ЭМЯ: 13 хүн нас барсны дунд хоёр сартай нярай байна

Хуучирсан мэдээ: 2021.06.27-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 13 хүн нас барсны дунд хоёр сартай нярай байна

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.


Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Saturday, June 26, 2021

Сүүлийн 24 цагт  2432  шинэ тохиолдол илэрч, 13  нас барлаа. Харамсалтай нь хоёр сартай нярай нэн хүнд хэлбэрээр эмнэлэгт гурав хоног эмчлүүлж байгаад нас барлаа.  Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол нийт  109694 боллоо. Улаанбаатар хотод 1519 тохиолдол батлагдсан бол орон нутагт 909 тохиолдол бүртгэгдлээ.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 14138 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 9450, хүндэвтэр 3352, хүнд 1095, маш хүнд 241 хүн байна. Эмнэлгээс 586 хүн эдгэрч гарсан бол гэрээр 621 хүн эдгэрч, хяналтаас 1207 хүн гарлаа.

Нас баралтын тухайд хоёр сартай хүүхэд эмнэлэгт гурав хоног хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан бол 41-50 насны нэг хүн, 51-60 насны гурван хүн, 61-70 насны дөрвөн хүн, 71-79 насны нэг хүн, 80-аас дээш насны гурван хүн эмнэлэгт 6-16 хоног хэвтэн эмчлүүлж байгаад нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Өдөрт бүртгэгдэж байгаа ихэнх тохиолдлыг авч үзвэл вакцинжуулалтад хамрагдаагүй иргэд байна. Өнөөдрийн байдлаар 757 жирэмсэн эмэгтэй 2554 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм. Дархлаажуулалтад хамрагдаагүй иргэд олноор өвчилж байгаа учраас аль болох хөл хорионы дэглэм баримтлах шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж