Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Н.Чулуунхүү таалал төгсчээ | News.MN

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Н.Чулуунхүү таалал төгсчээ

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Н.Чулуунхүү таалал төгсчээ

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Н.Чулуунхүү таалал төгсчээ

Монгол түмний хайртай дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин, ая зохиогч Нанзадын Чулуунхүү таалал төгсчээ. Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул тэрбээр Галуутайн голын урд талд орших “Худгийн” ам гэх газар мэндэлжээ.

Дунд сургуульд байхын дуулах авьяастай жаахан хүү цангинасан хоолойгоор “Цомбон туурайтай хүрэн” нэртэй уртын дуу дуулдаг, сургуулийн концерт, сум, аймгийн чанартай урлагийн үзлэгт байнга түрүүлдэг байсан гэдэг.

Бага, дунд сургуулиа төгсөөд, 1964 онд Хөдөө аж ахуйн дээд сургуульд элсэн орж, малын эмч мэргэжлээр суралцаж эхэлсэн ч хоёр сарын дараа цэргийн албанд морджээ. Тэрбээр цэргийн амьдралаа ч дуун дунд өнгөрүүлсэн түүхтэй. Дуулж явсаар хөгжмийн зохиолч Ц.Чинзориг, Б.Шарав, С.Билэгжаргал, Л.Мөрдорж нартай дотно найзууд болж, ая зохиож эхэлжээ.

Анх ая хийсэн шүлэг нь “Настан буурал эмээ” хэмээх олонд түгсэн дуу юм. Мөн тэрбээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, нэрт яруу найрагч Д.Пүрэвдоржийн “Насны хань”, Б.Дашзэгвийн “Ай даа, хүмүүс минь амьдрах сайхан” зэрэг дуунд дуртай бүхний аялж явдаг олон зуун дууг амилуулсан байна.

Мөн “Цэргийн харуул”, “Морьт суман”, “Цэргийн вальс” зэрэг цэрэг, эх орны сэдэвтэй 70-аад дуу “төрүүлжээ”. “Эр хоёр загал”, “Соёолонгийн тоос”-оос эхлээд түүний олон дуу адуу, морины сэдэвтэй билээ.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
65
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-26 66.181.161.62

Ум сайн амгалан болтугай

Avatar

Зочин 2021-06-26 66.181.161.69

Бямбажавтай хамт дуулсан "Баярлана даа" дуу нь үнэхээр сайхан дуу шүү!!! Ум Мане Бадме Хум!!

Avatar

Зочин 2021-06-26 59.153.112.229

Ардын дунд ая дуугаараа мөнхөрлөө. Гэгээн дурсгалын хүндэтгэж мэхийн ёслож байна.

Avatar

болдоо 2021-06-26 64.119.16.13

ум маани бадми хум …

Avatar

жабаа 2021-06-26 202.126.89.139

Сайхан ая зохионо гдг ховорхон авьяас. Дууг бол хэн ч дуулчина. Умахум

Avatar

МӨӨГИЙ 2021-06-26 115.84.87.4

ХИТ 100ДУУТАЙ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ ХОВОР ШҮҮ ХӨӨРХИЙ МЭРЭГЖЛИЙН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ БИШ АЯ ЗОХИОГЧ ГЭЭД ДАРСАН Ч ДАРДАЙСАН АВЬЯСТАЙ ХҮҮ БАЙЛАА ХӨӨРХИЙ? ЗӨВХӨН ЭНЭ ХҮНИЙ ЗОХИОСОН ДУУГААР ЦОЛ АВСАН АЛДАРТАН ЗӨНДӨӨДӨӨ ХААРХИЙ УМ МАН НИТ БАД МЕ ХУМ

Avatar

Зочин 2021-06-26 202.126.90.130

коронагаас болсон байхдаа УМ Мани бадми хум

Avatar

Зочин 2021-06-26 202.179.24.202

БИ ТАЛИЙГААЧИЙГ ДУУЧИН ГЭХЭЭС ИЛҮҮ САЙН АЯ ЗОХИОГЧ ГЭЖ БИШИРДЭГ. НАРИЙН ЯРИВАЛ МАШ ОЛОН СЭТГЭЛД ХОНОГШСОН ДУУНУУДЫН АЯЫГ БИЧСЭН ХҮН БАЙНА ЛЭЭ. ТЭРҮҮГЭЭРЭЭ БОЛ АРДЫН ЖҮЖИГЧИН АВАХ ХҮН БАЙСАН. 400 Ч БИЛҮҮ 600 ДУУНЫ АЯ ГЭДЭГ БОЛ АСАР ИХ АВЪЯАС БАС ХӨДӨЛМӨР. АГУУ ХҮН. ЗӨВХӨН МОРИНЫ ТУХАЙ 100 ДУУ ХИЙСИЙН Ч ГЭЛҮҮ ДЭЭ. МАШ ГОЁ МОРИНЫ ДУУНУУДТАЙ ЦОМОГ НЬ НАДАД БИЙ. ЗӨВХӨН НЭГ ДУУГ НЬ ГЭХЭД Л БЯМБАЖАВ Л.БОЛДААТАР ГҮРБАДАМ НАР ДАМЖУУЛЖ ДУУЛСАН БАЙДАГ. АГУУ АЯ ЗОХИОГЧ. ТА НАР СОНСВОЛ ИЙМ ГОЁ ДУУНУУД БАЙДАГ

Avatar

Зочин 2021-06-26 202.179.24.202

АА ГЭЭД Л ДУУ АЛДАХ БАЙХ. АЛДАРШИХ БАХАРХАХ ЁСТОЙ ХҮН МААНЬ ӨӨД БОЛЖ ДЭЭ. САЙХАН САЙХАН ДУУНУУДЫГ НЬ ЧАДАЛТАЙ БОЛВОЛ ДАХИН ДУУЛУУЛЖ ХҮМҮҮСТ ХҮРГЭХСЭН.

Avatar

Зочин 2021-06-26 103.111.68.3

Гүн эмгэнэл илэрхийлье

Avatar

ZOCHIN 2021-06-26 110.146.155.193

HUNII SETGELD MARTAGDDAGGUI TIIM L SAIHAN HUN BJDEE. HUURHIIDUU

Avatar

Аз 2021-06-26 66.181.161.101

Ум мани бадми хум Сайн төрлийг олох болтугай

Avatar

БГД-ийн иргэн Баяраа 2021-06-26 202.9.46.215

Харамсалтай байна. Ковидоор явчихлаа даа…

Avatar

um ma ni badme hum 2021-06-26 193.32.127.224

haramsaltsi baina… Hezee suuliin vakzin hiisen yum bol?

Avatar

Зочин 2021-06-26 202.9.40.218

Ум ма ни бад мэ хум

Avatar

Санаа 2021-06-26 94.175.144.43

Сайхан дуучин байсан даа. Ум маани бад ми хум

Avatar

Зочин 2021-06-26 139.5.218.157

Um maanii bad me hum

Avatar

zochin 2021-06-26 202.179.25.186

um amgalan boltugai

Avatar

Зочин 2021-06-26 59.153.114.139

Ум Маани Бад мэ хум

Avatar

Зочин 2021-06-26 202.9.46.11

Ум ма ни бад мэ хум

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж