Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангаргаа өргөж, иргэд зул өргөв | News.MN

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангаргаа өргөж, иргэд зул өргөв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангаргаа өргөж, иргэд зул өргөв

Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


 

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ТАНГАРГАА ӨРГӨН, АЛБАН ҮҮРЭГТЭЭ ОРОВ

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүх өнгөрсөн Баасан гаригт  тангараг өргөж, албан ёсоор үүрэгт ажилдаа орлоо. Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр  зургаан жилийн хугацаатай Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх анхны төрийн тэргүүн гэдгээрээ онцлог.

Монгол Ардын намаас нэр дэвшигч У.Хүрэлсүх зургадугаар сарын 9-ны өдөр болсон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын 60 гаруй хувийн саналаар үнэмлэхгүй ялалт байгуулан сонгогдсон юм.


ЦАР ТАХЛЫН УЛМААС НАС БАРСАН ИРГЭДЭЭ ХҮНДЭТГЭН ЗУЛ ӨРГӨВ

Монгол Улсад Covid-19 цар тахал дэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 505 хүн нас бараад байна. Нийслэлийн иргэд Covid-19 цар тахлын улмаас нас барсан иргэдийг хүндэтгэн өнгөрсөн Баасан гариг (2021.06.25)-ийн орой зул өргөлөө. Монгол Улсад 2020 оны гуравдугаар сарын 10 Covid-19-ийн анхны зөөвөрлөгдсөн тохиолдол илэрсэн.  Засгийн газраас хөл хорио тогтоож, иргэд ч амны хаалтаа сайн зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталснаар 2020 оны арваннэгдүгээр сарыг хүртэл дотоодын халдвар бүртгэгдээгүй. Харамсалтай нь халдвартай иргэдийг тусгаарлаж байсан Энх-саран сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсанаар дотоодод халдвар тархсан. Өдгөө цар тахлаар 107,262 хүн халдварлаж, 505 хүн нас бараад байна.


ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА СҮҮЛЧИЙН ЗАРЛИГААРАА 13 ХҮНД УУЧЛАЛ ҮЗҮҮЛЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга зургадугаар сарын 24-ны өдөр зарлиг гаргаж, ял эдэлж буй 13 хүнд уучлал үзүүлж, зарлиг гаргажээ. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлигаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нарын 13 хүн, мөн анх удаа хулгайн хэрэг хийсэн эмэгтэйчүүд багтжээ. Ийнхүү тэрбээр Ерөнхийлөгчөөр ажилласан дөрвөн жилийн хугацааны сүүлчийн зарлигаараа шоронд ял эдэлж буй хүмүүст уучлал үзүүлсэн юм.

Түүнчлэн Х.Баттлуга Ерөнхийлөгчөөр ажилласан сүүлийн нэг сарын хугацаанд 18 мянган ширхэг төрийн одон, медалийг тараасан ба олон хүнийг бөөгнөрүүлсэн гэх шүүмжлэлийг удаа дараа сонссон юм.


АЖ АХУЙ НЭГЖҮҮД УОК-ЫН ШИЙДВЭРИЙГ ЭСЭРГҮҮЦЭВ

УОК-ын шийдвэрээр хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбар /ресторан, кафе, түргэн хоолны сүлжээ ресторан, цайны газар/-ын үйл ажиллагааг заалаар үйлчлэхийг хориглосон. Энэхүү хязгаарлалтын дэглэмийг дахин 10 хоногоор сунгасан болохыг УОК-оос зурагдугаар сарын 23-нд мэдээлсэн юм. Мөн бялдаржуулах төв, бассейн, саун, амралтын газрын үйл ажиллагааг энэ сарын 25-наас 10 хоногоор хориглохоор болсон байна. Учир нь аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг хангалтгүй мөрдсөн гэж үзэж ийнхүү шийдвэрлэжээ. Үүнийг аж ахуйн нэгжүүд эсэргүүцэж, челленж эхлүүлсэн. Челленжэд нэгдсэн аж ахуй нэгжүүд заалаар үйлчилж, эсэргүүцлээ илэрхийлсэн боловч Нийслэлийн мэргэжлийн хяналтаас шуурхай ажиллан зарим газрыг торгосон нь маргаан дагуулсан юм.

Улмаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар зургадугаар сарын 26-нд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй “Хариуцлагын гэрээ” байгуулав. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг 2510 аж ахуйн нэгжээс 530 нь өнөөдөр “Хариуцлагын гэрээ” байгуулж, зөвшөөрлөө авчээ.

Аж ахуйн нэгжүүд “Хариуцлагын гэрээ”-гээ зөрчвөл эхний ээлжид сануулах, улмаар Зөрчлийн тухай хуулиар торгох хүртэл арга хэмжээ авна.

Хэрэв заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй бол тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хүртэл хариуцлага тооцохоор УОК-оос албажсан хэд хэдэн заалтыг гэрээнд тусгасан. Одоогоор 3700 хүний бүрэлдэхүүнтэй гурван ээлжээр 24 цагийн хяналт тавьж ажиллаж байна. Хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлж, ресторан, кафе, кофе шопоос гадна цайны газруудыг хянана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-06-27 59.153.113.243

Та өөрөө болон 8х хүүхдээ сайхан амьдруулах ад их зүйл шаардлагагүй Бурууд хурц зөв эрүүл уужим ухаанаар хандахад болно 3 сая хүний талаас илүү нь сайхан нутгийнхаа 1 хувьд нь шахалдаж бухимдаж амьдрах зөв үү ?Хүчнийхэн хуулийнхан төрийнхөн 5 сая төгрөг нийт цалин авч тэтгэвэрт гарахдаа 50-90 сарын төгрөг авч хүүхдүүдээ улсын зардлаар сургаж тэтгэвэр нь 1.5 сая давсан газар лицэнз наймаалж байхад иргэд хүүхдийн мөнгөөр хоногоо өнгөрөөх нь зөв үү? Үүнийг МАН бий болгосон

Avatar

Зочин 2021-06-27 109.252.87.59

Хурэлсуг . Хурэлсухтэй орсолдоод монго хахуул ундсэн хууль оорчилж оортоо тааруулсан банкны 14 тэрбум идсэн тэрбумаар баяжсан зэргээрээ . Хурэлсуг нь ялж оороо оорийгоо еронхийлогчид дэвшуулэв.

Avatar

Зочин 2021-06-27 216.200.84.189

ylc

Avatar

Зочин 2021-06-27 216.200.84.189

uup xyn algauu

Avatar

иргэн 2021-06-27 192.82.76.172

Иргэн бүр амь амиа бодоод гэртээ байх нь л дээр байна. Саарал ордныхон мөнгө л иднэ. Чамайг огт бодохгүй

Avatar

Зочин 2021-06-27 66.181.179.83

Вакцин тариулж болохгүй гээд байсан нөхөд өөрсдөө бүгд вакцин хийлгэжээ, ямар юм болж байнаа!!!

Avatar

Зочин 2021-06-27 103.212.119.73

Халдварыг зориуд тараах үйл ажиллагааг ард түмэн жигшинэ. УЛСЫН ОНЦГОЙ КОМИССИЙН ЗҮГЭЭС ТИЙМ ХУВИЙН САЛБАРЫН НЭРИЙГ НИЙТЭД ЗАРЛА. АРД ТҮМЭН ӨӨРСДӨӨ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ТУХАЙН КОМПАНИЙГ МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС ШАХАЖ ЗАЙЛУУЛНА.

Avatar

Зочин 2021-06-27 133.32.224.95

100саяын үг хэлэв

Avatar

х 2021-06-27 202.9.46.57

хохин малуудааа мал та нар яг адилхан

Avatar

Зочин 2021-06-27 64.119.16.166

chi partisnig tsereg dormjolod szobilo zambilaa orgsoinmuu.

Avatar

Зочин 2021-06-27 64.119.16.166

zoblon gedinma.ene chin butand zobiloo geel.bas shal hudla nerled.

Avatar

Хөх монгол 2021-06-27 202.126.89.140

Яг үнэн. Хүүк бол яршиг л бн. 14 тэрбумын г/хэрэгтэн

Avatar

Иргэн 2021-06-27 66.181.177.174

ЖДҮ-чин, авилгачин, казиночин, хулгайч, боловсролгүй, хөлдүү, хар залуугаараа нам дагаж баяжсан, 2 тэрбумын хадгаламжаа тайлбарлаж чаддаггүй, ковидын үхлээр дэвсгэр хийж луйвараар ерөнхийлөгч болсон хүн гэж боддог доо. Миний ерөнхийлөгч биш шүү лав

Avatar

зочин 2021-06-27 202.126.90.94

Эрхэм ерөнхийлөгч таньд баяр хүргэе. Энэ бол таны хэлж ярьдаг шигээ үйлдэл нь хамт байгаа гэсэн баяр хүргэлт шүү. Шинэчлэлийг та өөрөөсөө болон төрийн 3 өндөрлөгөөс эхэл. Занданшатар шиг төрсөн эгч БАТЦЭЦЭГийг төрийн албанд мэргэжлийн бус ажилд томилуулж, төрийн ажлыг төрлийн алба болгодог ажлыг зогсоох хэрэгтэй. өглөө 10.00 ажилдаа ирж, ӨДӨР 15.00 ажлаасаа тардаг, ажлын талаар ямарч мэдлэггүй ажлаа яаж удирдан зохион байгуулж мэддэггүй ур чадваргүй мөртлөө төрийн дээд шагнал авдаг . Үүнийг зог

Avatar

Зочин 2021-06-27 103.26.195.153

Их л өндөр өртөгтэй суудал юм даа. Яаж төгсөхийг л харах үлдлээ дээ…

Avatar

Зочин 2021-06-27 122.201.21.241

харж яах юм ГИТЛЕРИЙН АМЛАСАН ШИГ болбол яах юм аан?

Avatar

Зочин 2021-06-27 122.201.26.14

талбай дээр гацаара золбин харагдаж байна

Avatar

Зочин 2021-06-27 66.181.179.83

Вакциныг эсэргүүцэгчид өөрсдөө бүгд вакцин хийлгэчихсэн байжээ

Avatar

Зочин 2021-06-27 103.212.119.73

Өмхий хятад вирусын гайг хятад вакцин злгсоохгүйн тодорхой боллоо. Иймд Монгол улс зэвсэгт хүчнээ сайжруулж хятадын дараагийн довтолгоонд бэлдэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-06-27 66.181.161.42

бяцхан тархитай нввш вэ

Avatar

Зочин 2021-06-27 103.212.119.73

Америк хятадад цохилт өгвөл оросоос эхлээд бүгд хятадын нутагт цэрэг оруулж нутаг дэвсгэрийг бүгд хуваан авч, хятадыг задлан эзлэх болно. Хятад ямар их гай тарьсан болохоо харж авцгаа.

Avatar

Зочин 2021-06-27 202.179.26.19

солиороод эхэллээ

Avatar

Зочин 2021-06-27 192.82.90.143

Монголын ард түмний үнэнч хүү, эх орны эрх ашгийг тууштай хамгаалагч Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн үйл ажиллагааны эсрэг талд зөвхөн эрүүгийнхэн, худалч хулгайчууд, хонзогногчид байх болно.

Avatar

Зочин 2021-06-27 64.119.19.173

Novdhiin muu Huuksug

Avatar

Sergln 2021-06-27 195.254.135.76

Эмэгтэй ажилтан үүдэндээ суулгаж бахаа хангагдаг Хүүк /Нас 53/ одоо болноо, зальжин энерги сорогч этгээд элдвээр ордонд дарамтлахаа бас зогсоо, еөк ухаантай юм

Avatar

ҮЛ ТААЛАГЧ 2021-06-27 139.5.219.198

Нийтийн хоолны зарим газрууд аяга тавгаа хувцас угаадаг угаалгын нунтагаар угааж харагдсан шүү. Арай дэндүү санагдсан шүү. Харин сода, корчичокоор угааж ариутгах нь зөв байх. Ариун цэврийн байцаагч нарын хяналт үнэхээр сул. Зарим нэг байцаагч нь хариуцсан хоолны газарт үнэгүй үйлчлүүлэх дуртай юм билээ. Тэгэхээр яаж ажилын чанарт өөрчлөлт гарах билээ дээ.

Avatar

ИРГЭН 2021-06-27 202.9.46.253

АРД ИРГЭД АН-Н ХОЙДОХИЙГ УНШИЖ ЗУЛ ӨРГӨСӨН БАЙНА……………….

Avatar

Зочин 2021-06-27 66.181.191.187

МАН -ын ҮАБЗ өө одоо Элбэг Сү тэргүүтэй луйварчидаас Монгол түмэн салмаар байна. Чадах уу та 3. Иргэд тэсрэхэд ойрхон байна. Цагдаагаар тогтооно гэвэл мухар зам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж