Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүх өчигдөр (2021.06.25) тангаргаа өргөсөн. Түүний тангараг өргөх ёслолыг гаднын орныхон анхааралтай ажиглаж, удирдагчид нь баярын мэндчилгээ дэвшүүлсэн билээ.
Үүний зэрэгцээ зарим шооч этгээдүүдийн анхаарлыг монголчуудын “шинэ санаа” эрхгүй татжээ. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд оролцсон цэргийн үлээвэр хөгжимчид маскаа амны хэсэгт нь цоолон бүрээгээ үлээсэн нь сониуч дуранд өртсөн байна.
9GAG.com сайт монгол цэргүүдийн цоорхой масктай зургийг байршуулаад, Монгол Улсын Ерөнхийлөгчид зориулж хөгжимчид нь хөгжмөө тоглохдоо маскаа цоолжээ хэмээн шоолсон байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ