Монголын “ТОП-100 ААН”-ийг маргааш цахимаар тодруулна

Хуучирсан мэдээ: 2021.06.27-нд нийтлэгдсэн

Монголын “ТОП-100 ААН”-ийг маргааш цахимаар тодруулна

Монголын “ТОП-100 ААН”-ийг маргааш цахимаар тодруулна

Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхим хамтран 20 дахь жилдээ Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэн өргөмжлөх арга хэмжээг маргааш /2021.6.28/ зохион байгуулах гэж байна.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж 2020 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжлөх, эрэмбийг зарлах арга хэмжээг хоёр дахь жилдээ цахимаар зохион байгуулах бөгөөд маргааш 11:20 цагаас Монголын үндэсний олон нийтийн телевизээр шууд дамжуулах аж.

ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтийг чухалчилдаг.

Өнгөрсөн оны хувьд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 5.3 хувиар буурсан. Уул уурхай, олборлох салбар, үйлчилгээ, тээвэр, мэдээлэл холбоо, бөөний болон жижиглэн худалдааны салбар буурсан үзүүлэлттэй гарсан. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ буурахад нөлөөлсөн байна.

НИЙТ 27 МЯНГАН АЖ АХУЙН НЭГЖ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЗОГСООСОН

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 29 хувиар буурсан бол Татварын ерөнхий газрын мэдээллээр, 27 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон. 132 мянган аж ахуйн нэгж татварын тайлан ирүүлсэн ч үүний 98 мянган буюу 74.2 хувь нь Х тайлан илгээжээ. Бизнес эрхлэгчдийн хувьд 2020 он түүхэн сорилттой, тодорхой бус байдал давамгайлсан амаргүй, хүнд жил болж өнгөрсөн билээ. Дэлхийн эдийн засгийн форумын эрсдэлийн шинжээчдийн үзэж байгаагаар коронавирусний тархалтаас улбаатай энэ удаагийн эдийн засгийн хямрал нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн хохирол ихтэйд тооцогдож байгаа аж.

2020 оны хувьд бараа, бүтээгдэхүүний эрэлт буурсан, иргэдийн худалдан авах чадвар доройтсон, нийлүүлэлт доголдсон, бүхий л салбарын бүтээмж унасан. Дэлхий эдийн засаг ч тодорхой бус байдалд орж, төлөвлөж байгаагүй зардал, сорилт аж ахуйн нэгжүүдийн хувьд гэнэт бий болсон байна. Эдгээр нь 2020 оны ТОП 100 аж ахуйн нэгжийн эрэмбэ, дарааллыг ихээхэн өөрчилж, шинэ шинэ салбар урагшлах, зарим нь ухрах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхэд нөлөөлжээ.

Эх сурвалж: МҮХАҮТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж