Хайр дурлал таны хувьд юу вэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Хайр дурлал таны хувьд юу вэ?

1.     Та хайртынхаа ямар дутагдлыг уучилж чадах вэ?
    a.    Хардалт
    b.    Мартамхай, болзоондоо хожигддог зуршил
    c.    Залхуу эсвэл ховдог зан
2.    Таны хайрт болзоондоо хоцорсон ч гэсэн гартаа цэцэг эсвэл ямар нэгэн бэлэгтэй иржээ. Энэ үед та юу гэж бодох вэ?
    a.    Надаас нэг зүйл нуугаад л байна даа
    b.    Би түүнд ямар их хайртай гээч
    c.    Сайхан жүжиг зохиожээ. Хэлэх ч үг алга
3.    Хайрт чинь хайр дурлалыг юутай холбож боддог вэ?
    a.    Эрх мэдэл
    b.    Энхрий байдал
    c.    Бөөн шаналал, зовнил
4.    Болзооны дараа та ямар сэтгэгдэлтэй үлддэг вэ?
    a.    Би түүнд дурлажээ
    b.    Надад үнэхээр сайхан байлаа
    c.    Яана аа, гэртээ харих цаг болчихож
5.    Мөнгө гэдэг үг таны хувьд ямар үгтэй зохицох вэ?
    a.    Үрэх – миний хамгийн дуртай хийх зүйл
    b.    Олох
    c.    Хэрэгцээ
6.    Та хоёр хайр сэтгэлийн талаар ярилцдаг уу?
    a.    Яагаад болохгүй гэж
    b.    Үгүй
    c.    Хэдэн цагаар ч хамаагүй
7.    Ирээдүйн гэр бүлийнхээ тухай …
    a.    Энэ сайхан хорвоо дээр сайхан амьдрах
    b.    Хүн төрөхдөө эрх чөлөөтэй төрдөг боловч яагаад ч юм түүнд гав гинж зүүлгэх юм даа
    c.    Нэг толгой зүгээр, хоёр толгой бүр сайн
8.    Таны мөрөөдөл бодитой зүйл болон хувирвал ямар байх бол?
    a.    Зөөлхөн хөвсгөр тоглоом мэт
    b.    Гоё ганган чимэглэл мэт
    c.    Мэдэхгүй

Оноогоо нэгтгээрэй.
    A    B    C
1    0    3    6
2    3    6    0
3    6    0    3
4    0    3    6
5    3    6    0
6    6    0    3
7   3    0     6
8    0    3    6

0-21 оноо: Та бол хайр дурлалаас илүү найз нөхдийн холбоог эрхэмлэдэг. Хайр дурлалтайгаа учирвал аль болох чөлөөтэй байхыг боддог нэгэн юм. Нэг үгээр хэлбэл таны хувьд хайр дурлал жирийн нэг болоод өнгөрдөг л зүйл.

24-33 оноо: Хүнд дурлахаараа та бүхий л сэтгэл зүрхээ түүндээ зориулдаг, тийм хэмжээний хариу ч хүсдэг. Та хоёрын хооронд харилцан ойлголцол байгаа цагт та үргэлж аз жаргалтай байх болно.

36-48 оноо: Та ухаан алдталаа дурладаг хүмүүсийн нэг бөгөөд өөртөө ч бусдын дурлуулах увидастай. Их ч зүйлийг золиосолж, түүнийгээ зөвхөн өөрийн өмч мэт ойлгодог.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж