Хориглосон хугацаанд загас баривал Зөрчлийн хуулиар торгоно

Хуучирсан мэдээ: 2021.06.27-нд нийтлэгдсэн

Хориглосон хугацаанд загас баривал Зөрчлийн хуулиар торгоно

Хориглосон хугацаанд загас баривал Зөрчлийн хуулиар торгоно

Загасыг үржлийн үед нь барьж,  загас барих хугацааг мөрдөөгүйн улмаас агнуурын загасны нөөц хомсдож, бүр мөсөн устах аюултай.

Амьтны тухай хуулинд:

9.2.3. Дархадын цагаан загасыг жил бүрийн наймдугаар сарын 01-ний өдрөөс аравдугаар сарын 20-ны өдөр хүртэл;

9.2.4.Буйр нуурын загасыг жилбүрийн тавдугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 01-ний өдөр хүртэл;

9.2.5. Омоль загасыг жил бүрийн наймдугаар сарын 30-ны өдрөөс аравдугаар сарын 30-ны өдөр хүртэл;

9.2.6. Зарам загасыг жил бүрийн есдүгээр сарын 05-ны өдрөөс дараа оны нэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэл;

9.2.7. Алтайн сугас загасыг жил бүрийн зургадугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл;

9.2.8. Энэ хуулийн 9.2.3-9.2.7-д зааснаас бусад загасыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс зургадугаар сарын 15-ны өдөр хүртэл агнахыг тус тус хориглодог.

Хэрвээ дээрх хугацааг зөрчин загасчилсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцдог.  Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зөрчлийн хуулийн 7.6.4-д заасан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж