Баяр наадмаас өмнө Өршөөлийн хуулийг батална | News.MN

Баяр наадмаас өмнө Өршөөлийн хуулийг батална

Баяр наадмаас өмнө Өршөөлийн хуулийг батална

Баяр наадмаас өмнө Өршөөлийн хуулийг батална

УИХ Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөлийн хууль батлахаар болсон. Хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам боловсруулж, УИХ-д удахгүй өргөн барих аж. Уг хуулийг баяр наадмын өмнө батлах юм байна.

ӨРШӨӨЛИЙН ХУУЛИЙН  ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Энэ талаар өнгөрөгч долоо хоногт ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Өршөөлийн хуулийн төслийг боловсруулж байгаа. Өршөөлийн ажиллагаа гэдэг их амаргүй. 6000-7000 хоригдлын дундаас өршөөлд хамруулах асуудлыг ярьдаг. Өмнө нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн 1200 орчим хүн суллагддаг байсан. Мөн хорихоос өөр төрлийн ялыг өршөөлд хамруулдаг. Өршөөлийн ажиллагаа нэлээд хүн хүч шаарддаг ажил. Ер нь 100 жилийн ойгоор Өршөөлийн хууль гарна гэсэн хүлээлт олон нийтийн дунд ч, хоригдлуудын дунд ч бий. Тэгэхээр ямар нэгэн шийдвэр гарч таарах байх. Өршөөлийн хуулийг 2015 оны баталсан хуулийн хүрээнд дахин боловсруулна. Ял эдэлж байгаа хүмүүсийн дотор хуучин, шинэ хуулиар шийтгэгдсэн хүмүүс бий. Үүнийг хэрхэн шийдэх үү гэдэг асуудал бий.

Авлига албан тушаалын хэрэг, хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн ялаас хасалт хийх байх. Одоогоор төсөл нь орж ирээгүй учраас сайн мэдэхгүй байна" гэлээ. Дээрх хууль батлагдсанаар нийгэмд авлига албан тушаалын хэрэгтнүүд суллагдаж магадгүй гэх хардлага төрөөд буй.

2020 оны байдлаар хорих ял эдэлж буй 7200 хүн байгаа аж. Хуульчдын тайлбарласнаар уг хуулийн төсөл батлагдсанаар зөвхөн хөнгөн гэмт хэргийг ялаас хөнгөрүүлж, бусад гэмт хэргийг хүнд хүндэвтэрээс үл хамааран дэглэм бууруулах асуудлыг тусгаж буй аж. Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тодруулахад “Энэ хуулийн төслийн талаар одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Өршөөлийн тухай хуулийн талаар анх УИХ-ын дарга Г.Занданшатар ам нээсэн. Тэрбээр цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан эрсдэлтэй нөхцөлд шоронгийн нөхцөлийг тооцож байгаа. Тийм ч учраас ялаас чөлөөлөх, өршөөл үзүүлэх асуудал яригдаж байна. Хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, чөлөөнд гаргах ч асуудал яригдаж байгаа. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн төвшинд судалж үзэхийг чиглэл болгосон. Энэ хүрээнд цар тахлын үед хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, өршөөл уучлал үзүүлэх нэг удаагийн хуулийн боломжийг судалж байна” гэдгийг тодотгосон. Өөрөөр хэлбэл эрх баригчид хэдэн хүнийг суллах эсэх дээр ойлголцолд хүрээгүй байгаа бололтой.

Үүнээс гадна Өршөөлийн хуулиар зөрчлийн бүх хэргийг хаахаар судалж байгаа аж. Учир нь Зөрчлийн тухай хуулийг эрх баригчид баталснаар түр саатуулах байр, урьдчилан хорих ангийн ачаалал нэмэгдэх болсныг хуульчид хэлдэг.

Эргэн сануулахад, Монгол Улс 1990 оноос хойш 30 жилийн  хугацаанд зургаан удаа өршөөлийн хууль баталж байсан.  Хамгийн сүүлд 2015 оны наймдугаар сарын 11-нд Өршөөл үзүүлэх тухай хууль баталсан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
10
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-28 202.126.89.31

жолоочийн торгуулийг тэглээчээ

Avatar

Зочин 2021-06-28 103.57.94.189

torguulia teglecheechee

Avatar

Зочин 2021-06-28 192.82.87.130

Өршөөлийн хууль хурдан өргөн цар хүрээтэй гаргах хэрэгтэй

Avatar

MAN - namiihan Ahan - Duus Mafia 2021-06-28 66.181.161.15

Yu ve? Yu n yuniichin Bayr Naadam be? Yamarch Bayr Naadam Hergui shuu !!! !!! !!!
" MAN – namiihanii Noeduudiin Naadam u ?
MAN – namiihand Hentiin Nutgiin Duu – " Ahan – Duus- Mafia " Gesen Tom Buleglel Ysej Baigaan Ene Odoo Mongol Tur maan Mafia nariin gart shuud orchloo shuu !!!

Avatar

Зочин 2021-06-28 202.126.89.159

Шинэ Ерөнхийлөгчөө маш их дэмжсэн.Одоо түүхт 100 жилийн ойгоороо аж ахуйн нэгжүүдийнхээ бүх өр төлбөрийг тэглэж өршөөж өгөөрэй.Тэгээд бүгд шинэ гараанаас,шинэ Ерөнхийлөгч,шинэ Ерөнхий сайдтайгаа шинэ Монголыг байгуулнаа.Бид чаднаа🥳

Avatar

Зочин 2021-06-28 192.82.80.49

Жанхуугийн хэлмэгдүүлсэн хүмүүсийг өршөөх биш цагаатгаач.

Avatar

huulich 2021-06-28 103.26.194.21

bat enh ner der boro gold puram baidag doo.

Avatar

Зочин 2021-06-28 103.26.194.21

bat enh chin boroo gold hubida basan nert dere baidag.bas amarbajsgalan ernhii said boloh geel.arlah demi yuma chin humusse humuuse geel amarbajsgalan said bolson gele heled ugo une holsig gomdoohgui nogoo medrel hurelsuhee zaialad ugson jostoi jinhen onigoo doo.

Avatar

Санал 2021-06-28 66.181.181.64

Эдийн засгийн өршөөл үзүүлж байж л хэдэн ажил олгогчоо дэмжинэ дээ. Эрүүгийн болоод зөрчлийн хэрэг өршөөгдөхөөр гааль, татвар, нийгмийн даатгалын хуулиар хүлээлгэсэн шийтгэл хэвээр үлдчих гээд асуудал болдог доо. Жавхлан сайд түргэн эдгээрэй.

Avatar

ХУУЛЬЧ 2021-06-28 192.82.64.190

ХУЛГАЙ ХИЙСЭН ,ХӨРӨНГӨ ДЭЭРЭМДСЭН ,ҮНДЭСЛЭЛГҮЙГ ХӨРӨНГӨЖСӨН ГЭДЭГ ҮЙЛДЭЛ ЭДИЙН ЗАСГИЙН ӨРШӨӨД ОРДОГҮЙ ЗҮЙЛ Л ДЭЭ,,,,,,ЦААТ УТГААРАА МӨНГӨ УГААХ БАС БУС ГЭМТ ҮЙЛДЛИЙН ЭРХ СУРВАЛЖ ШҮҮ ДЭЭ,,,,,,АН-ЫН ЗАСАГЛАХ ҮЕД 35 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НУУГДМАЛ ХӨРӨНГИЙГ ӨРШӨӨСӨН САНАГДАНА ,,,,,,,ТИЙМ БОЛОХООР ЭДИЙН ЗАСГИЙН ӨРШӨӨЛ ГЭЖ БАЙХГҮЙ ,,,,,,ХАРИН ХУУЛЬ ЁООР ТӨЛӨХ ТОРГУУЛЬ АЛДАНГА ТЭГЛЭХ / ӨРШӨӨХ/ ГЭЖ НЭГ ЗҮЙЛ БЙДАГ ЮМ ,,,,

Avatar

Зочин 2021-06-28 192.82.76.233

ер нь хууль шүүх энэрэнгүй байх ёстой. бид чинь цөөхүүлээ. Бусдын бузар гүтгэлгээр хүнийг яллаж болохгүй! хэрэг хийгээгүй мөртөө санамсар болгоомжгүйгээр, хог шаарнуудын гүтгэлгээр, хуулийнхны алдаанаас хэрэгтэн болж хохирох тохиолдол хэзээ ч гарах ёсгүй. Амьдрал мөнх биш!!! хүн чанартай байх ёстой. Хүний мууд дуртай, мууг нь үздэг муухай хүмүүс амьдралаас хариугаа хүртдэг! Хүн шоронд явахад баярладаг хүн байгаагүй л юм даа.

Avatar

Зочин 2021-06-28 202.55.188.102

Цаад санаа нь нөгөө луйварчин хулгайчууддаа зориулж өршөөлийн хууль гаргадаг энэ байдлыг бүр болих хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-06-28 66.181.161.38

Өршөөдөг үлгэрээ зогсоох хэрэгтэй улс орон ард иргэдэд хохирол учруулчаад өршөөгдөөд өнгөрдөг байж болохгүй алдах оноход үргэлж хариуцлага дагаж байх учиртай

Avatar

Зочин 2021-06-28 192.82.76.233

та нар шиг хүн муутай, хүний мууд дуртай, адилхан байж нэгнийхээ мууг үздэг адгийн юмнууд өөрсдөө, эсвэл үр хүүхэд, ах дүүсээ хэрэгтэн болж шоронд орохыг харах өдөр ирдэг юмаа. Хүний зовлон өөрийнх болох өдөр ирдэг юмаа. Өөрийнхөө буруугаас биш өрөөлийн буруугаас хэрэгтэн болж хохирсон хүмүүсийн ээж нь, эхнэр хүүхэд нь үсээ цайтал хүлээж суугаа!!! Хүн шиг бай!!!!

Avatar

чоогоо 2021-06-28 31.13.191.199

Учруулсан хохиролоо барагдуулаагүй хулгайч, луйварчин, дээрэмчид хамрагдаад гараад ирдэг дээ

Avatar

Амжилт 2021-06-28 202.126.89.188

Насанд хүрээгүй хүүхдүүд, эмэгтэйчүүд, 60 ба түүнээс дээш ахмадуудыг судлаарай.

Avatar

ХУУЛЬЧ 2021-06-28 192.82.64.190

ӨРШӨӨЛӨӨР ЭЛДЭВ ЯНЗИЙН ТОРГУУЛИА ТЭГЛЭНЭ ГЭ НАЙДАХ ҮЛДЭВ ,,,,,2015 ОНД НЭГ УДАА ЭНЭ АСУУДЛЫГ ШИЙДСЭН САНАГДАНА,,,,,,ТОРГОЧИХООД ЧИНХЭЭС НЬ ӨӨР ЗҮЙЛГҮЙ НӨХДӨӨС ЮУГИЙН Ч АВАХ БИЛЭЭ ДЭЭ,,,,,,1950-1954 ОНУУДАД МАЛЫН МАХ ,НООС, БАС БУС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАТВАРЫН ТОРГУУЛЬ МОНГОЛЫН МАЛЧДЫН 86 ХУВИЙГ ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ БОЛГОЖ ЗАРИМЫГ ШОРОНДСОН ТҮҮХЭЭ СЭРГЭЭГЭЭД ХЭРЭГҮЙ БИД ,,,,, МОНГОЛЧУУД 1990 ОНООС ОЛУУЛАА ХУВЬДАА АВТО МАШИН ӨМЧЛӨХ ,ХЭРЭГЛЭДЭГ СОЕЛ ТОГТОЖ БАЙГАА ГЭЭД ОЙЛГОЧИХ ,,,,

Avatar

Зочин 2021-06-28 193.57.67.241

Manai eruugiin huuliar alivaa hergiig naanatai tsaanataigaar sanamsargui aldaj endsen esehiig ul avch heleltsen shoron ruu l ilgeedeg yum bish uu. Ter hund huuhded gemshih aldaagaa zasah yamar ch bolomj ugduggui heterhii hargis yum baina le. Tiimerhuu baidlaar busdad yamar ch hor hunuulguigeer hazgai gishgeed, terneesee bolood yal avaad horigdoj baigaa humuusiig bugdiig hamruulsan huuli batlaasai. Horigdoj baigaa buhen zashrashgui hund gemt heregtnuud bish shuu dee.

Avatar

Зочин 2021-06-28 202.21.108.144

Албан тушаал, хүчин, амь нас хохироосон, эх орноосор урвасан хүмүүсээс бусдыг нь суллаасай

Avatar

зочин 2021-06-28 66.181.167.254

Эдийн засаг хүндэрч байгаа үед гаднаас өр зээл тавьж мөнгө босгож байхаар ил тодын хуулийг дахиж гаргавал хэрэгтэй байхаа

Avatar

Зочин 2021-06-28 202.126.89.35

Наадмаас өмнө гараасай.төрөх дөхөөд аав нь ирээсэй

Avatar

Иргэн 2021-06-28 64.119.20.181

Өршөөлийн хууль хурдхан батлагдаасай. Олон олон гэр бүл элэг бүтэн энх түвшин жаргах болтухай

Avatar

Хэхэ 2021-06-28 66.181.181.136

Татварын өршөөл баталж эдийн засгаа л авар л даа. Хоригдлуудын нийгэм эдийн засгийн нөлөө бага шүү.

Avatar

Зочин 2021-06-28 119.40.98.153

Алдаж эндсэн эхчүүд, эмэгтэйчүүддээ хамгийн түрүүнд бүгдээрэнд нь өршөөл үзүүлээч Төр засаг минь. Амьдралын нугачаанд бүдэрч хөл алдсан эд чинь цээжнээс нь цагаан сүү ундардаг эх хүмүүс шүү дээ хөөрхийс

Avatar

Зочин 2021-06-28 202.179.27.191

уягын халил, нулимас гоожоод тогтхоо байх нь.

Avatar

Зочин 2021-06-28 119.40.98.153

та бусдын зовлонгоор тавлах хэрэггүйдээ . өөрөө ийм зовлон үзээгүй байгаа бололтой. зовлон өөр дээр чинь ирэхийн цагт уянгын халил мөнүү бишүү гэдгийг аяндаа ухаарнаа

Avatar

Зочин 2021-06-28 66.181.178.112

Huuli bus zyil hiigeegyi tul zovlon yzehgyi n oilgomjtoi. Huuliin daguu amidarch chadaagyi bol zovlongoo yyrchihee

Avatar

зочин 2021-06-28 202.126.88.195

ам гарч болдоггүй л төрийн сав юм шүү дээ. таныг ч битгий хэл эрдэмтэн мэргэд, эхэс дээдсээ хүртэл багтааж ирсэн сав юм шүү

1 0
Avatar

Зочин 2021-06-28 66.181.161.80

Chi iim gazar orohgvi bgaasai

Avatar

Зочин 2021-06-28 202.126.89.194

МАН биш УИХ хууль баталдаг (гаргадаг) шүү дээ!! Зориуд ийм гарчиг өгөөд бна уу?

Avatar

ЗОЧИН 2021-06-28 59.153.86.1

ХОВОРХОН ТОХИОХ АХ-ЫН 100 ЖИЛЭЭР ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ЯЛТНЫ ТООГ НИЛЭЭД ӨРГӨТГӨЖ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ, ҮҮНД: 1. ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ШИЙТГҮҮЛСЭН БҮХ ХҮНИЙГ 100% СУЛЛАЖ, 100% ЦАГААТГА 2. ХӨНГӨН ЯЛТАЙ БҮХ ХҮНИЙГ СУЛЛА, ЦАГААТГАХГҮЙ 3. АВИЛГА, АЛБАН ТУШААЛ, ХҮН АМЬНЫ ХҮНД ГЭМТ ХЭРЭГТНҮҮДЭД ЯЛЫН ХУГАЦААГ 1-2 ЖИЛЭЭР БАГАСГА, ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЖ СУЛЛАХ ЁСГҮЙ, ЭНЭ 3 ЗАРЧМААР ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ ГАРГАВАЛ 7200 ЯЛТНААС 2000-2500 ОРЧИМ НЬ СУЛЛАГДАЖ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛЖ НИЙГМИЙН АМЬДРАЛД ОРНО

Avatar

Би 2021-06-28 64.119.20.181

Зөв шүү

Avatar

зочин 2021-06-28 192.82.86.178

Ардын хувьсгалын 100 жил болж байна. Наадам, медаль биш, харин Өршөөл хүлээсэн хүмүүс байгаа байх.
Эрхбиш Өршөөлийн хуулиа гаргах байлгүй.

Avatar

Зочин 2021-06-28 66.181.161.80

Harin tiim

Avatar

Зочин 2021-06-28 103.229.121.205

dongoi haral jagtagin hariulaad aynag tengert nirguuled suireh heregtei.muu haltuurin booz airan zamlin horboo ayangatai tenegrt hembertele nirguuleree.

Avatar

Зочин 2021-06-28 103.229.121.205

dongoi amga abooz airan haraalin ayangad tengert nirguuleere tenger gesgeed ayanga neregh boltugai.omno gobi zairan boo haralchin uugantogoldir yalgatai tengert nirguld dald saihan ail amdrla busniulah iimel yaltai.

Avatar

Таварын өршөөлийн хууль гаргаач 2021-06-28 202.126.89.11

Татварын өршөөлийн хууль гаргаач

Avatar

Зочин 2021-06-28 66.181.161.66

Gemt hereg gaarnadaa

Avatar

Зочин 2021-06-28 202.21.108.144

Энэ цар тахлын үёд өршөөлийн хуулиа яаралтай гаргах хэрэгтэй.Шорон дамжин өнгөрөөх тэр чигээрээ ковид тарсан байна.Уушиггүй боллоо.Монгол хүн цөөхөн шүү

Avatar

Зочин 2021-06-28 202.9.40.174

Өршөөлийн хуулиа хурдан гаргаач ээ

Avatar

Naadmaa bolio 2021-06-28 202.21.109.48

No naadam

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж