Сэрэмжлүүлэг: Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Хуучирсан мэдээ: 2021.06.27-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Сэрэмжлүүлэг: Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Цаг уур орчны шинжилгээний газраас маргааш /2021.6.28/ баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орохыг мэдээллээ.

Малчид болон орон нутагт зорчих иргэдийг мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг, төв, говь, зүүн аймгуудын нутгаар хурц нартай, аагим халуун байх тул наршихаас болгоомжлохыг анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-ний өдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-ны өдөр нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 28-ны өдөр зарим газраар 15-17 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Нутгийн зүүн хагаст аагим халуун байх боловч цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө нэг градус хүйтнээс дөрвөн градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

Иймд нийт иргэдэд үер усны аюулаас онцгойлон сэрэмжлэх шаардлагатайг анхаарууллаа. Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар явах хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж