Куба гадаадын иргэдэд байр худалдана

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Куба гадаадын иргэдэд байр худалдана

Куба улс ирэх нэгдүгээр сараас эхлэн гадаадын хөрөнгө оруулалтаар баригдах 16 гольфийн талбай барихаар хэлэлцээ хийж, 1990-ээд оны үед хэрэгжүүлж байгаад сүүлийн арваад жилийн туршид хориглосон гадаадын иргэдэд орон сууц худалдахыг дахин зөвшөөрөх тухай тохиролцох гэж байгаа талаар Кубын Аялал жуулчлалын сайд Мануель Марреро мэдээлсэн байна.

Марреро сайд уг асуудлыг Сайд нарын Зөвлөлд хэлэлцэж, шийдвэр гаргаад байна гээд гадаадын иргэдэд орон сууц худалдах асуудлыг тэдгээрийг Кубад оршин суух статусын байдалтай холбон үзэх болно гэсэн байна.

Куба улсад мөрдөж буй одоогийн хууль тогтоомжоор бол гадаадын харъяат иргэд болон гадаадад цагаачлан гарсан кубачуудад орон сууц худалдан авахыг хориглосон байдаг бөгөөд кубын эх орондоо байнга оршин суудаг иргэд ч бие биеэндээ байр худалдахыг зөвшөөрдөггүй ба иргэд зөвхөн байраа солилцож болох журам байдаг ажээ.

Куба улсад хоёрхон гольфийн талбай байдаг бөгөөд эдийн засгийн хямралыг зөөлрүүлэх, гадаад валютын нөөцтэй болох зорилгоор 16 гольфийн талбайг шинээр далайн эргийн усанд ордог амралтын газруудад байгуулахаар болж байгаа юм байна.

Куба улс жилд 2,2 сая жуулчин хүлээн авч, 2 тэрбум долларын орлого олж байгаа нь гадаад орнуудад эмч, эмнэлгийн тусламж үзүүлж байгаагаас олж байгаа валютын дараа орох хоёр дахь гол эх сурвалж болж байгаа ажээ.

Эх сурвалж: AFP
Бэдтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж