НОК: Бөхчүүд амралтын газруудад бэлтгэл хийх хориотой

Хуучирсан мэдээ: 2021.06.26-нд нийтлэгдсэн

НОК: Бөхчүүд амралтын газруудад бэлтгэл хийх хориотой

НОК: Бөхчүүд амралтын газруудад бэлтгэл хийх хориотой

Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг цахимаар тэмдэглэнэ. Цахим наадмыг угтаж бөх, сур харваачид бэлтгэлээ базааж эхлээд буй. Гэвч бэлтгэл хийх боломж нь хумигдсанд тэд бухимдалтай байгаа юм. Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй “Баяр наадмаа цахимаар зохион байгуулна гээд бэлтгэл сургуулилалтаа хангаж буй бөхчүүд, сурчдаа амралтын газраас Нийслэлийн онцгой комисс хөөгөөд байх юм. Цахим наадамдаа бид чинь яаж бэлтгэх болж байна аа” хэмээн твиттертээ жиргэжээ.

Энэ талаар Улсын онцгой комиссоос тодруулахад “Баяр наадам зохион байгуулах комисс Нийслэлийн онцгой комиссоос зөвшөөрөл авна. Тиймээс Улсын онцгой комисс хариуцахгүй” гэх мэдээлэл өглөө. Мөн Нийслэлийн онцгой комиссын өгч буй мэдээллээр бөх, сур харваачдыг амралтын газруудад бэлтгэл хийхийг хоригложээ.

Тус газраас “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу бид аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалтыг тогтмол хийж байна. Баяр наадам зохион байгуулах комиссоос ямар нэгэн зөвшөөрөл аваагүй, амралтын газруудад бөх, сур харваачид бэлтгэл хийх боломжгүй. Амралтын газрууд хаалттай, яаж бэлтгэлээ хийх нь тэдний асуудал. Заавал амралтын газарт бэлтгэл хийнэ гэсэн ойлголт байхгүй, хотын ногоон бүсэд, уулын аманд ч бэлтгэл хийх боломжтой. Энэ бол тэдний л зохион байгуулалтын асуудал.

Бид амралтын газруудад бэлтгэл хийхийг нь зөвшөөрөхгүй. Ердийн үе шиг Төв цэнгэлдэх, амралтын газарт бэлтгэл базаах боломжгүй. Цар тахлын үе гэдгийг ойлгох хэрэгтэй. Орчин нөхцөлтэйгөө зохицож, бэлтгэлээ хангаж чадахгүй бол баяр наадмаар бөхийн дэвжээн дээрээ барилддагаараа барилдана биз” гэлээ.

Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 25-наас амралтын газруудын үйл ажиллагааг 10 хоног хязгаарлаад байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж