Москвад суугаа Барууны элчин сайдууд “хууль зөрчив”

Хуучирсан мэдээ: 2021.06.27-нд нийтлэгдсэн

Москвад суугаа Барууны элчин сайдууд “хууль зөрчив”

Москвад суугаа Барууны элчин сайдууд “хууль зөрчив”

ОХУ-ын нийслэл Москва хотноо орших АНУ, Их Британи, Канадын элчин сайдын яамны гадна Баасан гаригт “ЛГБТ” хүмүүсийн эрхийг хүндэтгэх далбааг мандуулжээ. Австрали, Исланд, Шинэ-Зеланд зэрэг орны дипломат төлөөлөгчдийн хамтаар гаргасан мэдэгдэлдээ элчин сайдууд “ЛГБТ” хүмүүсийн эсрэг хүчирхийлэл, ялгаварлан гадуурхал, үзэн ядалт их байгааг дурдсан аж.

Их Британийн элчин сайдын яамнаас солонгон өнгөт далбааг хөөргөж буй зургаа твиттерт жиргэсэн бол АНУ-ын Элчин сайд Жон Сулливан далбааг барьж авхуулсан зургаа нийтэлжээ.

Кремлийн зүгээс өнгөрсөн жил АНУ-ын элчин сайдын яаманд солонгон өнгөт далбааг мандуулсныг эсэргүүцэн, ОХУ-ын хуулийг зөрчсөн хэмээн буруутгасан. Харин энэ жил хараахан ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. ОХУ нь 2013 онд ижил хүйстний чиг хандлагыг сурталчлах, уруу татахыг гэмт хэрэг хэмээн хуульчилсан юм.

АНУ-ын Сан-Франциско хотноо 1978 онд ижил хүйстний жагсаал болсноос хойш зургадугаар сарын 25-ны өдөр дэлхий даяар солонгон өнгөт далбааг хөөргөх болжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж