ танилцууллаа.


Ардчилсан намын гишүүн С.ЭРДЭНЭ:

-Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, Covid-19 цар тахалтай холбоотой асуудал хүнд байна. Иргэд олон мянгаараа Covid-19 цар тахалд өртөж байна. Өнөөдөр нас барсан иргэдийн тоо 500 хол давлаа. Өнөөдөр энэ асуудлыг анхаарч байгаа төр засгийн удирдлагууд алга, улс төрийн намууд, эх орон ард түмэндээ айхтар хайртайгаа илэрхийлдэг эх орончдын хэн нь ч дуугарахгүй байдалтай сүүлийн хоёр, гурван сар явлаа. Тийм учраас Ардчилсан намаас нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, өнгөрсөн Даваа гаригт Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл хийсэн. Бид холбогдох санал, шаардлагыг Монгол Улсын Засгийн газар, Их хуралд хүргүүлэх шийдвэр гаргасан юм.

Хоёрдугаарт, цар тахалтай холбоотой үүсээд буй асуудлыг шийдвэрлэхэд нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлууд юу байна вэ гэдэг дээр судалгаа хийсэн. Энэ чиглэлээр Эрүүл мэндийн бодлогын салбар зөвлөлийг нэлээн олон хоног ажиллууллаа. Эмнэлгийн ажилтнууд, тэдгээрийн цалин хөлсний асуудал, эмнэлгийн ор, тоног төхөөрөмжийн хангалтын нөхцөл байдал, эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх хүчин чадал бодит байдал дээр ямар байгаа талаар тодорхой судалгаанууд гарсан. Энэ дагуу тодорхой мэдээлэл, шаардлагуудыг хүргүүлэх юм.

МЭДЭГДЭЛ

Ардчилсан намын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү Ардчилсан намаас гаргаж буй мэдэгдлийг уншиж танилцууллаа. Мэдэгдэлд:

"2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 109694 хүн цар тахлаар өвчилж, өдөр бүр халдвар авсан иргэдийн тоо 2000-аас буурахгүй, нас баралтын тоо 500 мянга давлаа.

Монголчууд олноороо цар тахалд нэрвэгдэж, нас баралт нэмэгдсээр байгаа нь үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна. Эмнэлгийн ажилчид ажлаасаа гарах өргөдлөө олноороо өгч байгаа тул цалинг нь яаралтай 3-5 дахин нэмэхийг хүсч, шаардлага хүргүүлж байна. Түргэвчилсэн шинжилгээг гэрт нь зааврыг нь хэлж өгөн үнэ төлбөргүй хийдэг болгооч гэж шаардаж байна. Энэ хэвээрээ байвал биднийг эмчгүй, эмнэлэгтээ оргүй, иргэд нь гэртээ нас барах эрсдэл хүлээж байна.

Синофарм вакцины хоёр дахь тунг 28 хоногоос хэтрүүлбэл бүү хийлгээрэй гэсэн заавартай байхад 56 хоногийн дараа хийлгэж болно гэж өөрчилсөн нь олон иргэнийг хохироолоо. Энэ нь вакцины үйлчлэлд сөргөөр нөлөөлсөн. "Аса станц", "Мэдээллийн урсгал" зэргээр нэг урсгалаар, урьдчилж бэлтгэсэн мэдээллийг иргэдэд өгч байгааг эсэргүүцэж байна.

Эрх баригчдыг магтан дуулсан хэвлэл мэдээлэл олон болж байна. Эрх баригчтай адилхан бид төсвийн мөнгөөр сонгууль хийгээгүй. Өнөөдрийн байдлаар 500 гаруй иргэн цар тахлын улмаас нас барсанд Ардчилсан нам монгол түмнээсээ уучлал хүсч, гүн эмгэнэл илэрхийлж байна. Эрх баригчид нас барсан иргэдийн ар гэрээс уучлал гуйж, эмгэнэл илэрхийлэн, нөхөн олговор олгох ёстой.

Сүүлийн үед МАН, Засгийн газраас шударга дуугарсан иргэдээ хавчин гадуурхах, мөрдөн мөшгих, шахан зайлуулах бодлогыг үе шаттайгаар хийж байгаад бид туйлын их харамсаж байна. Цаашид МАН, Засгийн газраас дураар аашилсан үйлдлээ зогсоохгүй, хэт түрэмгийлсэн бодлого явуулсаар байвал Ардчилсан намаас улс төрийн шат дараалсан арга хэмжээг Монгол орон даяар эхлүүлэхээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэжээ.

Мөн Ардчилсан намын Эрүүл мэндийн бодлогын зөвлөл Covid-19 цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийгээд, Эрүүл мэндийн сайдад хандан, эрүүл мэндийн салбарын эмч, ажилтны цалинг 3-5 дахин нэмэгдүүлэх, цар тахалд өртсөн салбарын ажилчдад нөхөн олговор олгох тухай шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэв.

🔴 ШУУД | Ардчилсан намаас хэвлэлийн бага хурал хийж байна #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | Ардчилсан намаас хэвлэлийн бага хурал хийж байна #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Sunday, June 27, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж