12-15 настай хүүхдүүдийг маргаашнаас вакцинжуулна | News.MN

12-15 настай хүүхдүүдийг маргаашнаас вакцинжуулна

12-15 настай хүүхдүүдийг маргаашнаас вакцинжуулна

12-15 настай хүүхдүүдийг маргаашнаас вакцинжуулна

Covid-19-ийн халдварын тархалт өдгөө вакцинжуулалтад хамрагдаагүй бүлгийг хамрах нь идэвхтэй байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буй. Тиймээс зургадугаар сарын 28-наас 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр Covid-19-ийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхлэх юм.

Тодруулбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжинд үндэслэн 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтой гэж дүгнэжээ. Энэ дагуу маргаашнаас зорилтот насны хүүхдүүдийг вакцинжуулах аж.

Монгол Улсад 12-17 насны 290 орчим мянган хүүхэд байдаг. Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ "Файзер" вакцинд хамруулж эхэлсэн. Монгол Улс тодорхой судалгаа хийж, 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтой гэсэн үйлдвэрлэгч компанийн зөвлөмжийг хүлээн авсан гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.

Харин өнөөдөр буюу зургадугаар сарын 27-ны Ням гарагт Covid-19 халдварын эсрэг дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй гэж Нийслэлийн онцгой комиссоос мэдэгдсэн юм. Харин маргаашнаас  дархлаажуулалтын цэгүүд төлөвлөлтийн дагуу ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр /2021.6.26/

  • Нэгдүгээр тунд 844,
  • Хоёрдугаар тунд 807, нийт 1651 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн

  • 982894 нь нэгдүгээр тунд,
  • 91.1 хувь буюу 868360 нь хоёрдугаар тунд хамрагдаад байна. Мөн нийт 1646 (13.8 хувь) жирэмсэн эх, 16-17 насны 10691 (31.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины нэгдүгээр тунг хийлгээжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

t 2021-06-27 216.200.84.189

GADNII gaj nuluu,daxin dizaindaj uurchlult xiix KILLER aluur beldej,yildberlel galzuurj baigaag xarj baigaa.

Avatar

ydirdagch ymar bn 2021-06-27 216.200.84.189

duuriaj yildberlej

Avatar

Зочин 2021-06-27 202.21.108.13

Pfizer-ийн 2р тунг хэзээнээс хийж эхлэх юм болоо, эхэлж тариулсан хүмүүсийн 21 хоног нь болчихлоо

Avatar

Зочин 2021-06-27 66.181.179.83

Вакцин эсэргүүцэгчид өөрсдөө бүгд вакцин хийлгэчихсэн байна гэнээ, ямар хачин нөхөд вэ!

Avatar

Зочин 2021-06-27 202.126.89.140

эх сурвалж?

Avatar

Готов эмч 2021-06-27 103.57.94.189

18 доош нь наснийханд вакцин хийхийг эрс эсэргүүцэж байнаа.ямарч вакцин хэрэггүй ээ.одоо хятад вакцин олигтоо хамгаалж чадахгүй хүмүүс үхэж байхад ямарч вакцин хэрэггүй

Avatar

Зочин 2021-06-27 192.82.69.236

Чи 18-аас доош настай л биш бол хуцалгүй дуугай бай. Эцэг, эхчүүд нь мэдээд хийлгэнэ биз. Чамд ер нь ямар хамаатай вэ?

Avatar

Lethal Injection 2021-06-27 193.32.127.236

EMA (EU) on vaccine authorisation: "In reality, an emergency use authorisation is not an authorisation of the vaccine but an authorisation of the temporary use of the UNAUTHORISED vaccine.".

FDA (USA) on: "Under an EUA, FDA may allow the use of UNAPPROVED medical products, or UNAPPROVED uses of approved medical products in an emergency to diagnose (…)"

Avatar

Зочин 2021-06-27 122.201.24.210

СпутникV ч ялгаа байхгүй 3-р тунгийн тухай яригдаж л байгаа юм бна. Москва хотын мэр зэрэг хүмүүс 1-р сард тариулаад 6-р сард эсрэг биеийн хэмжээ буурсан бсн бна. 1-р тунгаа хийлгэснээс 42 хоногийн дараанаас эсрэг бие эрчимжиж эхэлдэг. 2-р тунгаа хийлгэсэн хүмүүс ч өвчилж байгаа, вакцин аваад өвчилж болно, харин хүндрэхээс хамгаалдаг гэж мэдээлсэн бна.

Avatar

Зочин 2021-06-27 124.158.69.28

За даа, ирээдуйгээ бодвол вакцин тариулаад хэрэггуй. Хогийн орккд юу гэж хуцах нь хамаагуй. Еерийн эруул мэндийг л бодох хэрэгтэй шуу, хуухдуудээ.

Avatar

Зочин 2021-06-27 202.9.40.73

CNN ийн хятад вакцин хийсэн монголын тухай узээрэй. Аймшиг

Avatar

Зочин 2021-06-27 202.126.89.87

Холбоос бн у хө саваач

Avatar

Зочин 2021-06-27 139.5.216.90

хүсэл шуналаа барьж дийлэхгүй гэмт этгээд Монголыг минь залгиж бна до дагаж намирагсад удахгүй нүгэл нь нүдээр нь цувах биз

Avatar

Зочин 2021-06-27 202.126.89.139

Яанаа жоохон хvvхдvvдийн зvрх нь дийлэх vv?

Avatar

Зочин 2021-06-27 172.58.141.212

Zurh ch yahav ireedui ur udamd ni sanaa zovj bna!

Avatar

Naadmaa bolio 2021-06-27 202.55.188.40

Humuus uhej baihad bayar naadam hiideg uls gej sonsoogui yum bn. Ter naadmiin mongoor emlegiin apparat avch huuhduudee yaraltai emchil

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж