“Хямралыг хамтдаа давъя” уриатай цахим үзэсгэлэн болж байна

Хуучирсан мэдээ: 2021.06.27-нд нийтлэгдсэн

“Хямралыг хамтдаа давъя” уриатай цахим үзэсгэлэн болж байна

“Хямралыг хамтдаа давъя” уриатай цахим үзэсгэлэн болж байна

Монгол Улс “Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2021” олон улсын үзэсгэлэн худалдааг 23 дахь жилдээ “Хямралыг хамтдаа давъя” уриатайгаар зохион байгуулж байна.

Тодруулбал, Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхим, Хүс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран тус үзэсгэлэнг хийж байгаа аж.

1997 оноос хойш зохион байгуулж ирсэн энэхүү үзэсгэлэнд гадаадын 10 орны 564 аж ахуй нэгж оролцож байжээ. Харин энэ удаа тус үзэсгэлэн анх удаа цахим хэлбэрээр болж байгаагаараа онцлогтой юм. Цахим үзэсгэлэнг зургадугаар сарын 30-ныг дуустал www.trademongolia.mn цахим хуудсаар олон нийтэд хүрэх юм байна.

Үзэсгэлэнд нийслэл Улаанбаатар хот болон 11 аймаг, орон нутгийн 80 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид өөрсдийн 750 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ нэгдэж, хямралын эсрэг хамгийн хямд үнийг санал болгожээ. Үзэсгэлэнгийн төгсгөлд зохион байгуулагчдын зүгээс шилдгийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг шалгаруулж, олон нийтэд зарлах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж