“Дельта” хувилбарын эсрэг вакцины нэмэлт тун хийх шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2021.06.27-нд нийтлэгдсэн

“Дельта” хувилбарын эсрэг вакцины нэмэлт тун хийх шаардлагатай

“Дельта” хувилбарын эсрэг вакцины нэмэлт тун хийх шаардлагатай

Энэтхэг улсад Covid-19-ийн илүү аюултай “дельта” хувилбар бүртгэгдсэнээс хойш дэлхийн 80 гаруй улсад бүртгэгдээд байна. “Дельта” хувилбар нь илүү хурдан халдварлаж, хүндрүүлэн үхэлд хүргэх аюултай.

Дэлхий дахинд “Covid-19” цар тахлын эсрэг вакцинжуулалт энэ оны эхээр эхэлж, зарим улс хүн амынхаа 50 хувийг ч дархлаажуулж амжаагүй байна. Гэтэл “дельта” хувилбарын эсрэг вакцины нэмэлт тун тарих шаардлагатай болж байгааг халдварт өвчин судлалын эрдэмтэд мэдэгджээ.

Тухайлбал, АНУ-ын эрдэмтдийн мэдээлснээр “Johnson & Johnson” компанийн вакциныг тариулсан иргэдэд “Файзер” эсвэл “Модерна” вакциныг тарих шаардлагатай гэв. Эрдэмтдийн зарим нь хэдийнэ өөрсдөө нэмэлт тунг авсан хэмээн мэдэгдсэн байна.

АНУ-д насанд хүрсэн хүн амын 56 хувь нь вакцинжуулалтад хамрагдсанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо болон нас баралт буурч эхэлжээ.

Үүний зэрэгцээ Канад болон Европын зарим оронд вакцины хоёр дахь тунгаа өөр вакцин тариулж болох зөвлөмжийг гаргажээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж