Долоо хоногийн өрнийн зурхай /2021.VI.28-2021.VII.4/ | News.MN

Долоо хоногийн өрнийн зурхай /2021.VI.28-2021.VII.4/

Долоо хоногийн өрнийн зурхай /2021.VI.28-2021.VII.4/

Долоо хоногийн өрнийн зурхай /2021.VI.28-2021.VII.4/

News агентлаг долоо хоногийн өрнийн зурхай /2021.VI.28-2021.VII.4/-г хүргэж байна.

ХОНЬ

Энэ долоо хоногт таны үерхэл, хайр дурлалын амьдрал гайхалтай сайн байх болно. Түүнийг дагаад сэтгэл санаа ч нэн өөдрөг байна. Хайрт тань таны амьдралд хэчнээн их гэрэл гэгээ нэмж буйг та анзаарна. Гэсэн хэдий ч, амралтын өдрүүдээр асуудал үүсч магадгүй тул тайван байж, хүлээцтэй хандаарай. Санхүүгийн хувьд энэ долоо хоног таатай байна. Од эрхэс энэ байрлалд байгаа дээр хөрөнгө оруулалт хийх, хувьцаа худалдан авахад тохиромжтой.

ҮХЭР

Үхрийн ордныхон энэ долоо хоногт тулгарах саадуудыг хойш тавилгүй тухай бүрд нь даван туулахгүй бол дараа илүү том асуудал дагуулж болзошгүй. Орлого сайтай байх тул стрессээ тайлж, хэцүү үйл явдлуудыг хөнгөнөөр давж туулахыг эрмэлзээрэй. Таны бие хэрвээ өмнөх долоо хоногт таагүй байсан бол энэ долоо хоногоос тамир тэнхээ эрс сайжрах төлөвтэй байна. Түргэн хоол идэхгүй байхыг зөвлөж байна.

ИХЭР

Хэрэв та ажлаа солих гэж байгаа бол энэ долоо хоногт өнжихийг зөвлөе. Бизнесийн тал дээр элдэв хайнга үйлдэл хийх нь танд азгүйтэл авчирч магад. Гэрлэсэн ихрүүдийн хувьд хостойгоо дэмий хэрүүл хийхээс зайлсхийгээрэй. Үр дагавар нь таны таамаглаж байгаагаас аюултай байж мэднэ. Гэрлэх санал тавихаар төлөвлөж буй ихрүүд энэ долоо хоногт аз одтой байх тул энэ боломжийг битгий алдаарай. Мөн гэдэс өвдөх, хоолны хордлого болох магадлалтай тул түргэн хоол идэхгүй байхыг хичээгээрэй.

МЭЛХИЙ

Энэ долоо хоногт багаар ажиллах шаардлагатай. Ганцаар зүтгээд ажилдаа амжилт гаргахгүй гэдгийг санаж, хамт олонтойгоо ойр байхыг зөвлөж байна. Өмнө хийсэн хөрөнгө оруулалтын ашгаа энэ долоо хоногт хүртэнэ. Төлөвлөөгүй, гэнэтийн зарлага гаргахгүй байх шаардлагатай. Мэлхийн ордныхон хостойгоо сайхан харилцаатай байх болно. Долоо хоногийн дунд үеэс сэтгэл санаа тогтворгүй болох тул яарч бүү шийдвэр гаргаарай.

АРСЛАН

Үйлдвэрлэгч, худалдагч арслангууд энэ долоо хоногт их ашигтай ажиллана. Ажилтан арслангууд удирдлагатайгаа ам мурийхаас зайлсхийгээрэй. Хостой арслангууд аялалд гарч амарч магадгүй. Гэхдээ улирлын шинжтэй, халдварт өвчинд өртөж болзошгүй тул эрүүл мэнддээ сайн анхаарч, зөв зохистой хооллон, дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай.

ОХИН

Шинэ долоо хоногт таны сэтгэл хөдлөл тогтворгүй байх учир шийдвэр гаргахад бэрх байх нь. Ялангуяа таны хайр дурлалд энэ асуудал их нөлөөлж, зарим үед газар доогуур шургачихмаар санагдах вий. Биеэ барихгүй бол бүх зүйл улам дордох аюултай. Бүтээлч байдал, хайр дурлалын тал дээр анхааралтай хандаж, цагийг нь тохируулахыг хичээгээрэй. Ирэх өдрүүдэд хэн нэгэнтэй хамтарч ажиллаад, юунд хүрч чадахаа сайн анхаарах хэрэгтэй.

ЖИНЛҮҮР

Өнгөрсөн долоо хоногийн стрессээс ангижирч, шинэ долоо хоногтоо анхаарвал зохино. Таны найдаж хүлээж байгаа зүйлс хойшлогдож магадгүй тул сэтгэл санааны бэлтгэлтэй байж, итгэл найдвараа битгий алдаарай. Хүнтэй болзож байгаа жинлүүрүүд хайр дурлалын тал дээр нэг шат ахих бол гэр бүлтэй жинлүүрүүд гэр бүлдээ зав гаргаж, хамтдаа дуртай зүйлээ хийх хэрэгтэй.

ХИЛЭНЦ

Энэ долоо хоногт хилэнцийн ордныхонд олон сорилт тулгарна. Гэсэн хэдий ч энэ нь таны санхүүд эерэгээр нөлөөлж магадгүй ба энэ долоо хоногт төлөвлөөгүй зарлага гарахгүй. Удаан уулзаагүй танил эсвэл найзтайгаа гэнэт учирч магадгүй гэдгийг од эрхэс хэлж байна. Эрүүл мэндийн хувьд улирлын чанартай халдварт өвчин тусч болзошгүй.

НУМ

Хэцүү долоо хоногийг давж гарахын тулд хичээл зүтгэл шаардлагатай. Гэхдээ үр дүнд нь таны тогтмол орлого бага зэрэг нэмэгдэх болно. Хосууд хамтдаа сайхан цагийг өнгөрөөх ч хувийн орон зай дутмаг байдлаас болж ам мурийж болзошгүй. Улмаар гэр доторх амар амгалан байдал алдагдах эрсдэлтэй. Хоол боловсруулах болон амьсгалын эрхтэн тогтолцооны эрүүл мэндэд онцгой анхаарахыг зөвлөе. Үүний тулд идэвхтэй дасгал хөдөлгөөн хамгийн чухал.

МАТАР

Ажлын байран дээр бүтэлгүйтэл таныг хүлээж байж болзошгүй. Улмаар найдаж байсан тушаал дэвших, цалин нэмэгдэх асуудал хойшлогдох бололтой. Харин сайхан мэдээ нь та энэ долоо хоногт бүх өр төлбөрөө төлж дуусгах бололтой. Мөн ганц бие матрынхан энэ долоо хоногт жинхэнэ хайртайгаа учирч магадгүй. Эрүүл байхын тулд хоолондоо маш сайн анхаарах хэрэгтэйг санаарай. Эрүүл мэнддээ анхаарахгүй бол бүх зүйл муугаар эргэх эрсдэлтэй.

ХУМХ

Импорт, экспорттой холбоотой бизнест хүндрэл үүсч болзошгүй. Гэр бүлийн асуудлууддаа чадах чинээгээрээ санаа тавьж, сайнаар шийдэхийг хичээгээрэй. Гэр бүл, ах дүү нартайгаа болгоомжтой харьцах хэрэгтэй. Санхүүгийн урсгал тогтвортой, хэвийн байна. Мөн шинэ орлогын эх үүсвэртэй болж магадгүй. Түргэн хоолноос татгалзаарай. Сүүлийн үед жин нэмж байгаа бол дасгал хөдөлгөөн, йог хийж, эрүүл мэнддээ анхаарах цаг иржээ.

ЗАГАС

Удаан хугацаанд төлөвлөж байсан ажлаа бүтээхэд тохиромжтой. Ажил дээрээ амжилт гаргаж, нэр хүндтэй болох тул хэт онгирох, бардамнахаас сэргийлээрэй. Хостой загасныхны хувьд хамтрагчаа ойлгож, зэмлэхгүй байх нь чухал. Тэвчээртэй байж хянамгай хандах нь ирээдүйд хэрэгтэй. Сайн амарч, эрүүл хооллох нь нэн чухал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж