Өвөрхангайд литр сүү 1800 төгрөг байна

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Өвөрхангайд литр сүү 1800 төгрөг байна

Сүү цагаан идээгээр гэдсээ цайлгах гэдэг нь монголчуудын зан. Гэтэл энэ жил сүүний үнэ зарим газарт огтхон ч буурахгүй байна. Наймдугаар сарын 11-ний байдлаар малын сүү аймгуудад 400-1800 төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа ажээ.  Өмнөх долоо  хоногтой  харьцуулахад сүүний үнэ Дархан-Уул аймагт 50 төгрөгөөр өсч, Дундговь, Сэлэнгэ аймагт 100 төгрөгөөр буурчээ. Бусад аймагт харьцангуй тогтвортой байв. Нэг литр сүүний үнэ Өвөрхангай аймагт хамгийн өндөр буюу 1800 төгрөг байгаа бол Сэлэнгэ аймагт 400 төгрөгөөр зарж буй нь хамгийн хямд үнэ юм байна. Харин нийслэлд шингэн сүүний үнэ өмнөх долоо хоногоос 4.1 хувиар буурч, 600-750 төгрөгөөр зарж байгаа юм байна.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж