Голын усанд живж байсан 4 иргэний амь насыг аврав | News.MN

Голын усанд живж байсан 4 иргэний амь насыг аврав

Голын усанд живж байсан 4 иргэний амь насыг аврав

Голын усанд живж байсан 4 иргэний амь насыг аврав

Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн амралтын өдрүүдэд НОБГ, Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиуд, Цагдаагийн байгууллага, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нийт 67 алба хаагч “Туул” гол дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэлээ.

Алба хаагчид Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу болон голоор хөдөлгөөнт завьт эргүүлээр ажиллаж,  урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг зөвлөмжийг 6779 иргэнд өгч,  557 ширхэг гарын авлага материал тарааж ажилласан байна.

Мөн ногоон бүсээс 1424 автомашиныг холдуулж, үүрэг гүйцэтгэх хугацаандаа голын усанд живж байсан 4 иргэний амь насыг аварч, голд суусан 8 автомашиныг татан гаргаж аюулгүй болголоо. Нэг хүний цогцсыг голын уснаас гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Энэ сарын 21-27-ны өдрүүдэд Онцгой байдлын аврах анги хоёр иргэний амь насыг аварчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-28 202.126.90.38

Голд суусан, голын далан давж машинаа зогсоосон байвал торгож баймаар юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж