Карди Би хоёр дахь хүүхдээ тээж байна

Хуучирсан мэдээ: 2021.06.28-нд нийтлэгдсэн

Карди Би хоёр дахь хүүхдээ тээж байна

Карди Би хоёр дахь хүүхдээ тээж байна

Карди Би жирэмсэн болжээ. Тэрбээр Африк гаралтай хөгжим, урлаг, энтертайнмент, спорт, киноны салбарын оддын шилдгийг шалгаруулах “BET Awards” ёслолд уригдан нөхөр Оффсет болон Мигос хамтлагтай хамтран үзүүлбэр үзүүлэхдээ гэдсээ харуулж, шүтэн бишрэгчиддээ гэнэтийн бэлэг барьжээ. Гэдэс хэсгийг зориуд ил харагдуулах торон хэсэгтэй гялалздаг хар хувцас өмссөн байна.

Тийнхүү тайзан дээрээс гэнэтийн бэлэг баримагцаа Карди Би өөрийн Instagram хуудсандаа жирэмсний зургаа “#2” гэх тайлбартайгаар нийтэлжээ.

Карди Би анх 2018 онд жирэмсэн болсноо зарлаж, удалгүй бяцхан охин Калчер Киари хорвоод мэндэлсэн билээ. Калчер ирэх сард гурван нас хүрэх юм.

Эх сурвалж: USATODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж