Дэглэм зөрчсөн Их Британийн эрүүл мэндийн сайд огцорчээ

Хуучирсан мэдээ: 2021.06.27-нд нийтлэгдсэн

Дэглэм зөрчсөн Их Британийн эрүүл мэндийн сайд огцорчээ

Дэглэм зөрчсөн Их Британийн эрүүл мэндийн сайд огцорчээ

Их Британийн эрүүл мэндийн сайд “Covid-19” цар тахлаас хамгаалах журмыг зөрчсөндөө уучлал гуйж, огцорчээ. Тэрбээр өөрийн зөвлөх бүсгүйг тэвэрч, үнсэж буй зураг нь нийтлэгдсэний дараа Баасан гаригт уучлал гуйсан мэдэгдэл хийсэн. Харин өчигдөр тэрбээр албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгчээ. “The Sun” сэтгүүлд мэдээлснээр Эрүүл мэндийн сайд Матт Ханкок нь тухайн туслах бүсгүйтэй янаг амрагийн холбоотой гэнэ.

Түүний оронд дотоод хэргийн сайд асан Сажид Жавид Эрүүл мэндийн сайдын албан үүргийг түр орлон гүйцэтгэх аж.

Их Британид цар тахлын халдварыг хэрхэн даван туулж буйгаас үүдэн Матт Ханкок нь сүүлийн хэдэн сарын турш олон нийтийн шүүмжлэл, дарамтад байсан юм. Тухайлбал, цар тахлыг илрүүлэх шинжилгээний хөтөлбөрийг муу зохион байгуулсан, гэрийн тусгаарлалт эмчилгээ болон эмч нарын хувийн хамгаалах хэрэгслийн дутагдлын талаар худал мэдээлэл өгч, нөхцөл байдлыг нуун дарагдуулсан гэж түүнийг буруутгажээ.

Их Британи даяар өнөөдрийн байдлаар 128 мянга гаруй хүн нас барсан нь Европ тивд тэргүүлж байна.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон болон Матт Ханкок нар өнгөрсөн оны гуравдугаар сарын 27-нд цар тахлын халдвараар оношлогдож байв.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж