ДЭМБ-д цар тахлын дөрвөн вирус бүртгэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2021.06.26-нд нийтлэгдсэн

COVID-19

ДЭМБ-д цар тахлын дөрвөн вирус бүртгэлтэй байна

ДЭМБ-д цар тахлын дөрвөн вирус бүртгэлтэй байна

Дэлхийн улс орнууд цар тахлын дөрөв дэх давлагаатай нүүр тулж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад өнөөдрийн байдлаар "Альфа" (B.1.1.7, "Британи"), "Бета" (B.1.351, "Өмнөд Африк") ба "Гамма" (P.1, "Бразил"), "Дельта" (B.1.617.2 Энэтхэг) хувилбарууд бүртгэлтэй байгаа юм.

Цар тахлын хоёр дахь давлагаа нүүрлээд буй Монгол Улсад дельта вирус орж ирсэн байх магадлалтай гэсэн мэдээллийг эрүүл мэндийн салбарынхан өгсөн бөгөөд энэхүү вирус нь дотроо гурван хувилбартай аж.

Дэлхийн улсууд өнгөрсөн тавдугаар сарын 10-наас хойш "Дельта" вирусийг хүчрэхээ больж эхэлжээ. Олон улсын байгууллагаас уг вирус дэлхийн 80 орчим улсад бүртгэгдсэн талаар мэдээлсэн. Өрнөдийн улс орнуудад өдөрт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлын 10 хувь нь дельта вирус байгаа аж.

Хойд хөрш ОХУ-д зургадугаар сараас эхлэн лабораторид ирж буй шинжилгээний 90 хувь нь "Дельта" вирус байгааг хэвлэлүүд мэдээлж буй юм. Хамгийн аюултай нь "Дельта" вирус тархалтын хурдаараа бусад төрлөөс 50-60 хувиар өндөр гэсэн судалгаа гарчээ. Энэ төрлийн вирусийн улмаас вакцинжуулалт үр дүнгүй болж байгаа аж. Судалгаагаар 87 хувийн үр дүнтэй вакцин "Дельта" вирусийн өмнө 80 хувь болж буурсан байна.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: WHO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж