“ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2021” үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2021.06.26-нд нийтлэгдсэн

“ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2021” үзэсгэлэн нээгдлээ

“ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2021” үзэсгэлэн нээгдлээ

Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан МҮХАҮТ, ХХААХҮЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2021” Олон улсын үзэсгэлэн худалдааг 23 дахь жилдээ “Хямралыг хамтдаа давъя” уриатайгаар зохион байгуулж байна.

Энэ удаа тус үзэсгэлэн анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулж буйгаараа онцлогтой болж байгаа юм. 1997 оноос хойш зохион байгуулж ирсэн тус үзэсгэлэнд гадаадын 10 орны 564 ААН оролцдог байв. Энэ удаагийн үзэсгэлэнг ХААН банк ивээн тэтгэж байна.

Энэхүү үзэсгэлэн, худалдаа зургадугаар сарын 30-ныг дуустал www.trademongolia.mn цахим хуудсаар олон нийтэд хүрэх юм. Үзэсгэлэнд Улаанбаатар хот болон 11 аймаг, орон нутгийн 80 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид өөрсдийн 750 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ нэгдэж, хямралын эсрэг хамгийн хямд үнийг санал болгож байна.

Үзэсгэлэнгийн төгсгөлд зохион байгуулагчид шилдгийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг шалгаруулж, олон нийтэд зарлах юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж