"Болор цом-38" наадмын тэргүүн шүлэг | News.MN

"Болор цом-38" наадмын тэргүүн шүлэг

"Болор цом-38" наадмын тэргүүн шүлэг

"Болор цом-38" наадмын тэргүүн шүлэг

ЦАСАН ШУУРГА

Галзуу догшин цасан шуурга ульж байна

Газар, тэнгэр үгүй болж

Орхиод явсан амраг чиний араас

Орчлон хорвоо нүүж байна

Хоёр хөл минь

Хоосорч ханхайсан цээжээ өргөөд

Хоёр гар минь

Хойноос чинь гудайсан толгойгоо бариад

Хонгор минь би ч бас чиний араас явж байна

Өмнүүр уул, нурууд нүргэлэн өнгөрч

Араар гол мөрөн шургалан холдож

Ой модод чиний араас шажигналдан хийсэж

Ой дурсамжууд чиний хойноос шивнэлдэж одож байна

Шуурах цасан гаднаас дайравч

Шүүрэх зүрхэн дотроос хайравч

Мэдээ алдсан хөл минь

Алхам бүртээ чам руу л тэмүүлж

Зүгээ алдсан нүд минь

Аних бүртээ чамайг л харж байна

Галзуу догшин цасан шуурга ульж байна

Газар тэнгэр үгүй болж

Орхиод явсан амраг чиний араас

Орчлон хорвоо нуугдаж байна

Хоёр хөл минь

Хүндээс хүнд цээжээ өргөөд

Хоёр гар минь

Хүйтнээс хүйтэн нүүрээ дараад

Хонгор минь би ч бас чиний араас явж байна

Дээшээ хот суурин хашгиралдан хөөрч

Доошоо хад чулуу харшилдан бууж

Өвс, ногоо чиний араас зулгаран шуугиж

Өвөл, хавар чиний хойноос урагдан унаж байна

Шуурах салхин гаднаас түлхэвч

Шүүрэх зүрхэн дотроос татавч

Хүнийх болсон хөл минь

Чиний төлөө алхаж

Чинийх болсон итгэл минь

Миний төлөө зовж байна

Галзуу догшин…

Галзуу догшин цасан шуурга ульж байна

Газар тэнгэр үгүй болж

Орхиод явсан амраг чиний араас

Орчлон хорвоо нурж байна

Хоёр хөл минь

Хов хоосон цээжээ өргөөд

Хоёр гар минь

Хойноос чинь гудайсан толгойгоо бариад

Хонгор минь би чамаас хагацаж байна

Шуурах цасан дотор орж ирлээ

Шүүрэх зүрхэн гадагш гарч одлоо

Шархиран өвдөхийг ч мэдэхээ болилоо

Шаналан харуусахаа ч мэдэхээ байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-26 202.126.89.42

Сүүлийн үед дэлхий нийтээр Цагийн байдал ороо бусгаа Цөвүүн болоод ч тэр үү ТВ-нүүдээр олигтой юм ер гарахгүй юм угаасаа ч нэх гардаг ч бишдээ…Харин Аятайхан Холливууд Азийн сайн кинонуудаасаа хуучин шинэ хамаагүй сайн гаргаасай. Бас Монголын дээр үеийн Социализмын үеийн гоё гоё кинонууд үзэхсэн….Нүгэл буян; Тунгалаг тамир гээл….

Avatar

Зочмн 2021-06-26 192.82.91.41

Өнөө орой 6-21 9:00 цагаас Мтв -ээр 'Хөхөөний үүр' гарна шүү үзээрэй.

Avatar

Shulegchin 2021-06-26 192.82.77.222

BX geed duuchnii tsasan shuurgatai neg duu bdagdaa. Ter sanaand orloo. Sudas dagasan tsus ni hulduud, zurhend ni tsasaar shuuraad bdg biluu yu bilee. Haha

Avatar

Зочин 2021-06-26 66.181.161.66

дампуурсан салбадай нар. болор цомоо болимоор юм. хогийн юм бичих юм.

Avatar

Зочин 2021-06-26 103.26.193.242

Энэ утга муутай ойлгомжгүй шүлэаг гэхэд дэндүү хэцүү л юм бна. үнийг хэлэхэд яруу найрагч гэх нөхдийн ерөнхий мэдлэг үнэн ядуу бнаа….

Avatar

Зочин 2021-06-26 192.82.73.201

Баяр хүргэе
Мундаг өгүүлэмжтэй

Avatar

Zochin 2021-06-26 185.220.102.252

🙂 Энэ тэгээд шүлэг юм уу
Эсвэл би эндүү харав уу
Утга нь эсвэл далд юм уу
Ухаж би ойлгохгүй байна уу
Ямар утга илтгэсэнийг нь
Яарч бачимдалгүй
Яруу тунгалагаар тайлаад
Шүлэг болохыг нь нотлоод
Өгөөч ээ мундагууд аа, гуйжийна аа?

Avatar

Зочин 2021-06-26 202.9.46.212

chi oilgohgui ee

Avatar

Түмэн 2021-06-26 192.82.72.32

Архи ууж агсам тавьсан согтуу эр
Авгайгаа төрхөмд нь буцаачихаад
Араас нь нэхэл дагал болж
Айхтар их бачимдаж яваа юм байна.
өнөөгийн залуусын нийтлэг төрх
Өөртэй нь адилхан үгэн салбадай нар
Өвөг дээдсийн яруу тансаг хэлийг
өлмий дороо гишгэж яваа доодос

Avatar

Zochin 2021-06-26 66.181.161.57

Saihan shuleg bna.

Avatar

Монгол Хүн 2021-06-26 103.212.118.86

Арай ч дээ л гэе. Нэг талаараа ч аргагүй юм даа,
бид чинь массаараа сэтгэлзүйн хувьд хүн төрөлхтнөөс
100 жил ухарчихаад байх шиг.

Avatar

Зочин 2021-06-26 66.181.161.102

Болор цомын чанар чансаа мууджээ…10 жилд охидуудад нэг иймэрхүү шүлэгтэй захиа өгдөг л байлаа

Avatar

ТЭНГЭР БӨӨ 2021-06-26 185.225.208.191

ДАЛД УТГА ГЭЖ ЭНЭ ШҮЛГИЙГ БОГИНО УХААНТАН СОЙШИЛЫН СОЛИОТНУУД ЮУ Ч ОЙЛГОХГҮЙ ЭЭ?МАНАН САРНИЖ МАН ГАНЦААРАА БҮГДИЙГ ЦАСАН ШУУРГА МЭТ ХАМАН ХИЙСГЭЖ ДАГЖИН ЧИЧРҮҮЛЖ АЙДАС ХҮЙДЭСТ АВАХУУЛЖ БАЙГААГ ИНГЭЖ ХЭЛЭХГҮЙ ӨӨР ЯАХАВ ДЭЭ? МАНАН ГЭЖ 2ТОМ НАМ АМРАГ МЭТ ХАМТРАН ИДЭЖ УУЖ БАЙСАН Ч АН НЬ ХАЯЖ ЯВААД АН НЬ ДАРГА Ч ҮГҮЙ ТАМГА Ч ҮГҮЙ ЦАГААН СОНГОЛТООС ИЛҮҮ САНАЛ АВАХГҮЙ СЭХЭЭНД ОРЧИХЛОО

Avatar

Зочин 2021-06-26 202.9.40.184

ёоё, татаах юмаа өрөвдөлтэй ч юм бэ дээ! ямар юмных нь шүлэг байх вэ дээ хахахаха

Avatar

Зочин 2021-06-26 202.9.46.212

tataaj uhchih vii dee chi

Avatar

Зочин 2021-06-26 64.119.24.8

Энэ ёстой утгагүй наадам, хүний бичсэн шүлгийг уралдуулна ч гэж юу байхав, хүний сэтгэл тархи толгойноос гарсан юмыг шүүнэ ч гэж юу байхав. Урлаг, уран бүтээл үнэхээр чансаатай юм бол цагийн уртыг даваад л гараад ирнэ. тэр бол харин шүүлт болох байхаа.
Одоо ийм балай юм хийдгээ болимоор юм. Манайхаас өөр газар ингэж шүлэг уралдуулдаг, нэг нь шүүж үнэлдэг газар гэж байхгүй биз.

Avatar

бат 2021-06-26 66.181.188.69

монголын яруу найраг ядуурчээ. цагаа дагадаг юм болов уу даа

Avatar

Зочин 2021-06-26 202.9.40.210

Баяр хүргэе

Avatar

irgen 2021-06-26 150.129.143.80

yu veee yaryy nairag uu.hund hayagdsan yum y, bas uuriiguu huniih bolson ch geed baih shig…

Avatar

Баги 2021-06-26 202.126.90.127

Сэтгэлгээний ядуурал

Avatar

Зочин 2021-06-26 192.82.70.122

Арай л ядуу юм түрүүлжээ Болор цом явахаа байжээ чааваас Цэнд-Аюуш гэж энэ нэг мангуу бацаан шүлэг бичиж байгаа царай нь эн үү

Avatar

Гочоо 2021-06-26 64.119.20.47

Эвий хөөрхий ийм юм түрүүлэх гэж дээ. Муу ёртой шүлэг байна.

Avatar

Зочин 2021-06-26 103.212.119.64

Эгэл даруухан, энгийн залуу чамд сайн сайхныг хүсье…

Avatar

Зочин 2021-06-26 103.212.116.90

ene odoo shuleg gehed haashaa yum.heg huuhend hayagdaad tuunii araas uhej baidag archaagui yum be ene Цэнд-Аюуш

Avatar

Зочин 2021-06-26 202.126.88.139

Сайхан шүлэг байна. Ойрд ийм шүлэг уншсангүй шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж