Удирдах зөвлөлөө өргөтгөж, нарийн бичгийн дарга нараа томилов | News.MN

Удирдах зөвлөлөө өргөтгөж, нарийн бичгийн дарга нараа томилов

Хуучирсан мэдээ: 2021.06.26-нд нийтлэгдсэн

Удирдах зөвлөлөө өргөтгөж, нарийн бичгийн дарга нараа томилов

Удирдах зөвлөлөө өргөтгөж, нарийн бичгийн дарга нараа томилов

МАН-ын Бага хурлын ээлжит XI хуралдаан хоёр өдөр цахимаар болж өндөрлөлөө. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлж, МАН-ын даргаар Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сонголоо. Энэ үеэр МАН-ын дарга асан У.Хүрэлсүх 100 жилийн түүхтэй намын даргын буухиаг нэр төртэй үргэлжлүүлж, улс орноо хөгжүүлэх их үйлстээ өндөр амжилт гаргахыг шинээр сонгогдсон дарга Л.Оюун-Эрдэнэд хүсэн ерөөж, МАН-ын тамгыг гардуулав.

МАН-ын шинэ  даргаар сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ, өмнөх үе үеийн намын дарга нартаа болон намын хамт олон, ялалтын буухиаг үргэлжлүүлэн авч ирсэн МАН-ын дарга асан У.Хүрэлсүхэд баяр хүргэж, талархал илэрхийллээ. Тэрбээр МАН эрх баригч намын хувьд  хувийн хэвшлээ дэмжиж, ДНБ-ээ өсгөх, экспортыг дэмжсэн, эдийн засгаа тэлсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов. Мөн намын шинэчлэлийг гүнзгийрүүлж, илүү бодлогын, ил тод, олон нийтийн оролцоог хангасан цахим нам болох бодлого хэрэгжүүлэхээ ч илэрхийлсэн юм.

Д.АМАРБАЯСГАЛАН: ЭРХ БАРЬЖ БУЙ ХУГАЦААНДАА ҮЕ ШИЛЖИХ ПРОЦЕССЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ БАЙНА

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “МАН-ын шинэ үеийн буюу 1990 оноос хойших 12 дахь даргаар Л.Оюун-Эрдэнийг сонголоо. Түүний хувьд МАН цаашлаад Монголын улс төрийн намууд улс орныхоо хөгжил дэвшилд илүү их боломж бий болгох, улс төрийн намууд нь авлигаас,  төр нь хүнд суртлаас ангид байж улс орон, ард иргэддээ илүү боломж олгодог байхын төлөө зорьж ажиллахаа илэрхийлсэн. МАН цаашдаа иргэдээс үзүүлсэн өндөр их итгэлийг дааж, хэд хэдэн зүйлийг үнэт зүйлээ болгож ажиллана. Үүнд:

Нэгдүгээрт, хүний эрхийг дээдлэн, бэхжүүлэх, 1990 оны ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнгээр хүний эрх, эрх чөлөө хамгаалагдаж буй энэ цаг үеийг МАН 62 суудалтай байгаа үедээ улам бэхжүүлэн ажиллах зорилтыг тавьсан. Хоёрдугаарт, хүмүүнлэг ардчилсан нийгмийг бий болгох буюу ядарснаа хайрлаж, задарснаа засагладаг улс төрийн хүчин байх зорилгоо улам бэхжүүлэн ажиллах болно. Гуравдугаарт, МАН 35 хүртэлх насны залуучуудад улам их боломж олгох, тэгш боломжоор хангах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна” хэмээн онцоллоо.

Үргэлжлүүлэн тэрбээр "Ардчилсан парламентын засаглалтай улс гэдэг улс төрийн намуудын итгэл даах чадвар дээр тогтсон байх шаардлагатай байдаг. Улс төрийн намууд нь өөрөө хөгжиж төлөвшиж, институцээ илүү бэхжүүлсний үндсэн дээр улс төрийн намд итгэх  иргэдийн итгэл улам бэхждэг. Тэр хэрээр ардчиллын дархлаа илүү тогтдог гэж үздэг. Тийм ч учраас улс төрийн намын шинэчлэл юу юунаас илүү чухал. Тэр дундаа үе солигдох процесс илүү чухал. МАН сүүлийн хоёр парламентын сонгуульд дараалан 62, 65 суудал авч ялалт байгуулсан. Энэ амжилтаа бататгаж, энэ амжилтынхаа хүрээнд буюу эрх барьж байгаа хугацаандаа үе шилжих процессыг амжилттайгаар хийж байгаагаараа илүү онцлогтой.

МАН-ын өмнөө тавьсан зорилгын нэг нь ард иргэдийнхээ улс төрийн намд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, улс төрийн нам дахь дутагдлыг арилгах, шинэ үеийг гаргаж ирэх нь  бидний туйлын зорилго юм.  Энэ ч үүднээс Бага хурлын гишүүдийн  100 хувийн саналаар 1980 онд төрсөн, Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдыг МАН-ын даргаар сонгосон  нь цаашдаа улс төрийн намын шинэчлэл, ёс зүй, хариуцлага өдөр түвшинд яваасай гэсэн хүсэл эрмэлзлийн илэрхийлэл юм” гэлээ.

МАН-ын ард түмний өмнө хүлээсэн үүрэг нь бүх зүйлээс илүү үнэ цэнтэй байх болно хэмээн МАН үзэж байгааг Ерөнхий нарийн бичгийн дарга тодотгов.

Бага хурлын ээлжит XI хуралдааны хоёр дахь өдөр (2021.06.26) Бага хурлын гишүүд болон Удирдах Зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталлаа. Мөн МАН-ын орон тооны гурван нарийн бичгийн даргаар тус намын Намын байгуулалтын газрын даргаар Н.Энхбаатар, Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын даргаар Ц.Чулуунзагд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Тулга нар томилогдсон бол орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл томилогджээ.

Бага хурлын XI хуралдааныг хааж МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үг хэлэхдээ, намынхаа эв нэгдлийг хангаж, улс орноо хөгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийхээ илэрхийлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-26 202.126.89.50

Сарангэрэл, Нямдож 2оос хэзээ салах юм бэ?

Avatar

Зочин 2021-06-26 202.126.88.169

Өнөөдрийн Монголчуудыг хараад байхад нэг л их нэгнээ шүүмжилэн, төр засагаа муулсан худлаа цэцэрхсэн хүмүүс болчихож. Эв нэгдэл хэзээ ч буруудаж байгаагүй. Эв нэгдэлгүй, толгойгүй хүн болгон цэцэрхсэн ард түмэн л сөнөдөг юм. Аливаад 100 хувь байнаа гэдэг нь дараагийн шатанд гарахад асуудалгүй болжээ гэсэн үг дээ.

Avatar

zochin 2021-06-26 66.181.161.8

ene avgai songohdhot oilgomtoi,oilgomjtoi,zadarsnaa zasna geher ene avgaigvshalgahhj

Avatar

Зочин 2021-06-26 64.119.18.47

Улс төрийн товчоо гээд нэрлэчих!

Буцаад социализм руу гаа орж бна даа

Avatar

Зочин 2021-06-26 192.82.77.109

Одоо л Монголулс зөв замдаа орох нөхцөл бүрдэж байх шиг байна. Гэхдээ энэ аймшигт халдварыг хохирол багатай даван туулах, хүндэрсэн эдийн засгаа сэргээх гм олон хүнд асуудал байна..Гэтэл хийх ажил, бүтээн байгуулалтад дайсганасан,үймээн самуун эмх цэгцгүй байдалд нийгмийг уриалсан,уруу татсан АН гэж нэг гай байдаг.Учир мэдэхгүй хүүхэд залуусын толгойг эргүүлж, хүчээ зузаатгахыг оролдоод.Түүний хэдэн баячууд хэвлэл мэдээллийн зэвсгийг гартаа атгачихсан байдаг.

Avatar

зочин 2021-06-26 192.82.86.178

ЗА МАН-ЫГ ГООЧЛОХ ЯАХАВ. ЯЛАГДЛЫН БУРУУГАА БУСДААС БИШ, ӨӨРСДӨӨСӨӨ ХАЙЦГАА.
2016 ОНООС ХОЙШХИ СОНГУУЛЬД АРЧУУЛААД БАЙГАА ШАЛТГААНАА ЭХЛЭЭД ОЛЧИХ, ХООРОНДОО ЭВЛЭЧИХ.

Avatar

Зочин 2021-06-26 124.158.96.181

МАНгарууд юм л бол 100 % санал нэгдлээ гэж тэнэгтэх юм. Айдсаар удирдуулж байгаа юм байна даа. Энэ бол эв нэгдэл биш, харин бугласан идээ цаанаа байгаа. За, яах вэ Хүрэлсүх жанхуугаас дээрээ дээр. Жанхуу хувь хүн биш, хууль засагладаг болно гэж хэлж чадаагүй муу эр байсан.. Хүүк хэлж чадсан шүү.

Avatar

Зочин 2021-06-26 192.82.77.109

Дүр эсгэсэн ардчилагчид гэх, ихэнх нь хүний үнэргүй хэцүү хүмүүс байдгийг монголчууд аль хэдийнээ мэдэх болсон Өөрийгөө хэн болохыг мэдэх сөхөөгүй тэгээд бас бусдыг шүүмжлэх санаатай.Бурууг эхлээд бусдаас биш өөрөөсөө эрж сур.

Avatar

рлд 2021-06-26 202.126.88.140

сонгууль хийж ард иргэдийн амь насаар албан тушаалд очлоо өдөр болгон арваад хүн эмь насаа алдаж байхад баяраа хийгээд

Avatar

Naadmaa bolio 2021-06-26 202.21.109.36

Hural yahav haldvaraa zogsooh arga hemjee avaarai

Avatar

зочин 2021-06-26 202.179.30.243

ЭНЭ ТЭГЭЭД ЖИНХЭН ДАРГААР ТОМИЛОГСОН УУ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ЮМ УУ ОЙЛГОМЖГҮЙ ЮМ БИЧЭЭД БАЙХ ЮМ НАМАР БОЛТОЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ГЭСЭН НЬ ХУДЛАА ЮУ

Avatar

Zochin 2021-06-26 183.177.100.4

Mundag zaluusdaa ajiliin undur amjilt huseyee

Avatar

Зочин 2021-06-26 66.181.188.126

400000000 жуулчин хүлээн авмаар байнаа

Avatar

Зочин 2021-06-26 64.119.19.196

zuw , nam gedeg chini ingej shinechlegdej , shine zuyliin , uragshaa klharj yawdag yum ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж