Японоос ирэх автомашинуудыг энэ сард багтаж Монгол руу ачуулна

Хуучирсан мэдээ: 2021.06.27-нд нийтлэгдсэн

Японоос ирэх автомашинуудыг энэ сард багтаж Монгол руу ачуулна

Японоос ирэх автомашинуудыг энэ сард багтаж Монгол руу ачуулна

“Япон-Хятад-Монгол”-ыг холбосон ачаа тээврийн шинэ маршрут нээгджээ. Импортын 28 тээврийн хэрэгсэл бүхий 14 чингэлэг ачсан хөлөг онгоц энэ сарын 18-нд Хятадын Ухань боомтод очсон байна. Мөн 72 тээврийн хэрэгсэл бүхий 36 чингэлэг ачсан өөр нэг хөлөг онгоц Японоос Уханийг зорин хөдөлсөн байна.

Тодруулбал, Япон-Ухань-Улаанбаатар гэсэн маршрут бүхий тээврийн шинэ зам шинээр ашиглагдаж эхлээд буй. Дээрх хоёр хөлөг онгоцоор ирсэн нийт 100 гаруй тээврийн хэрэгслийг энэ сардаа багтаан Монгол руу ачуулах юм байна.

Шинээр ашиглалтад орж буй тээврийн маршрутын нийт урт 5000 гаруй километр болж байгаа нь өмнө нь ашиглаж байсан маршрутаас богино байгаа талаар холбогдох албанаас мэдээлсэн.  Далайн тээвэр, төмөр замын тээвэр хосолсон энэхүү интермодаль /илгээгчээс ачаа хүлээн авагч руу ачаа тээвэрлэхэд хоёр ба түүнээс дээш горим буюу тээвэрлэгчийг ашиглах явдал/ маршрут нээгдсэнээр Японоос Улаанбаатар хүртэл тээвэрлэх хугацаа 17 хоног болж буурна гэж холбогдох албаныхан мэдээлж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж