Э.Одбаяр: Нэг хүний дарангуйллаас айж байна | News.MN

Э.Одбаяр: Нэг хүний дарангуйллаас айж байна

Э.Одбаяр: Нэг хүний дарангуйллаас айж байна

Э.Одбаяр: Нэг хүний дарангуйллаас айж байна

“Зон олны нам”-ын дарга Э.Одбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн Баасан гаригт тангаргаа өргөсөн. Харамсалтай нь үзэл бодол, эсэргүүцлээ илэрхийлсэн иргэдийг энэ өдөр цагдаа нар баривчилсны нэг нь та байлаа. Таныг ингэхэд цагдаа нар ямар хэргээр яагаад баривчлав?

Зургадугаар сарын 24-нд дүрэмт хувцастай хоёр цагдаа гэрийн  хаалга тогшоод надаас орцны үүдэнд хүмүүс зодолдсон эсэхийг  харсан уу гэж асуусан. Миний бодлоор тэд намайг гэртээ байгаа эсэхийг шалгаж явсан байх. Маргааш нь буюу зургадугаар сарын 25-ны өглөө  энгийн хувцас өмссөн хоёр цагдаа ирээд ямар шалтгаанаар явж байгаагаа хэлэлгүйгээр “Уулзах хэрэг байна. Гараад ир” гэж шаардсан. Ямар ч шалтгаангүй юм бол би гарахгүй гэдгээ тэдэнд хэлсэн. Ингээд 10.00 цагийн үед С.Зориг агсны хөшөө рүү явахаар гэрээсээ гарах үед намайг энгийн хувцастай үл таних хүмүүс машинд хүч түрэн чихэж авч явсан. Би өнөөдрийг хүртэл яагаад саатуулагдсан шалтгаанаа ойлгохгүй байна. Ерөнхийдөө С.Зоригийн хөшөөний урд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөөгөө эдэлсэн 5-6 хүнийг цагдаагаас саатуулан мэдүүлэг авсан. Тэр дунд миний мэдэхээр "Comedy Lab" клубын гишүүн, комедиан Д.Амартүвшин,  иргэн Д.Монголхүү нар бий. Өнөөдөр Монгол Улсын иргэн “Халдвар хамгааллын дэглэмээ сахиач” гэсэн зүй ёсны шаардлага тавьсныхаа төлөө цагдаад шалгагдаж байна. Бид ямар нэгэн жагсаал цуглааны зохион байгуулалтын хэлбэрт ороогүй. Иргэд өөрсдийнхөө итгэл үнэмшлээр цугласан. Иргэд нийгэм, эдийн засаг, улс төрийн үйл ажиллагаанд бухимдаж явдаг асуудлаар цуглаж үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх үйл явц юм. 

Гэтэл өнөөдөр 1-2 хүний нэр цохож “Энэ үйл ажиллагаанаас үүдэн гарах үр дагавар хохирлыг та нар хариуцна шүү” гэж айлган сүрдүүлсэн шинж чанартай шаардлагыг цагдаа нар танилцуулж байна. Би энэ шаардлагыг хүлээж авахаас татгалзсан.

Өмнө нь оролцож байсан жагсаал, цуглаанаас харахад ингэж нэг мэдэгдэл хүргүүлсэн болоод дараа нь албадан саатуулдаг. Үнэнийг хэлэхэд би одоо цагдаа нараас халширч байна. Сүүл рүүгээ айдаг боллоо. Анхандаа цагдаа нар  “Миний дүү нааш ир” гэдэг байсан бол одоо гулууз мах  ачиж байгаа аятай авч явдаг болсон. Гэр оронд хүртэл ирээд нүцгэн шалдан баривчилж авч явчхаад дараа нь цагдаагийн байгууллагаас архичин согтуугаар нь дуудаж мэдэгдэл хийдэг болчихсон.

-Сүүлийн жилүүдэд иргэдийн үг хэлэх эрхийг эрх баригчид хязгаарлаж цагдаа, шүүхээр айлгах нь ихэслээ. Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар иргэдийн мэдэх, жагсах, үг хэлэх эрхэнд ноцтой халдаж байна. Энэ дарангуйлал мөн үү?

-Монгол Улсад  иргэд нь үзэл бодлоо илэрхийлэх боломж хязгаарлагдаж байна. Иргэд нь Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй мөртлөө үгээ хэлэх, эрүүл мэндийн туслалцаа авах,  эрүүл аюулгүй орчинд амьдрах,  амьд явах зэрэг бүх эрхүүд зөрчигдөж байна.

Товчхондоо  “Ковидизм” буюу коммунизмын нэг төрөл өнөөгийн нийгэмд тогтсон. Үүнийг бүхэлд нь дарангуйллын  нэг хэлбэр гэж хэлж болно. Дарангуйлал Монголд нэгэнт бүрэлдэн тогтсон байна. Иргэдийнхээ үгийг сонсохгүй эрх баригч нам,  удирдагч байна гэдэг нь дарангуйллын хэлбэр рүү орж байна гэсэн үг.

Ард иргэдийн зовлон зүдгүүр эрх баригчдад хамааралтай бус тэдэнд зөвхөн эрх мэдэл, нөлөөллөө тэлэх нь  гол зорилго нь болчхоод  байна. Иргэдийн эрх ашгийн төлөө ажиллах зорилго нь нэгдүгээрт тавигдах ёстой. Тиймдээ ч иргэдээ хүндлээд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг цахимаар хийх нь зөв байсан. Эрх баригч намынхан хүндэтгэлийн үйл ажиллагаанд хэдэн зуун цэргийг дайчиллаа. Гэтэл үгээ хэлсэн иргэдийг цагдаагийн хүч ашиглан барьж, саатуулах нь шударга ёс уу. Би “Зон олны нам”-ын дарга бус хувь хүнийхээ зүгээс аливаа үйл ажиллагаанд үзэл бодлоо илэрхийлсээр ирсэн. Энд цугласан залуус  цэвэр өөрсдийн итгэл үнэмшил дээр нэгдсэн.  Хүмүүс дөнгөж цуглаад лоозон, самбараа бариад  явж байхад цагдаа нар намайг саатуулсны улмаас  иргэд “Би бас баригдах вий” гэсэн айдастай болсон.  Дарангуйллаар дамжих айдас нийгэмд хүчтэй оршин тогтнож байна.

ОЛОН ДҮРТЭЙ НЭГ ХҮНИЙ ДАРАНГУЙЛЛЫГ  ТҮЛХЭН УНАГАХ ЁСТОЙ

 

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нэг намд бүх эрх мэдэл төвлөрсөн.  Нэг намын эрх мэдэл цаашдаа нэг хүнийх болох вий гэсэн болгоомжлол байгааг нуугаад яах вэ. Та өөрөө ч байнга ингэж жиргэдэг шүү дээ?

Нэг намын дарангуйллаас бол айхгүй байна. Харин нэг хүний дарангуйлал гэдэг бол маш аюултай. Нэг хүний дарангуйлал бол улс төрийн намуудыг зөвхөн өөрийнхөө эрх мэдлийн хяналтдаа байлгах арга хэрэгслийн хэрэглүүр болгож хувиргадаг.

Би сүүлийн үед Тандем гэх  ойлголтыг ихээр  ярьж байгаа. Энэ нь олон дүртэй хэрнээ нэг хүний дарангуйллыг хэлдэг. УИХ, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нь солигдоод байгаа боловч ард нь нэг л хүн байгаад байдаг.

Тандем үзэгдэл нь Монгол Улсад бий болоод 3-4 жил болчихсон. Энэ үзэгдлийг бусад улс орнуудын түүхээс аваад үзвэл хамгийн багадаа дунджаар 9-10 жил үргэлжилдэг. Тандем нь өөрөө цэвэр дарангуйллын үзэгдэл. Тухайн улс ямар засаглалтай байгаагаас үл хамааран нэг хүн л удирдаад байдаг гэсэн үг. Энэ үзэгдлийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга анх эхлүүлсэн. Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын хэн нь тандемын  гол тоглогч нь байх вэ гэсэн  зөрчилдөөн хуйвалдаан  нь үргэлжлээд л  явж байна. Бид  олон намын тогтолцоот хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн  ардчилсан нийгмийг авч үлдье гэвэл тандем буюу олон дүртэй нэг хүний дарангуйллыг түлхэн унагах ёстой. Ингэхийн  тулд цаг хугацаа ихээр шаардагдах боловч  хамгийн гол нь  иргэдийн оролцоо, дуу хоолой улс төрийн намуудын идэвхтэй үйл ажиллагаа  чухал. 

-Таныг АН-ын дарга асан С.Эрдэнийн  төрсөн хүү гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Гэхдээ та Зон олны намын дарга хүн. Аавыгаа дагаад АН-ын гишүүн болох боломж танд байсан. Гэхдээ та өөр замаар явахаар шийдсэн, яагаад?

Миний зорилго бол Монголд неоконсерватив үзэл баримтлалтай намыг бий болгож  улс төрийн шинэ тутам намыг институтын хувьд бэхжүүлэх юм. МАН, АН-ын үзэл баримтлал миний үзэл баримтлалтай нийлдэг бол аль нэгийг нь сонгоод элсэх нь дамжиггүй. Гэвч Монголд миний үзэл баримтлалд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг нам байхгүй байсан учраас  ижил үзэл бодолтой хүмүүстэйгээ эвлэлдэн нэгдэж улс төрийн намаа  байгуулж  Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлсэн.

"АН-ТАЙ ЭВСЭХГҮЙ"

Тэгвэл танай намын үзэл баримтлал бусад намуудаас юугаараа онцлог ялгаатай юм. Байдаг л нэг "үхмэл" нам юм байх биш үү?

-Манайх неоконсерватив үзэл, онолтой. Энэ үзэл баримтлалаар дамжуулж хүний эрхийн үндсэн баталгааг санхүүгийн эрх чөлөө гэж үзэж байгаа юм. Иргэн санхүүгийн болон эдийн засгийн эрх чөлөөгүй бол бусад асуудлыг ярих хэрэггүй. Мөн эдийн засаг дахь төрийн оролцоог зохих түвшинд хязгаарлана гэж манай нам үздэг. Төр бизнесийн үйл ажиллагаанд хэт оролцдог түүнээс нь болж зарим нь хэт монополь болдог зарим нь дампуурдаг. Төр оролцох тусам эдийн засаг сайнгүй байдаг гэж үздэг. Мөн дунд шатны албан тушаалтан, мэргэжилтэнг төрийн удирдлагын түвшинд гаргаж ирэхийг зорьдог. Бид дарга цэргээ хэт удаан төрийн толгойдоо залчихжээ. Харин эмч, багш зэрэг яг гал тогоонд ажилладаг хүмүүсийг төрд гаргаж байж алдааг засна гэж үздэг. Хуулийн шинэчлэл хийх, хавтгайрсан халамжийг цэгцлэхэд неоконсерватив үзэл баримтлал хэрэгтэй.

Бид сонгууль бүрээр 1-2 суудал горилохоос илүүтэй улс төрийн намын институцын хувьд бэхжиж ирээдүйд улс төрийн өрсөлдөөнд залуус оролцох дэд бүтцийг бэхжүүлэх зорилготой.

2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд манай нам бүх тойргоос нэр дэвшигчдээ илгээсэн. Нийт нэр дэвшигчдийн 80 хувь нь эмэгтэйчүүд байсан. Эмэгтэйчүүдийн тэгш эрх жендерийн асуудлыг хөндөж зориуд ийм байдлаар нэр дэвшүүлэлтийг хийсэн. Шинэ улс төрийн намын хувьд  сонгуульд анх удаагаа хамгийн олон эмэгтэйчүүдийг нэг дор нэр дэвшүүлсэн нам болж шинэ соёл, хандлагыг харуулсан.

-АН-ын хувьд эргэн сэргэх боломжоо гуравдагч намуудтай нэгдэж, нийлэх гэж харж, дүгнэж байх шиг. Танай намын үзэл баримтлал АН-тай их төстэй.  Хэрэвзээ АН санал тавьбал танай нам хүсэлтийг нь хүлээж авах уу?

Тийм зүйл байхгүй. АН-ыг  баруун төвийн үзэл баримтлалаа тодорхойлохоос өмнө манай нам аль хэдийн үзэл бодлоо тодорхойлоод үүсгэн байгуулагдсан. Би андуураагүй бол АН  2017 онд үзэл баримтлалаа баруун төвийн гэж тодорхойлсон. Гэтэл манай нам 2015 оноос  зохион байгуулалтад  ороод үзэл бодлоо тодорхойлж 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд үүсгэн байгуулах хурлаа хийсэн. Мэдээж чиг баримжааны хувьд барууны улс төрийн намууд боловч үзэл баримтлал нийлэх зүйлүүд дээр хамтарч оролцож болно. Бусдаар бол эвсэхгүй. Ер нь  улс орны эрх ашгийн төлөө улс төрийн намууд хамтын ажиллагааг бэхжүүлэх нь энгийн үзэгдэл. Тиймээс “Зон олны нам” аль нэг намын хавчуурга  гэж ойлгож болохгүй. Намайг АН-ын захиалгаар хөдөлдөг гэж их ярьцгаадаг. Гэхдээ цаг хугацаа бүх зүйлийг батална. Би хар залуугаараа нам эвсэл, төрийн байгууллагад цүнх баригч хийгээгүй. Харин 30 нас хүрээд анх удаа улс төрийн намын сонголтоо хийсэн. Амьдралдаа анх удаа намд элсэхдээ “Зон олны нам”-ыг нөхдийнхөө хамт үүсгэн байгуулсан. Бүх зүйлийг хайрцаглаж, хардаад байдаг хүмүүсийг ойлгодоггүй. 

-АН-ын хувьд гурван удаагийн сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээлээ. Мэдээж, нам нь хоёр хуваагдсантай холбоотой байх.  Та өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар аавыгаа дэмжиж ажилласан. Аав чинь ялагдсан   шалтгааныг юу гэж харж байна вэ?

Би энэ асуудал дээр хувь хүнийхээ байр суурийг илэрхийлье. Зон олны намын хувьд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийг баруун төвийн үзэл баримтлал дээр баттай зогсдог учраас  дэмжиж оролцсон. Эцэг хүүгийн харилцаанаас илүү улс төрийн чиг баримтлалын дагуу АН-ын мнэр дэвшигчийг манай нам дэмжсэн  Үлдсэн хоёр намын хувьд зүүний чиглэлийн намууд байсан. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын шалтгааныг би хувьдаа төрийн эрхийг хууль бусаар авсан хэд, хэдэн удаагийн үйлдлийн давтагдсан хэлбэр гэж үздэг. Учир нь энэ асуудалтай холбоотойгоор иргэн Г.Ган-Очир сонгуулийн хар машины луйврын талаар шүгэл үлээсэн. Түүний хувьд өнгөрсөн оноос эхлээд цагдаагийн байгууллагад энэ асуудлаар шалгагдаад бүх баримт материалыг гаргаж өгсөн юм байна лээ. Гэвч харамсалтай нь уг хэрэгт хууль хүчний байгууллага маш хойрго хандсан. Миний хувьд Г.Ган-Очирын дэлгэсэн баримтуудыг үндэслэлтэй гэж үздэг.  

Тиймээс өнгөрсөн Баасан гаригт  Ерөнхийлөгчийн тангараг  өргөсөн У.Хүрэлсүх  миний Ерөнхийлөгч биш. Энэ хүнийг би төрийн эрхийг хууль бусаар авсан гэж үздэг учраас Ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхгүй.

-Иргэн Г.Ган-Очирын браимтыг та үндэслэлтэй гэлээ. Гэхдээ өөрөө М.Тулгат даргатай АН-аас 75 сая төгрөг авч тэр видеог бэлтгэсэн  гэж цагдаа нарт мэдүүлсэн байдаг.  Тэгэхээр цагдаа нар түүнийг айлгасан байж болох уу. Түүнийг танай аавынхаас олсон гэж сонссон?

Г.Ган-Очирыг эрэн сурвалжлах ажиллагаа зарлагдсантай холбоотойгоор түүнд хонож өнжих газаргүй, хамгаалах хүнгүй байсан. Тиймээс би иргэний зориг гаргаж түүнийг  сонгуулийн хугацаанд  гэртээ байлгасан. Манай гэрийн гадаа салхилж байхад нь цагдаа нар отож байгаад барьсан. Үүний дараа МАНын зүгээс Г.Ган-Очир АН-аас 75  сая төгрөг авсан, С.Эрдэнийн Хандгайтад байрлах зуслангаас  баривчлагдлаа гэх мэт худал мэдээлэл тараасан. Энэ нь ор үндэслэлгүй худал мэдээлэл. Иргэн Г.Ган-Очиртой үзэл бодол нэгдэж, иргэний зориг гаргаж шүгэл үлээсэн учраас өөрийн боломжит хэмжээнд хамгаалах ажилд идэвх гаргаж оролцсон. Одоо ч оролцоод явж байна. Цаашдаа ч иргэн Г.Ган-Очирын илчилсэн баримтыг үнэн гэдэгт итгэсэн хэвээр байх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
75
ТэнэглэлТэнэглэл
28
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

88 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-06-28 202.126.88.131

сэдэв нь зөв ч Эрдэнийн хүүд итгэхээ болих уу даа

Avatar

Зочин 2021-06-28 213.55.225.103

Jonhuu harin ene turiig samaraad yavsan . Terniig harin tseverlej tseverlegee hiih gej bn. Jonhuu shig hudal huurmag hulgaich bish gedegiig daraa oilgoh bolno. Ene turd hatuu gar , ih tseverlegee heregtei yaagad gevel heel hahuuli. Hulgai nuurlesen cham metiin mungunii zolioos boldog humuusiig

Avatar

Зочин 2021-06-28 66.181.161.32

Коммунизм бүрэн утгаараа эргэж ирлээ үзэл бдол эрх чөлөө үг хэлэх дууссан дарангуйлалдаа морил ард түмээн дуус!!!

Avatar

Зочин 2021-06-28 103.212.118.252

Ийм хөгийн гарууд ард түмнийг үймүүлэх, самуунд турхирах, сонгууль луйвардахаас өөр чадах юмгүй. Бусдыг өөртэйгээ адил луйварчид мэтээр дайрдаг нь танил арга байна. Хүүк луйвраар гараагүй учир чи баталж чадахгүй, аль эрт хэн гарах нь тодорхой болсон, гар тооллого хийсэн тэр олон мянган хүнийг доромжилж таарахгүй.Ерөнхийлөгч тангараг өргөх өдөр их л бэлэггүй, зориуд давхцуулж танхайрч, зул г.м., Хүрэлсүхийг доромжлох гээд Ард түмнийг доромжилсон, энэ харгисууд хэзээ энэрэнгүй болов гэмээр бсн

Avatar

Зочин 2021-06-28 122.201.22.134

танай аавын АН ковидгүй үед эдийн засаг сүйрүүлчихдэг нөхдүүд ковидтой үед төр барьж байсан Монгол өдийд дампуурцан байх биз.

Avatar

Зочин 2021-06-28 124.158.96.87

С.Одбаяр бол зоригт эр. Эрх чөлөө л улс орныг хөгжүүлдэг. Өөрсдөө хулгай ч мөртлөө шударга ёс тогтоох гэх нь инээдэмтэй.

Avatar

Зочин 2021-06-28 122.201.22.134

Үхсэн баас сошиалаар далдагнаад зоригтон болчихдог улстөржиж кариер хөөж байгаа нөхрийг бас зоригтон гэчихжээ. БАХ мэлхийнийхээ дордуулсан хувилбар л байна. Энэ гөлөг тийм л хүний эрх, эрх чөлөө ярих гээд байгаа юм болн Бах мэлхий гадаадаас иргэдээ татахыг эсэргүүцэж байхад ганц үг ган хийх нь яагаав

Avatar

Зочин 2021-06-28 202.9.46.220

Жаахан хатуу гар хэрэгтэй байна. Боривны нь баас нь арилаагүй бацаанууд юу ч ойлгодоггүй юу ч мэддэггүй байж дэмий юм хуцуаж байдгаа болих хэрэгтэй. ХҮРЭЛСҮХ ЭЭ ЧАНГАЛААД ӨГӨӨЧ ГУЙЯ

Avatar

Зочин 2021-06-28 202.126.89.236

Erdene melhiin turs bol yag adilhan….hudlaa2

Avatar

Зочин 2021-06-28 46.182.189.189

demjij bna!!!

Avatar

Зочин 2021-06-28 24.17.94.42

Aav ni nileen l gemtei baigaan baina daa

Avatar

Зочин 2021-06-28 73.231.128.120

Үймээн гаргах гэсэн төлөвлөгөө чинь тасарчихаад аргаа барж байгаа юмаа даа

Avatar

Зочин 2021-06-28 98.42.137.30

Иргэн санхүүгийн болон,эдийн засгийн эрх чөлөөгүй бол бусад зүйлийг яриад хэрэггүй ….. Яг л энэ шүү дээ. Орос болон монгол улсад ийм эрх чөлөө байхгүй хар масс өөрийн эрх чөлөөгөө үмх махнаас худалдчихаад ямарч эрмэлзлэлгүй зомби -хүний массыг үүсгэчээд оросд Путин,монголд Женко-1Женко-2 уудыг сонгоод тамдаа өөрийн эрхээр тарчилж байгаа. Зарим хэсэг нь өрөөл бусдын тэнэг сонголтын золиос болоод ухамсартайгаар тарчилж байгаа. Эдгээр хүмүүсийн төлөөлөл нь Э.Одбаяр мөн. Ухаалаг залууд амжилт !!!!

Avatar

Зочин 2021-06-28 64.119.17.47

Одоо бүх юмны үнэ өсчихлөө. Баялагтаа эздүүд минь одоо яах уу.

Avatar

mnbvc 2021-06-28 88.116.92.142

aavaasaa ai aavaas chini aij bna

Avatar

Зочин 2021-06-28 150.129.143.19

teneg ichgyyrgyi n****

Avatar

Зочин 2021-06-28 202.21.107.124

БОРВИНЫ БААС НЬ ХАТААГҮЙ ӨМДИЙГ ТАЙЛАХАД БААС БАЙГААДАА ЭНЭМУУУ НУСГАЙ НАХУЙ…

Avatar

Зочин 2021-06-28 192.82.69.236

Аав минь шоронд орох вий гэж айж байна гээд үнэнээ хэл л дээ. Шантааж хийж байж хэлэлцээрт орох гэсэн санаа шүү дээ.

Avatar

zochin 2021-06-28 150.129.140.88

ENE MUU CHATSGIIG BOL DARANGUYLAKH KHEREGTEY , erguu pizdagiin ur ni khurtel p***a BAYKH YUM

Avatar

Зочин 2021-06-28 64.119.18.105

Дарангуйлал сайн зүйл биш боловч дэг журамгүй, сахилга батгүй Монгол явахаа байлаа. Ардчилал гэж хашгирсаар байгаад 31 жил болж ардчилал нь анархизм, олигархизм болж, иргэд нь ядуу болж , ард түмэнд оюуны хомсдол орж, тэмцэхгүй бол тусгаар тогтнолоо алдах нь ойрхон болжээ!

Avatar

Зочин 2021-06-28 66.181.185.239

Аав нь гарсан бол амар сайхандаа жаргана гэж бодоогүй байлгүй дээ арай

Avatar

Зочин 2021-06-28 64.119.27.176

Талбайг тойрсон хэдэн байшингийн дээвэр дээр 2021 оны 6 сарын 25 өдөр буутай цэргүүд байсан. Яг хэнийг буудах зорилготойг мэдэхгүй.

Avatar

Зочин 2021-06-28 192.82.69.236

Угаасаа л байдаг. Ажлаа хийж байна.

Avatar

Зочин 2021-06-28 66.181.179.76

Солиотой бацаан!

Avatar

Зочин 2021-06-28 27.123.214.2

Ардчилал нэрэн доор хэсэг бүлэг хүмүүс дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж ард түмнийг мөхөл сүйрлийн эрмэгт авчирсаныг түмэн олон мэдэж байгаа. Үүнийг нэг зөв бодолтой хүн гарч ирж хууль журмаа зөв болгож засаж залруулна. Та бүхэнд "дарангуйлагч" шиг харагдаж байх нь аргагүй юм даа.

Avatar

Зочин 2021-06-28 66.181.161.2

Hnmmm teneg batsaan uls ornii ajil zaah ym gne niigmiig buruu zuilruu turhirsan bol ene muu teneg batsaanuud hariutslaga huleeh l bolno odoonii teneg mongol ulsiin oyutan zaluus gd bga malnuud ehled uureg hariutslagaa medcheed tuuniigee sahij bieluulcheed daraa ni ter erh merhee yarimaar bna zagdaa guai shig duraaraa muu yunuud chin

Avatar

Ард 2021-06-28 67.81.184.102

Communism ийн дарангуйлал давтагдах вий

Avatar

Зочин 2021-06-28 202.9.46.200

Аавийгаа УИХ-н сонгуульд ялагдахад яаж солиорч блаа даа. Одоо ерөнхийлөгч болсонгүй гээд бас л солиороод бхын. Ер нь нэр хүндээ алдсан танай аав заавал ялах ёстоймуу. Битгий давраад далдагнаад бай.

Avatar

Zochin 2021-06-28 103.26.193.33

Melkhigin huu jijig turs kkk

Avatar

Зочин 2021-06-28 192.82.77.239

Ширэн нүүрт эрдэнийн хүү төрөхдөө л ширлэчихсэн төрсөн юм байна дөө. Нүдний булай газрын гаваар наад эцгээ аваад далдар даа

Avatar

Зочин 2021-06-28 64.119.21.41

Aavyygaa asar duu

Avatar

zochin 2021-06-28 139.5.219.41

Аав Эрдэнээгээ ерөнхийлөгч болоогүй болохоор ингээд байгаа юмуу

Avatar

Зочин 2021-06-28 192.82.68.222

Зөв нэг хүний дарангуулал аюултай б**с долоогчид нь бүгд төрд ороод аюултай Баянгол дүүрэг шиг болно шүү

Avatar

Цагаанхүү 2021-06-28 66.181.161.100

Mongolia = North Korea/Russia
Ер нь Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный-г баривчилсантай адил Монголд үзэл бодлоо илэрхийлсэн хүнийг баривчилдаг болсон юм биш үү?

Avatar

Зочин 2021-06-28 64.119.25.122

Дарангуйлал тогтжээ

Avatar

Зочин 2021-06-28 192.82.76.5

Шалдан банди, саваагүй гөлөг саранд хуцна гэдэг дээ

Avatar

C ,BAYAR 2021-06-28 174.204.75.240

chamaas xamaagui deep zalyy umaa xo

Avatar

Ub irged 2021-06-28 66.181.161.113

Зайл хөгийн мал чиний нам гэж юу байхав

Avatar

Gan 2021-06-28 119.40.98.177

Гэртээ суу. Юу ч хийж чадахгүй, мэдэхгүй байж Батзандан, Магнай нарыг дууриах гэж оролдох хэрэггүй

Avatar

Зочин 2021-06-28 64.119.27.153

Чухам Женко л дарангуйлагч, түүнээс л салчихвал Монгол ардчилсан орон болно гээд байгаагүй билүү?

Avatar

Зочин 2021-06-28 202.9.47.2

Аав хүү 2-ын даалгавраар явсан залуучудын эсрэгүүцэл гэдэг нь тодорхой. Аав хүү 2 байж хоёр намын дарга гэнээ. Үг, үйлдэл нь ижил. Төр жаахан дарангуйлалттай байх нь зөв байхаа. Ардчилал нэрээр хэт даврагсад дэндлээ.

Avatar

Ookk 2021-06-28 202.55.191.45

УИХ сууж амьдралаа залгуулах алс хэтийн зорилгоо Аавынхаа зааварласнаар ийм эрт попорч эхлуулж байдаг!!!! АН намд аав хуу 2 байвал хэлам ихтэй тул намын Туц байгуулждээ!!!Залуу минь эхлээд жоохон ажил хийж , биеэ чагна !!! Манын буруу ажлыг дэмжихгээгуй , чи буруу эхлээд бна!!! Эх нь хээр алаг бол хуу нь шийр алаг гэж айдаа онож хэлсэн байдаг юм!!!

Avatar

Зочин 2021-06-28 192.82.76.5

Эрдэнийн тэнэг гөлөг Одбаяр гэгч ч ёстой л яршиг л байнаа. Гүйх нохойны хажууд гүйдэггүй нохой гэгчээр энэ гөлөг бас юу ч билээ. Хийх ёстой газар нь хиймой

Avatar

Зочин 2021-06-28 202.179.27.37

Эрдэнийн хүү гэхэд харин ч зөв юм ярьсан байнаа . Аавд нь дургүй байдаг ч залуу хүн зөв бодолтой үзэл бодолтой түүнийгээ илэрхийлэх нь зөв гэж бодож байна Одоогоор бол зөв л харж байгаа юм байна . Энэ байдлаа алдахгүй л байх хэрэгтэй

Avatar

Зочин 2021-06-28 192.82.76.5

Мөн ч их хорс ч байна даа. Тэр тэнэгүүдийн атаархал, хор шарыг тэгэх тусам нь улам өдөөх юмсан.

Avatar

Зочин 2021-06-28 192.82.76.5

ЭНЭ ЭТГЭЭДИЙГ ШОРОНД ХИЙХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ

Avatar

зочин 2021-06-28 64.119.26.200

Эрдэнийн энэ эргүү төлөг Монголоос зайлаа, чиний нам гэж ер нь ямар юм байсын бэ. Хэрвээ Эрдэнэ Ерөнхийлөгч болсон бол ямар аймаар дарангуйлагч гарах байсан бол гэж бодохоос айж байна. Тийм л аймаар а******н, зандалчин шүү дээ, тийм хүний хүүхэд нь ямар байх нь ойлгомжтой, тийм учраас энэ улсаас эртхэн зайл даа дурак минь.

Avatar

Zochin 2021-06-28 188.156.90.19

HURELSUKH "HULGAICH, LUIVARCHIN, ARD TUMNII 14 TERBUMAAR KAZINO TOGLOJ YL AVSAN HULGAICH,POPCHIN TEREND HELEH MUU UG OLDOHGUI, HARVAAS NUDEND HUITEN, HAMGIIN UUDGUI HULGAICHDIIN NEG.

Avatar

Зочин 2021-06-28 66.181.184.155

Тийм бол тэр Америк руу явж зайл….

Avatar

Зочин 2021-06-28 66.181.161.2

Yu gj ene gulugnuudiig amerik ntrluu yavuulj jargaah vedee shuud changa deglemtluu ach hataaj **

Avatar

СОНГОГЧ 2021-06-28 202.9.47.15

ХҮРЭЛСҮХ БОЛ 820092 СОНГОГЧ БУЮУ 68 %- Н САНАЛААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСОН ХҮН. ЧАМААР ДУТАХГҮЙ . ГОНШИГНОЖ БАЙДАГАА БОЛЬВОЛ ЯМАР ВЭ ??????

Avatar

Зочин 2021-06-28 64.119.27.176

Үгүй, монголын нийт сонгогчдын тоо 2 сая хол давсан. Үүнээс 820 мянга дэмжсэн , үлдсэн дэмжээгүй. Иймд 69 огт дэмжээгүй гэсэн үг юм.

Avatar

нямка 2021-06-28 202.179.25.77

бүх юмны ард нямдорж бгаа МАН=нямдорж

Avatar

Түмэн 2021-06-28 66.181.179.83

Ерөнхийлөгчтэй холбох гэвэл өмнөх ерөнхийлөгчийн үед хамаарна

Avatar

Sergln 2021-06-28 37.187.196.70

Эмэгтэй ажилтан үүдэндээ суулгаж бахаа хангагдаг Хүүк /Нас 53/ одоо болноо, зальжин энерги сорогч этгээд элдвээр ордонд дарамтлахаа бас зогсоо, еөк ухаантай юм

Avatar

бат 2021-06-28 66.181.188.69

Ямар муу ёрын улс ьэ. Төрийн тэргүүнээ тангараг өргөсөн өдрийг эмгэнэлийн өдөр болгодог. яасан их атаархал жөтөөрхөл вэ. Төрт улсаа хүндлэх ухаан байхгүй улс шударга ёс яриад нэмэргүй дээ

Avatar

Иргэн 2021-06-28 202.126.88.228

Дарангуйлал гэж юу байдгийг энэ эрхийн тэнэг бацаан мэлэд үү, ойлгохуу аан?

Avatar

Зочин 2021-06-28 124.158.67.185

Чанга боловсролтой эр, энэ Э.Одбаяр эрүүл үзэл баримтлалтай, эрүүл тэмцэл хийж байна. 2021 оны сонгууль цэвэр луйвар булхай болсон. Сонгуулийн хуудсыг дугаарлаагүй байсан ….. нтр гээд цэвэр луйвар. Жанхуу Хүүк хоёр нийлэхээр яаж цэвэр байхын бэ? УИХ -ын АН -ын хэдийг харла даа, Пүрэвдоржоос бусад нь цул жанхуугийнхан байгаа биз дээ. Тэр МАНгаруудын хүүхннд бол цөм луйвраар гарч ирсэн. Харин тэр хүүхнүүд өөрсдөө ч мэдэхгүй байгаа.

Avatar

Зочин 2021-06-28 202.179.27.191

Пүрэвдлрж нь Элбэгдоржийнх уу?… ялгаагүй л юм байна ш дээ.

Avatar

zuv 2021-06-28 116.84.110.193

unen l yum bichsen bn udahgui bugd daranguilaliig amsaj medreh bolno…

Avatar

зайлж үз 2021-06-28 66.181.161.108

тэнэг малаас дор н**ш байж их гуцнаа

Avatar

Zochin 2021-06-28 103.136.254.38

Chamd gej helehed uls turiig ger buliin buziness bolgohin tuluu ulaarch bolohgui shuu l gej zahiya daa, chini zan baidal aaviigaa het umuurch busadruu dairch bgaa baidal chini yavch ardchilsan uzel bish shuu , chii uuruu daranguilagch baih undur magadlaltai urid helj bsan ugnuudee neg bodoj uzeh ugch bsan yriltslaguudaa neg haraarai nuhur mini tiim ardchilagch bdaggui ym shuu!!!! chi huukiin l uur neg tsaraitai dur shuu communist minee

Avatar

Zochin 2021-06-28 66.181.191.152

Za odoo naad "daranguilal" gedeg ug chin moodnoos jaahn garaad baina yy daa

Avatar

Зочин 2021-06-28 103.229.120.104

МУНДАГ ЗАЛУУ БАЙНА.

Avatar

Зочин 2021-06-28 103.57.93.217

Луйварчдын нэг л биз

Avatar

Зочин 2021-06-28 103.57.93.217

Энэ нөхөр АНУ болон баруунд ийм үйлдэл сэдсэн бол аль хэдийнээ 5-10 жилийн ял авч шоронд суусан байгаа. Тэнд хууль маш хатуу. Шоронд орвол буцаж гарна гэдэг хэцүү

Avatar

ЗОЧИН 2021-06-28 202.9.47.15

МОНГОЛД ЭРЛЭГДОРЖ, ЖЕНКОГИЙН ШҮҮХИЙН ДАРАНГУЙЛАЛААС ӨӨР ЯМАР Ч ДАРАНГУЙЛАЛ БАЙХГҮЙ. ҮЛГЭРЭЭ ГЭРТЭЭ ОЧИЖ ХҮҮХДҮҮДДЭЭ ЯРЬ, ТЭНЭГ МИНЬ………

Avatar

Зочин 2021-06-28 150.129.142.112

Erdenii shees hol ochij h***!

Avatar

ЗОН 2021-06-28 203.91.119.46

ЭНЭ ОРДОНД ЯАЖ ОРОХ ВЭ ГЭСЭН ЦАРАЙТАЙ АЛХАЖ ЯВНАА ЭНЭ ХҮН

Avatar

Зочин 2021-06-28 103.57.93.217

АН-ын хэдэн луйварчид ардчиллыг өмчилж, улсын гэх бараг бүх өмчийг идэж ууж,улс орныг сүйтгэж, бүр төсөв бүдүүлэх гол обьект Эрдэнэтийн үйлдэрийг булаахыг оролдож ,Оюу толгой рүү савраа дүрсэн.Харин одоо тэдний үед гарч байсан завхрал зөрчлийг засах , хууль журамд захирагддаг зөв замд оруулах гэж бололцоот бүхнийг хийж байна.Гэхдээ дүр эсгэсэн ардчилагчид, эрх тушаал алдсандаа өсөрхөж улс орноо урагшлуулах,шудрага ёс тогтоох, нийгмийн амьдрал дээшлүүлэхэд асар их саад учруулахаар байна даа.

Avatar

Зочин 2021-06-28 66.181.176.105

Хүний эрхийг дээдлэнэ гэж ерөнхийлөгчийн танга өргөх үеэрээ амласан удахгүй хэрэгжих биз. Манай цагдаагийн байгуулгын сэтгэлгээ их муу мэрэгжилийн ур чадвар хангалтгүй зарим нь бичлэг хийгээд байхад айлын үүдэнд зогсоод гэнэ алдах юм тэр машинд хорих гэж байгаа оролдлого мөн хэзүү нөгө нөхөр сайхан хашгирч кио үзүүлэнэ заримдаа зохин байгуулалттай кино зураг авалтанд орчих юм жаахан чадварлаг боловсон хүчин хэрэгтэй шүү дээ

Avatar

Ahan - Duus Mafia 2021-06-28 66.181.161.15

MAN – namd Odoo Hentiin Nutgiin " Ahan – Duus "
Tom Mafia Ysej Baigaan Ene Mongol Tur shuud l
Mafia nariin gart orchloo !!! !!! !!!

Avatar

Зочин 2021-06-28 103.229.121.10

Энэ хүн өөрөө Ерөнхийлөгч болох дон туссан Дарангуйлагч мөн байна даа ,Яах бэ ? Монголоор дүүрэн байгаа энэ Балай нөхдүүдийг яах бэ ? Ерөнхийлөгчийн орон тоо 1 Л юм даа

Avatar

зочин 2021-06-28 192.82.83.167

амаа угаа дандаа өмхий үг гарах болж

Avatar

Зочин 2021-06-28 64.119.20.6

ЛУИВАРЧИН ХУЛГАИЧ ТОНУЛЧ ЦУСАНД Н УДАМШИЖ БАИНА

Avatar

Зочин 2021-06-28 192.82.70.228

ямар дарангуйлал аавыг сонгуултд ялсан болохоор уу эсвэл ардчилсан нам төрийн эрх барихгүй байгаа болохоор уу эсвэл МАН бүх сонгуульл ялж төрийн эрхийг барьж байгаа болохоор уу. Энгийн ард надад одоогоор дарангуйлал харагдагдахгүй байна. байдаг улс төрийн эрх мэдэло шилжихх процес явагдаж байгааг харж байна. Магадгүй эрх мэдлээ алдаж төрийн тавцаснаас бууж байгаа нөхдөд дарангуйлал шиг харагдаж байгаа байх. Ер нь энэ залуу гэж хэлэхэд эхлээд эр хүн бол , сайн аав хань бол, ажил хийж сур ….

Avatar

Зочин 2021-06-28 202.21.118.126

Эрдэнэ луйварчингийн хүү

Avatar

Монгол хүү 2021-06-28 202.9.40.194

Залуу үнэн зүйл ярьсан байна шүү. МАН-аа шүтээд тэдэндээ дарлуулаад явахдаа таарсан хүмүүс олон юм аа. Та нарын сонгож төрөө бариулаад байгаа тэр намын удирдлага хэдхэн авилгачдын чинь буянаар Монгол улс өнөөдөр олон улсын бөгсөнд, хоцрогдсон, гуйлгачин, өвчинд баригдсанаараа дуудуулаад ард иргэд нь хоногийн хоолоо олж идэх гэж махаа идэж явна даа. Илжгэнд эмээл биш зөвхөн модон хударга тохирно гэдэг л энэ байх даа. Толгойд нь юу бодогдож, нүдэнд нь юу харагдаж хэдэн авилгачдаа хайрладаг юм бол?

Avatar

Зочин 2021-06-28 103.57.93.217

Ядарсаныг нь асарч дэмжих,задарсныг хязгаарлаж номхотгох гэсэн нь дүр эсгэсэн ардчиллынханд дарангуйлал мэт харагдаад байгаа юм.Хүчирхэг төртэй ард түмэн улсынхаа баялагийг бусдад хууль бусаар алддаггүй юм гэсэн нь дургүйг нь хүргээд байгаа юм.Зөвхөн хууль дээдэлдэг,хуульд захирагддаг хууль шүүхийн тогтолцоог бүрдүүлэх гэж хичээж байгааг тэд эсэргүүцээд байгаа юм.Тэд үймээн самуун дэгдээж,төрийг сул дорой тогтворгүй байлгах, мөлжлөг даамжруулах,өмч хумслах,эдийн засгийг сулруулах ,муу санаатай.

Avatar

Зочин 2021-06-28 66.181.161.63

Бяруу болоогүй байж бухын баадлаар баагч нэгэн л байна.

Avatar

СОЛМОН 2021-06-28 91.109.21.225

АЗИ ТИВИЙН ГАНЦ ДАРАНГУУЛАЛГҮЙ УЛС БАЙГААГ ДЭЛХИЙ МЭДНЭЭ , ХАРИН ХҮК 6ЖИЛИЙН ЭРХ НЬ ДУУСАХ ДӨХАХ ҮЕД ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧИЛЖ МАГАДГҮЙ Ч 2024ОНЫ СОНГУУЛЬД ДИЙЛЭНХ ОЛОНХИ БОЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ХЭЦҮҮДНЭ ДЭЭ? СЭТГЭЦ МЭДРЭЛ МУУ ӨВЧТӨНГГҮД БҮХ УЛСАД Л БАЙДАГ

Avatar

Зочин 2021-06-28 202.179.27.191

Бас нам байдаг юм уу? Наад үйлдэл чинь олны анхаарлыг өарлүүгээ хандуулах гэсэн янз бүрийн үйлдэл хийдэг, тэр л байна ш дээ. Өмнөх ах нар чинь бүгд яг л ингэж байгаад олны танил болсоон зүгээр цаашаа хол яваагүй тэгэс гээд больцгоосон. Та нарын үйлдэл их танил учираас хүмүүс залхаж баына.

Avatar

Zochin 2021-06-28 202.9.47.56

busdiig xatgaad xereggyi.busdiig urialj daguuliya gevel uuruu ylgerle.tyynees bish uran yaraid jyjig taviad chamaig xench tooxgyi.naad atga chini xotsrogdson

Avatar

Иргэн 2021-06-28 202.21.126.30

Тэнэг мал

Avatar

зочин 2021-06-28 202.131.233.251

Жишээ нь АНУ 2 нам төрийн эрхээ ээлжилж бариад явдаг (АНУ-г их жишээ болгож ярьдаг). Хэрэв БН нам ялаад төрөө бариад явахаар ардчилал устгагдаад нэг намын дарангуйлал тогтоод байгаа зүйл олж харахгүй байгаа шүү.

Avatar

ЕСТОЙ БАЛАЙ НОХОР 2021-06-28 64.119.20.109

ДАРАНГУЙЛАЛ ГЭЖ УГИЙН УТГАА МЭДЭХГУЙ БАЙЖ ЭНЭ ТУХАЙ ЯМАРЧ ОЙЛГОЛТГУЙ ЮУНЫ ТУХАЙГАА Ч ЯРЬЖ БАЙГААГАА МЭДЭХГУЙ ИЙМ БАЛАЙ ЮМНУУД МОНГОЛЫН ХОГЖЛИЙН ЦАГ УЕИЙГ ДУГНЭЖ ХЭЛЭХ БИТГИЙ ХЭЛ ЯАЖ АМЬДАРЧ ЯВААГАА Ч МЭДЭХГУЙ ДУНДУУКУУД БАЙХ ЮМ ДАА

Avatar

Зочин 2021-06-28 202.9.40.174

Нэг нам олонх болохоор дарангуйлал болдог юмуу тэнэг ээ. МАН болон АН хоёулаа олонх болж ирсэн. Үүнийг ард түмэн хүссэн учир олонх болжээ. Чиний хүсэл ямар байх нь нийгэмд огт хамаагүй чамд л хамаатай

Avatar

Зочин 2021-06-28 202.9.40.174

Юугаа мэдэхгүй жаахан хүүхдүүд нам ыайгуулж өөрсдөө дарга болж улс төрчдийн гар хөл болох нь муугийн цондон. Ийм насандаа сурч мэдэх, эх орноо хөгжүүлэх санаа бодолтойгоор сурч мэдэхийн төлөө явдаг байтал улс төр хийж амьдрах юм гэнээ. Эхлээд амны салиагаа арилга нас тогтсон юм ойлгодог болсон үедээ улс төрөөр оролд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж