Олон улсын олимпиадаас Монгол сурагч мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2021.06.27-нд нийтлэгдсэн

Олон улсын олимпиадаас Монгол сурагч мөнгөн медаль хүртлээ

Олон улсын олимпиадаас Монгол сурагч мөнгөн медаль хүртлээ

Олон улсын мэдээлэл зүйн 33 дугаар олимпиадыг Сингапур улс энэ сарын 19-25-ны  өдөр  цахимаар зохион байгууллаа. Тус олимпиадад дэлхийн 88 орны 353 сурагч оролцож, хоёр өдөр тус бүр гурван бодлогыг таван цагийн хугацаанд бодож уралдсан байна. Ийнхүү Монгол Улсын багийн сурагчид амжилттай оролцож, багийн гишүүн Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Нямдаваа мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр олон улсын мэдээлэл зүйн олимпиадад 2018 оноос эхлэн дөрвөн жил дараалан оролцож нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн Монголын анхны сурагч болоод байна.

Тодруулбал, тус олимпиадад Монгол улсаа төлөөлөн:

  • Олон улсын мэдээлэл зүйн олимпиадын АЛТ, МӨНГӨН медальт, Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Нямдаваа,
  • Сант сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ш.Билгүүдэй,
  • Нэст сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Билгүтэй,
  • Сэлбэ сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ нар оролцсон.

Эдгээр сурагчид нь Монголын мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулах хорооноос зохион байгуулсан цуврал зургаан удаагийн онлайн олимпиадад амжилттай оролцсон. Дараа нь 2021 оны Ази номхон далайн орнуудыг олимпиадад Монгол Улсаас оролцсон сурагчдаас нэмэлт сорилоор шалгарч, олон улсын мэдээлэл зүйн олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийг авсан юм.

Монгол Улсын багийн ахлагчаар МУБИС-ийн профессор Д.Цэдэвсүрэн, дэд ахлагчаар ШУТИС-ийн дэд профессор А.Хүдэр нар ажиллажээ. Тус олимпиадад Монгол Улсаас оролцох сурагчдын ажиллах технологийн орчин болоод бусад боломжийг бүрдүүлэхэд ММЗОЗБХороо, МУБИС, ШУТИС-ийн профессор багш нар ажиллаж байна. Олимпиадын технологийн орчин, түүний найдвартай ажиллагааг хангахад “Эрин системс” ХХК хамтран ажиллажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж