Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд агаар салхинд гарах, голын эрэгт архидан согтуурах тохиолдол нэмэгддэг. Ингэснээр бага насны хүүхэд хараа хяналтгүй голын усанд орох, живэх эрсдэл үүсч байгааг албаны хүмүүс анхааруулж байна.
Тухайлбал, Аврах ангийн ахмад Б.Баттулгын ахалсан үндсэн бүлгийн бүрэлдэхүүн Сонгинохайрхан дүүргийн нутагт Туул голоор завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа 14 настай хүүхэд будаг шингэлэгч үнэртэн мансуурсан байдалтай гол руу орж, живэх аюултай байсныг аварч Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.
Иймд онцгой байдлын ерөнхий газраас зуны амралт аялал зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан эцэг эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарлаа хандуулахыг зөвлөж байна.
Холбоотой мэдээ