Байдены тушаалаар Ирак, Сирид цохилт өгч байгааг зарлав | News.MN

Байдены тушаалаар Ирак, Сирид цохилт өгч байгааг зарлав

Байдены тушаалаар Ирак, Сирид цохилт өгч байгааг зарлав

Байдены тушаалаар Ирак, Сирид цохилт өгч байгааг зарлав

АНУ-ын армийн бие бүрэлдэхүүнд удирдлагатай нисдэг төхөөрөмж ашиглан удаа дараа халдсан байж болзошгүй Ираны талыг баримтлагч зэвсэгт бүлэглэлүүдийн байгууламжуудад Ерөнхийлөгч Жо Байдены тушаалаар цохилт өгч эхэлснийг Пентагон зарлажээ. Тухайлбал, АНУ-ын батлан хамгаалах департментийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Кирби “Ерөнхийлөгч Жо Байдены өгсөн чиглэлийн дагуу АНУ-ын зэвсэгт хүчин Ирак, Сирийн хил дагуу байрлалтай Ираны талыг баримтлагч зэвсэгт бүлэглэлүүдийн байгууламжуудад агаарын цохилт үзүүлж арга хэмжээ авч эхэллээ. Учир нь тэдгээр байгууламжуудыг эзэмшдэг зэвсэгт бүлэглэлүүдийг Ирак дахь АНУ-ын армийн бие бүрэлдэхүүний эсрэг удирдлагатай нисдэг төхөөрөмж ашиглан хэд хэдэн удаа халдсан гэж дүгнэж байгаа юм” хэмээн тайлбарласан байна. Тэрбээр мөн “Ирак дахь америк цэргүүд бол Иракийн Засгийн газрын урилгаар Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэлд тус нэмэр болох гол зорилготой. Тиймээс бид цаашдын болзошгүй эрсдэлийг аль болох бууруулахын тулд шаардлагатай, зөв зүйтэй арга хэмжээ авсан” гэж онцолжээ.

Нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр Ирак, Сирийн хил дагуу, ялангуяа Сирийн газар нутаг талаас олон хүчтэй дэлбэрэлт сонсогдсон гэнэ. Иракаас ялгаатай нь Сирийн засгийн газар америк цэргүүдийг уриагүй бөгөөд тиймээс ч газар нутагт нь АНУ-ын арми үйл ажиллагаа явуулахыг хууль бус гэж үзэж, цэргүүдээ гаргахыг Пентагоноос шаарддаг билээ.

Хэдийгээр Пентагоны талаас бөмбөгдөлтөд энгийн иргэд өртсөн байж болзошгүй талаар мэдээлээгүй ч Сирийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээрх үйл явдлаас болж гурван иргэн шархдаж, нэг хүүхэд амь үрэгдсэн хэмээн мэдээлж байна.

Эх сурвалж: RT.COM DEFENCE.GOV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мөнхжаргал 2021-06-28 64.119.22.131

Янкууд ийм л ноход доо.

Avatar

Зочин 2021-06-28 66.181.180.238

Хариуд нь америкчуудын эсрэг цохилт өгөх хэрэгтэй.

Avatar

Ovgon 2021-06-28 103.26.194.150

ха ха ха танай мусулманууд юугаараа хариу өгөхөв дэ

Avatar

Ovgon 2021-06-28 103.26.194.150

zov, fashist orosiin holbooton, siriin mahchin araatan Assadiin zasgiin gazriinhniig bas bombogdoj ustgah heregtei. Mahchin aratan assad bol fashist putlertei hamtran hun amiinhaa olonh boloh shiituuudiig aimaglan ustgaj bgaa gemt etgeed yum.

Avatar

Ovgon 2021-06-28 103.26.194.150

sunituudiig shuu.

Avatar

Жирийн иргэн 2021-06-28 103.14.36.18

Муусайн зэвсгийн үйлдвэртэй Америкийн еврейчүүдийн мөнгө олох арга шүү дээ

Avatar

ҮНЭН 2021-06-28 103.26.195.153

ЖИРИЙН ҮНЭЭ ЮУ

Avatar

amerikuud sir irakaas zailah estoi.. 2021-06-28 103.57.92.40

amerikuud siriin nutagaas garj ybah heregtei . ted nar siriin gazariin tosonii orduudiig ezelj tosiig ni irak zooj zarj bgaa vnen baisan ter mongooroi siriin eldev teorist baiguulaguudiig sanhvvjuulij siriin ard tvmenii esereg dain hiilgej bnaa..

Avatar

Зочин 2021-06-28 31.13.191.199

Сирид америк цэрэг байдаг гэж үү.

Avatar

medeelelee gants negen amerik survaljaas bitgii abaa. 2021-06-28 103.57.92.40

cham shig gar medehgui geh baih daa.siriin nutagd amerikiin 6 tseregiin baazuud bii.ihenh ni kurdiin haraat nutagd bgaa neg ni omon zvgt emmeini ulstai hillegdeg gazar bii.amerikuud siriin bvh neftiin ordiig hamgaalj bgaa nertei neftiig zooj zarj bnaa..

Avatar

ҮНЭН 2021-06-28 103.26.195.153

МЭДЭХГҮЙ ЮМАА БҮҮ х**

Avatar

хуульч 2021-06-28 88.125.80.192

зөндөө бна лээ… бчигдөр тэрүүгээр яваад ирсэн

Avatar

Irgen 2021-06-28 192.82.85.231

Us nice

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж