Д.Сумъяабазар: Аж ахуйн нэгжүүд вакцинд хамрагдаагүй иргэдэд бүү үйлчил!

Хуучирсан мэдээ: 2021.06.26-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар: Аж ахуйн нэгжүүд вакцинд хамрагдаагүй иргэдэд бүү үйлчил!

Д.Сумъяабазар: Аж ахуйн нэгжүүд вакцинд хамрагдаагүй иргэдэд бүү үйлчил!

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр (2021.06.26) хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй “Хариуцлагын гэрээ” байгуулав. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг 2510 аж ахуйн нэгжээс 530 нь өнөөдөр “Хариуцлагын гэрээ” байгуулж, зөвшөөрлөө авчээ.

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Хариуцлагын гэрээнд гарын үсэг зурж, тамгаа дараад, өнөөдрөөс байгууллагынхаа үүд хаалгыг нээж болно. Яг энэ гэрээнд зааснаар, стандартын дагуу хариуцлагатай ажиллавал цаашлаад фитнесс клубууд, амралтын газар, жуулчны баазуудыг мөн нээхээр төлөвлөж байна" гэв. 

Эхний ээлжид “Хариуцлагын гэрээ” байгуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудын захирал биечлэн тамга, гэрчилгээтэй байхыг шаарджээ. Мөн дүүрэг бүрт 10 аж ахуйн нэгжид үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоно гэх мэдээлэл ч цацагдаад байна. Ямартай ч “Хариуцлагын гэрээ” байгуулсан аж ахуйн нэгжүүд зөрчил гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах нь.

      “ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ” БАЙГУУЛСНААР ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЭХЭЛЖ БАЙНА ГЭСЭН ҮГ

Энэ талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалаас тодруулахад “Аж ахуйн нэгжүүд “Хариуцлагын гэрээ”-гээ зөрчвөл эхний ээлжид сануулах, улмаар Зөрчлийн тухай хуулиар торгох хүртэл арга хэмжээ авна.

Хэрэв заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй бол тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хүртэл хариуцлага тооцохоор УОК-оос албажсан хэд хэдэн заалтыг гэрээнд тусгасан. Одоогоор 3700 хүний бүрэлдэхүүнтэй гурван ээлжээр 24 цагийн хяналт тавьж ажиллаж байна. Хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлж, ресторан, кафе, кофе шопоос гадна цайны газруудыг хянана.

“Хариуцлагын гэрээ”-г тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй бүх хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд байгуулна. Тиймээс ямар нэгэн тоо зааж, үйл ажиллагааг нь хязгаарлаагүй. Гэхдээ нэгэнт “хариуцлагын гэрээ” тул аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг хүлээн авч, тамгатайгаа гэрээ байгуулахыг сануулж байгаа юм. Тиймээс заавал гэрчилгээ шаардаагүй. Тамга шаардаж байгаа нь тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж байгаа юм.

Ер нь “Хариуцлагын гэрээ” байгуулснаар хариуцлага тооцож эхэлж байна гэсэн үг. Ялангуяа шийдвэр гаргах түвшний хүн байх ёстой гэж шаардаж байгаа нь аливаа зөрчил, асуудал гарахад тухайн аж ахуйн нэгжийн удирдлага хариуцлагаас зугтдагтай холбоотой. Тиймээс заавал тухайн байгууллагын удирдах албан тушаалтан байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа юм” гэлээ.

“ВАКЦИНД ХАМРАГДААГҮЙ ХҮМҮҮСТ БҮҮ ҮЙЛЧИЛ”

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлахгүй ч вакцинд хамрагдаагүй хүмүүст бүү үйлчил хэмээн тодотгосон юм. Тэрбээр "Хотын орлогын гол эх үүсвэр бол үйлчилгээ, худалдаа юм. Хотын засаг даргын хувьд хотын үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоох сонирхол надад огт байхгүй. Өнөөдрийн байдлаар хотын төсвийн нөхцөл байдал хүнд байна. Тиймээс бүгдээрээ нэгдэх ёстой. Бид та бүхнийг хэрхэн дэмжих вэ, та нар биднээс юу хүсмээр байна вэ?

Covid-19-ийн улмаас өнөөдөр хувийн хэвшил болон төр хоёул хүнд байна. Зуны дэлгэр цаг болчихсон үед үйлдвэрлэл үйлчилгээ явуулмаар байдаг, гэтэл гайтай энэ өвчин, "чөтгөрийн" вирус нь тархаад болж өгөхгүй байх юм. Энэ нөхцөл байдал дунд төр, хувийн хэвшил хоёул орчихсон байгаа үед бүгдээрээ гарц шийдлүүдээ олоод, зохион байгуулалтад орж ажиллая. Хариуцлагын гэрээг ойлголцлын, итгэлцлийн гэрээ гэж мөн ойлгож байна.

Тиймээс харъяалагдах байгууллага, албан тушаалтнуудыг хамруулсан дөрвөн талт гэрээ байгуулж, хариуцлагатай ажиллая. Та бүхэнд өөр ямар дэмжлэг хэрэгтэй байна түүгээр чинь дэмжмээр байна. Харин хүн хоорондын зай барихгүй, үйлчлүүлэгчид нь маск зүүхгүй, хоёр тун вакцинаа хийлгээгүй үйлчлүүлэгч, "чөтгөрийн" вирус тараагаад байгаа хүмүүст үйлчилвэл бусдад маш өндөр эрсдэл үүсгэж байгаа юм. Тиймээс та хэд хоёрдугаар тундаа хамрагдсан хүмүүстээ үйлчлээд, вакцин хийлгээгүйд нь бүү үйлчил" гэсэн юм.

Аж ахуйн нэгжүүд “Хариуцлагын гэрээ” байгуулаагүй бол заалаар үйлчилгээ явуулах эрхгүй. Ирэх Даваа гаригаас аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа жигдэрнэ гэж Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээлэв. “Хариуцлагын гэрээ”-нд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөхтэй холбоотой энгийн дүрэм журмуудыг тусгасан ба ширээ хоорондын зай барих, хүний бөөгнөрөл үүсгэлгүй, үйлчлүүлэгчийн тоог хүчин чадлын 50 хувиас хэтрүүлэхгүй байх, халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тун аваагүй ажилтныг ажиллуулахгүй, дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан үйлчлүүлэгчид үйлчлүүлэх зэргийг тусгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж