Авто зогсоолыг цэцэрлэгт хүрээлэнгээр "солив"

Хуучирсан мэдээ: 2021.06.26-нд нийтлэгдсэн

Авто зогсоолыг цэцэрлэгт хүрээлэнгээр "солив"

Авто зогсоолыг цэцэрлэгт хүрээлэнгээр "солив"

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн гаднах авто зогсоол байсан талбайг ногоон байгууламж болгожээ. Хуучирч муудсан бетон зогсоол, ургалт нь зогссон улиас модыг буулгаж, оюутан залуусыг амарч, суух зориулалт бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулсан байна.

Тохижилтын ажлын хүрээнд 50 ш том оврын 4-6 м өндөртэй нарс, 50 ш гацуур, 77.7 метр урт гоёлын бут сөөг, ургамлан хашлага тарьж, 1298 м.кв талбайг иж бүрэн зүлэгжүүлжээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил АШУҮИС болон Монгол Японы эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн гадна орчныг тохижуулж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж