Ромын папыг индианчуудаас уучлалт гуйхыг шаардав | News.MN

Ромын папыг индианчуудаас уучлалт гуйхыг шаардав

Ромын папыг индианчуудаас уучлалт гуйхыг шаардав

Ромын папыг индианчуудаас уучлалт гуйхыг шаардав

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Ромын пап Францискийг Канадад ирж, 215 хүүхдийн цогцос олдсонтой холбогдуулан индианчуудаас уучлалт гуйхыг шаарджээ. Тэрбээр индиан хүүхдүүдийг сургуульд албадан сургадаг байсан тухайн үеийн Засгийн газрын ичгүүрт, жигшүүрт бодлогод шүүмжлэлтэй хандаж, сэтгэл өвдөж буйгаа илэрхийлэв.

Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Канадын Камлупс хотод 1890-1969 оны хооронд үйл ажиллагаа явуулж байсан, дотуур байртай сургуулийн газраас 215 хүүхдийн цогцос олдсон тухай ВВС мэдээлсэн билээ.

Хүүхдүүдийн цогцсыг задлан шинжлэхэд зарим нь дөнгөж гурван настай нь тогтоогдсон аж. Уугуул иргэдийн хүүхдүүдийн дотуур байранд хүчирхийлэл, хэрцгийлэл, өлсгөлөн, гадуурхалт ноёлж, тус сургуулийн үйл ажиллагаа явуулсан 100 орчим жилийн түүхэнд 4000 гаруй хүүхэд амиа алджээ.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо олон нийтээс уучлалт гуйж, гүн эмгэнэл илэрхийлсэн юм. Тэрбээр “Камлупс дахь сургуулийн дотуур байрны дэргэдээс олон хүүхдийн цогцос олдсон тухай мэдээ сонсоод, манай улсын ичгүүрт, жигшүүрт түүхийг эргэн сануулж буйд сэтгэл их өвдөж байна. Энэ гунигт мэдээ манай улсын хүн бүрийн сэтгэл зүрхийг өвтгөсөн биз ээ” гэжээ.

Мөн энэ долоо хоногт Канадын индианчуудын төлөөлөл 1899-1997 онд Мариевалд үйл ажиллагаа явуулж байсан сургуулийн газраас уугуул иргэдийн 600 гаруй хүүхдийн цогцос олдсон талаар мэдэгдсэн. Улмаар Ромын папаас энэхүү жигшүүрт үйлдлийн төлөө индианчуудаас уучлалт гуйхыг шаардсан билээ.

Канадын уугуул иргэдэд зориулсан тусгай сургуулийг өнгөрсөн зууны эхээр нээсэн бөгөөд 1996 он хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байжээ. Уугуул иргэдийг хавчин гадуурхах, хэрцгийлэн хөнөөх ажиллагааны нэг хэсэг болсон энэхүү сургуульд өлсгөлөн, хүчирхийлэл, хэрцгийллийн улмаас олон зуун хүүхэд амиа алджээ. 2008 онд энэхүү тусгай сургууль нь олон хүүхдийн аминд хүрснийг Канадын төр засаг хүлээн зөвшөөрч, албан ёсоор уучлалт гуйсан аж.

Эдгээр байгууллагууд санхүүжилт муутайн дээр хүүхдүүдтэй зүй бус харьцдаг байжээ. Олон хүүхэд өлсөж, халдварт өвчнөөр нас барсан байна. Үнэн ба эвлэрлийн комиссоос уугуул хүүхдүүдэд зориулсан сургуулиуд үйл ажиллагаа явуулсан хугацаанд дор хаяж 3.2 мянган хүүхэд амиа алдсаныг тэмдэглэжээ.

Эх сурвалж: ВВС, ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-26 66.181.161.89

Христосын шашин нэг иймэрхүү байгаам даа. Манайхан тэгсэн ашиглаач ааваа гэж орилох… Ашиглуулж шулуулж дээрэлхүүлэл гоё байдаг гэж хэн хэлээ бэ

Avatar

Зочин 2021-06-26 51.195.151.163

Ромын пап холбоотой шүү.английн хөгшин чөтгөр ч гэсэн хэдэн индиан хүүхдийн амь настай холбоотой 👹

Avatar

иргэн 2021-06-26 202.9.47.10

ер нь томоохон гүрнүүд жижиг улсууд, уугуул иргэдийг яаж хядаж устгасан гэдгийг залуучууд сайн ойлгох хэрэгтэй. АНУ, Хятад, Япон г ээл цаашаа хөвөрнө. Япон гэхэд л айнуудыг яаж хядсан билээ, одоо нэг их ёс суртахуун яриад л г.м. байна даа хүмүүс ээ юмыг гярхай олж харж, зөв дүгнэлт хий, тэгээд дараа нь улс төр ярьж хөөрч сагсуур

Avatar

Хэлээд юүхэв 2021-06-26 72.136.103.185

Ойрхны жишээ: 1937-1939 оны хооронд Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 10гхруй хувь нь өчиггүй буудуулсан шүү дээ.

Avatar

Hudlaa Gar 2021-06-26 23.92.142.182

Canadiin buruug Vatican ruu chihvuu? Hulhi gar…

Avatar

Оноч 2021-06-26 66.181.160.93

Католик сургууль бол Ромын Пап л хариуцлага хүлээнэ. Яагаад ийм бодлог муутай бнаа. Хамаагүй хүнийг уучлал гуй гэж шаардах уу. Жирийн логик шүү дээ. Уугуул иргэдийн хүүхдүүдийг сургуульд сургах нэрээр католик болгох үйл ажиллагаа явуулсан хэрэг. Баруунд хувийн сургууль шашны байгууллагаас санхүүжиж анх үүссэн.

Avatar

Зочин 2021-06-26 120.18.223.87

Айсан хүн адуу үргээж Ичсэн хүн хүн а**а гэдэг шиг. Ромын пап тэр хүүхдүүдийн цогцос олдоход ямар хамаатай юм бэ. Шүүмжилсэн л байна. Ямар Пап алаад булчихсан биш

Avatar

Зочин 2021-06-26 77.172.23.29

Пап лам католик шашины тэргүүн бөлгөө.

Avatar

Зочин 2021-06-26 202.9.47.14

Ум ма ни бад мэ хум

Avatar

Зочин 2021-06-26 202.126.90.158

Ромын Пап яаж холбогдоод байгааг ойлгосонгүй

Avatar

Зочин 2021-06-26 202.9.47.14

христийн шашны сургууль.

Avatar

Зочин 2021-06-26 192.82.76.76

Ум мани бадми хум

Avatar

Зочин 2021-06-26 193.176.84.136

аливаа үндэстэн хүчтэй чадалтай байх ёстой ОРКУУДАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж