Орон нутагт халдварын тархалт нэмэгдэж, 179 суманд хөл хорилоо

Хуучирсан мэдээ: 2021.06.27-нд нийтлэгдсэн

Орон нутагт халдварын тархалт нэмэгдэж, 179 суманд хөл хорилоо

Орон нутагт халдварын тархалт нэмэгдэж, 179 суманд хөл хорилоо

Халдварын батлагдсан тохиолдол 2021.6.21-2021.6.26-ны хооронд улсын хэмжээнд 13711-ээр нэмэгдэж, 18 аймгийн 179 суманд хязгаарлалт тогтоогоод байна. Хэдийгээр улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоогоогүй ч орон нутгууд хэсэгчилсэн хөл хорионы дэглэмд шилжээд байгаа юм. Тиймээс иргэд орон нутаг руу зорчихдоо тухайн аймгийн Онцгой комиссоос мэдээлэл авахыг зөвлөж байна.

Өнөөдрийн байдлаар дараах аймаг сумдад хязгаарлалт тогтоожээ. Үүнд:

  • Архангай аймгийн есөн сум буюу Их тамир, Төвшрүүлэх, Хашаат, Хотонт, Өндөр-Улаан, Эрдэнэбулган, Өлзийт, Тариат, Цэцэрлэг
  • Хөвсгөл аймгийн 24 сум бүгд
  • Булган аймгийн долоон сум буюу Гурван булаг, Хутаг-Өндөр, Тэшиг, Могод, Бугат, Баян-Агт, Сайхан
  • Төв аймгийн дөрвөн сум буюу Лүн, Баян-Өнжүүл, Эрдэнэ, Зуунмод
  • Сүхбаатар аймгийн есөн сум буюу Онгон, Наран, Сүхбаатар, Дарьганга, Баяндэлгэр, Түвшинширээт, Асгат, Эрдэнэцагаан
  • Баянхонгор аймгийн 20 сум бүгд
  • Хэнтий аймгийн 18 сум бүгд
  • Дорнод аймгийн таван сум буюу Сэргэлэн, Баяндун, Матад, Булган, Гурванзагал, Хөлөнбуйр
  • Ховд аймгийн нэг сум буюу Булган
  • Дундговь аймгийн 11 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Гурвансайхан, Адаацаг, Баянжаргалан
  • Дорноговь аймгийн 14 сум бүгд
  • Сэлэнгэ аймгийн 14 сум буюу Алтанбулаг, Баруунбүрэн, Баянгол, Ерөө, Жавхлант, Зүүнбүрэн, Мандал, Орхон, Сайхан, Хушаат, Хүдэр, Түшиг, Сант, Орхонтуул
  • Увс аймгийн зургаан сум буюу Давст, Тэс, Наранбулаг, Сагил, Өмнөговь, Малчин
  • Өмнөговь аймгийн 15 сум бүгд
  • Дархан-Уул аймгийн хоёр сум буюу Дархан, Шарын гол
  • Баян-Өлгий аймгийн гурван сум буюу дэлүүн, Цэнгэл, Булган,
  • Завхан аймгийн 11 сум буюу Завханмандал, Баянтэс, Тэлмэн, Сонгино, Дөрвөлжин, Цэцэн-Уул, Ургамал, Сантмаргад, Отгон, Цагаанчулуут, Алдархаан сум
  • Говьсүмбэр аймгийн гурван сум бүгд иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.

Орон нутагт бүртгэгдэх Covid-19-ийн тохиолдол нэмэгдэж буйтай холбогдуулан аймгийн удирдлагууд ийнхүү орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж