Хар тэнгист нэвтэрсэн АНУ-ын “USS Ross” хөлөг онгоцны үйлдэл бүрийг ажиглаж буйгаа ОХУ-ын батлан хамгаалахын удирдлагын үндэсний төвөөс мэдээлжээ. АНУ-ын сөнөөгч хөлөг онгоц өчигдөр Хар тэнгисийн бүсэд нэвтэрсэн аж.
Өмнө нь АНУ-ын тэнгисийн зэргийн зургадугаар флотоос мэдээлснээр тус сөнөөгч онгоц нь “Тэнгисийн салхи” нэртэй олон улсын цэргийн сургуулилалтад оролцохоор Хар тэнгист ирсэн аж. АНУ, Европ, Ази, Австрали тивийн олон улсын хамтарсан цэргийн сургуулилалтад “USS Ross” сөнөөгч хөлгөөс гадна 31 байлдааны усан онгоц оролцож байгаа аж.
Түүнчлэн Вашингтон дахь ОХУ-ын элчин сайдын яамнаас зургадугаар сарын 23-нд АНУ болон холбоотнуудыг нь Хар тэнгист цэргийн сургуулилалт хийхгүй байхыг шаардан мэдэгдэл хийжээ.
Украин дахь АНУ-ын элчин сайдын яамнаас мэдээлснээр цэргийн сургуулилалтад 32 орноос 5000 цэрэг, 32 хөлөг онгоц, 40 нисэх онгоц оролцож байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: TASS